Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/01453

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/01453

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

         106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нэхэмжлэгч Р.М нэхэмжлэлийн шаардлага 27.000.000 төгрөгийнхөө 1.000.000 төгрөгнөөс татгалзаж, 26.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч  Ч.Л 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, сар бүрийн 01-ний өдөр 5.875.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 287.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

       3.Нэхэмжлэгч Р.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 3.274.150 төгрөгт “Худалдаа хөгжлийн” банк ХХК-ийн 0 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 64.134 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

      5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА