Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 30

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:1672),

хохирогч Б.*******,

шүүгдэгч Ч. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001480047 дугаартай хэргийг 2017 оны дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ийн нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” гэх газарт - УНО улсын дугаартай “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,

мөн дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Д.ын жолоодож явсан - ДГА улсын дугаартай “Тоёото королла” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.ын эд хөрөнгөд 2.588.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” гэх газарт 20 цагийн үед - УНО улсын дугаартай “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,

мөн дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Д.ын жолоодож явсан - ДГА улсын дугаартай “Тоёото королла” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.*******гийн эрүүл мэндэд хүнд, Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.ын эд хөрөнгөд 2.588.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.ийн өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Иргэний нэхэмжлэгч Д.д хохирлын үнэлгээгээр 2.800.000 төгрөг төлөхөөр тогтоосон. Надад хохирлыг төлөх мөнгө байхгүй учир өөрийн эзэмшлийн “Хонда пит” маркийн автомашиныг өгсөн. Хохирогч Б.д эмчилгээний зардал 280.000 төгрөг, хохирогч Б.*******д эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг тус тус өгсөн. Хохирогч Б.*******гийн түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөгийг 4 сарын дотор төлөхөөр тохиролцсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явахаар жижиг машинд суусан. Жолооч 70 километрийн хурдтай явсан. Би ядарсан байсан тул машинд суугаад унтсан. Ослын талаар мэдэхгүй байна. Эмнэлэгт ухаан орсон. Нэхэмжилсэн хохирлоос 1.200.000 төгрөгийг төлсөн. Би******* юм. Намайг эмч 6 сар хөдөлгөөнгүй бай гэсэн учир би хэдэн сар ажил хийгээгүй. 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс ажлаа хийнэ. Би шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжлэхгүй. Би шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж хохирлыг багасгаж шүүгдэгчээс 3.500.000 төгрөгийг авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... тэгээд замдаа явсаар л 21 цаг өнгөрч байхад дүүрэг рүү орж явж байгаад оршуулгын газрын дээгүүр явж байтал гэнэт манай урсгал руу нэг машин гэрлээ тусгаад ороод ирсэн ба тус машин манай машиныг мөргөөд манай машин замаас гарсан. Тэгээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11- дугаар тал/,

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... тухайн үед гэнэт л яг бид нарын явж байгаа урсгалаар буюу урдаас автомашины хурц гэрэл орж ирээд л юу хийхийн зуургүй тас хийгээд мөргөлдсөн. Бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл бол удаан тайван явж байсан, 40-өөс 50 км цагийн хурдтай л байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “... би буцаад унтаад явж байгаад нэг сэрэхэд газар дээшээ харчихсан хэвтэж байхаар нь өндийгөөд хартал миний сууж явсан машин цагаан өнгийн суудлын автомашинтай мөргөлдчихсөн байсан. Ингээд би буцаад дээшээ хараад хэвтэж байтал түргэн тусламжийн автомашин ирээд шууд дүүрэг дэх Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасаг дээр ирсэн ба надад баахан тариа хийж байгаад дахиад л гэмтлийн эмнэлэг рүү очиж шууд гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.ын 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... орой 21 цаг өнгөрч байхад дүүргийн нутаг дэвсгэрт орж ирээд оршуулгын газрын дэргэд явж байтал урдаас нэг машины гэрэл гараад яваад байсан ба би гэрлээ шилжүүлэхэд нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй өөдөөс яваад байсан ба ойртож ирэхэд нөгөө машин замын тусгаарлах зурвас давчихсан манай машиныг гэрэл нь чиглээд ороод ирсэн. Тэгэхээр нь би манай машиныг мөргөж магадгүй гээд хажуу талын залууд хандаж “наад машин чинь мөргөх нь” гээд рүлээ баруун тал руу яг дарж байтал гэнэт тасхийгээд миний машины бөгс эргэж замаас гараад зогссон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.ын 2017 оны дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... гадаа бороо шиврээд орж байхыг хараад л буцаад унтаад өгсөн. Тэгтэл гэнэт л тасхийгээд дуугараад бие доргилтонд урд сандлыг цээжээрээ цохиод машин зогссон ба шууд машинаас буутал замын нөгөө талд цайвар өнгийн суудлын машин урд хэсэг нь эвдэрсэн байдалтай, замаар машины урд гупер бусад эд зүйлсийн хагархайнууд тарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Р.гийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... Ингээд ажил руугаа хөдлөөд дүүргийн бөмбөрцөгтэй уулзвараар дээш эргээд мянганы замаар явж байтал ын энгэр буюу оршуулгын газрын ойролцоо явж байсан ба бороо ороод үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ба урдаас гэрэл гялбаад гэнэт тасхийгээд л явчихсан. Миний бие осолд орох үедээ урд салхины шилээ мөргөөд ухаан алдчихсан ба эмнэлэг дээр ирээд сэрсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Өвчний түүхэнд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/4 тоот:

1. Б.*******гийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь ясны зүүн далавч ясны шугаман хугарал, их тархины зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/411 тоот:

1. Б.гийн биед тархи доргилт

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Б.Ламчиний 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №8839 тоот:

2. Шинжилгээнд ирүүлсэн “Ч. /УГ891339/” гэж хаягласан цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 1.0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/,

            Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Ж.Энхбатын 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн:

2. - УНО улсын дугаартай “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 2.7а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн нь өөрийн өгсөн тайлбар, осол хэргийн газрын схем зураг зэргээр нотлогдоно гэж үзэж байна. - ДГА улсын дугаартай “Тоёото королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д. нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.ийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... Ингээд 4-р зөрлөгт байх ажил руугаа гэх нэртэй оршуулгын газрын хажуугаар явж байхад ширүүн бороо ороод шил арчигчаа хурднаар нь ажиллуулсан боловч резин нь муудсан бололтой сайн арчихгүй, зам сайн харагдахгүй байсан. Тэгтэл урдаас машины гэрэл гараад ирж явсан ба гэнэт тасхийгээд л дуугараад явчихсан ба машин эргэлдээд зогсохоор нь буутал машинтай мөргөлдсөн нөгөө машин мөн адил замын хажуугаас гарчихсан би “очоод юу болов оо” гэж асуухад “харин юу болов” гэхээр нь “та өөрөө хурдтай уруудаж ирээд мөргөчихөж байгаа юм биш үү” гэхэд нөгөө машинд сууж явсан хүмүүс орилолдоод байхаар нь эмнэлэг болон цагдаад дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

            Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7 дугаар тал/,

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 2.270.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.588.000” гэсэн хавсралт /хх-ийн 69 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-72 дугаар тал/,

Хохирогч нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 91-97, 100-110, 140-142 дугаар тал/,

            Ч.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111 дүгээр тал/,

            Ч.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1 дугаар тал/,

            Ч.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 114-0, 3-4, 8, 131, 135-137 дугаар тал/,

            Иргэний нэхэмжлэгч Д.ын “... уг хэрэгт холбогдсон Ч. нь миний хохирлыг - УНО улсын дугаартай, “Хондо пит” машинаа өгч барагдуулсан. Дахин ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд хэргийн материалтай бүрэн танилцсан тул дахин цааш явах шаардлагагүй байна ...” гэх хүсэлт /хх-ийн 160 дугаар тал/,

            Хохирогч Б.гийн “... миний бие нь Ч.аас өөрийн эмчилгээ болон замын зардал болох 250.000 төгрөгийг 2018.01.06-ны өдөр авч хохирлоо барагдуулсан болно. Цаашид Ч.аас нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 177 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.гийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг, хохирогч Б.*******гийн эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.ын эд хөрөнгөд учруулсан хохиролд - УНО улсын дугаартай, “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийг тус тус өгч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, хохирогч Б.******* нар харилцан тохиролцож хохирогчоос эмчилгээ болон бусад зардалд нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг шүүгдэгч 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б., Б.*******, иргэний нэхэмжлэгч Д. нар “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ч.ийн “В” ангиллын 762891 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ийн ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар ийн ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай. 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.аас нөхөн төлөхөө илэрхийлсэн 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд гаргуулан хохирогч Б.*******д олгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.ийн “В” ангиллын 762891 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт хүргүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ч. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б., Б.*******, иргэний нэхэмжлэгч Д. нар “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг нь эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Ч.т мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ