| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01947/И |
| Дугаар | 102/ШШ2024/01474 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/01474
2024 оны 03 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2024/01474 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М
Гуравдагч этгээд Ж.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Ц газрын х хэлтэс, Ж.Чыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Зөрчил гаргагч Ж.Ч мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү.
Тухайн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101, 102, 103, 104, 105, 106, 107 дугаар байрны орцуудад хонож, архидан согтуурдаг.
Мөн оршин тодорхой хаяггүй бөгөөд харуулын байр, хүүхдийн талбай, орцонд хонож, архидан согтуурдаг болон өөрөө архины албадан эмчилгээнд явах хүсэлтэй байна, гэжээ.
4.Гуравдагч этгээд Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Надад хэлэх тайлбар байхгүй, гэжээ.
4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ж.М т олгосон итгэмжлэл, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/0 дугаартай Цагдаагийн газрын даргын тушаал, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3050 дугаартай мэдэгдэл, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тайлбар авах тухай тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тайлбар авсан тухай тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар авсан тухай тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар авсан тухай тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Зөрчил гаргагч тодорхой оршин суух хаяг байхгүй, байрны орц хонгил дамжин архи ууж амьдардаг. Архи уусан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй учраас архины албадан эмчилгээнд явуулах шаардлагыг гаргасан” гэж тайлбарлав.
3.Гуравдагч этгээд Ж.Ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зөрчил гаргагч Ж.Ч архи ууж согтуурч архинд донтох өвчтэй болсон, амьдрах тодорхой оршин суух хаяг байхгүй, эхнэр хүүхдүүдээсээ салсан, байрны орц хонгилд амьдардаг, архи уусан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэл өндөр мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж архинаас хамааралтай болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хүсэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нараас авсан мэдүүлэг, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Ч-г албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Ж.Ч-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлсүгэй.
3.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА