| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/05711/И |
| Дугаар | 102/ШШ2023/00448 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2023/00448
2023 оны 01 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2023/00448 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.615.994 төгрөг 14 мөнгийг хариуцагч О.Т 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 585.994 төгрөг 14 мөнгө, 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл сар бүрийн 07-ны өдөр 630.000 төгрөг, хариуцагч Э.У 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.805 төгрөг 92 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Т улсын тэмдэгтийн хураамж 133.606 төгрөг, хариуцагч Э.У улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА