Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00777

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.466.339 төгрөг 28 мөнгийг, хариуцагч А.Б

              -2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 366.000 төгрөг

              -2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 366.000 төгрөг

                -2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 366.000 төгрөг

              -2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 368.339 төгрөг 28 мөнгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38411 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 19205 төгрөг 5 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 19205 төгрөг 5  мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА