Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00446

 


 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 26 өдөр

           Дугаар 102/ШШ2023/00446

Улаанбаатар хот

 

  

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Н” СӨХ нэхэмжлэлийн шаардлага 2.158.784 төгрөгийнхөө 431.757 төгрөгнөөс татгалзаж, 1.727.027 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.О 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 431.756 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 431.756 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 431.756 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 431.759 төгрөгийг “Х” банкны 5174-0240-62 дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.491 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 24.745 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж  24.745 төгрөг 05 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА