| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/00582/И |
| Дугаар | 102/ШШ2022/00856 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2022/00856
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч Ө.А-ын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасугай.
2. Мо-оос
- Дэлхийн, тивийн, олимпын тэмцээнд оролцох дасгалжуулагч бүр жилийн эхэнд эсвэл тухайн тэмцээнээс 14 хоногоос 21 хоногийн өмнө 100 сн.ф буюу 330.000 төгрөгийг төлж баталгаажуулдагтай холбоотой Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны журам
- 2017 онд Монголын чөлөөт бөхийн холбоон дээр болсон Азийн допингийн эсрэг төвийн хоёр удирдагчтай хийсэн ярилцлагыг бүрэн эхээр
- П.О тамирчныг дэмжиж таван жилийн хугацаанд хэдэн албан бичгийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо руу явуулсан талаарх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд нь /байгууллага/ шүүхээс шаардсан баримтуудыг заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэйг, хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа мэдэгдэх, уг шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтанд зохих хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА