Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 31

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч М.*******,

шүүгдэгч Г.******* (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003670011 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 06 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

******* Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, “*******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, -ын ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, -ын тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч М.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* дүүргийн 4 дүгээр хороо, -ын тоот гэртээ очиход эхнэр М.******* “чи шөнө гэрт ирж хоносонгүй, хааччихав” гэснээс болж хоорондоо маргалдаж байгаад “би хувцасаа аваад явлаа” гэхэд М.******* хаалгаа тэгнэж зогсоод “гаргахгүй” гээд түүнийг нэг удаа алгадахад Г.******* шургуулганаас хутга гаргаж ирээд “өөрийгөө ална” гэхээр нь эхнэр М.*******, түүний дүү Б. нар хутгыг нь салгаж аваад М.******* Г.*******ыг дахиж нэг удаа алгадаад түлхэж унагаахад босч ирээд түүний нуруу руу гэрийн униар нэг удаа, нүд рүү нь гараараа нэг удаа цохиж зүүн дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ы өгсөн: “... Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.ийн өгсөн: “... Би Г.*******ы өөдөөс түрэмгий ааш гаргаж хэрүүл маргаан үүсгэсэн. Хэрэгт холбогдсон нь Г.******* бид хоёрын аль алиных нь буруу. Одоо Г.******* бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... тэгээд машины түлхүүр миний гарт барьчихсан байсан чинь надаас шүүрээд авчихаар нь би уурлаад хацар луу нь нэг удаа чанга алгадсан. Тэгсэн чинь гэрээс гал тогооны хутга аваад өөрийгөө ална гээд байхаар нь манай дүү босч ирээд бид хоёр нийлж байгаад хутгыг нь салгаж авсан чинь намайг гэрт байсан униар нэг удаа нуруу руу цохихоор нь би зөрүүлээд “чи намайг яахаараа цохьдог юм” гээд дахиж нэг удаа алгадаад түлхсэн чинь унагаад “чи намайг ингэж байхаар алчихаач” гэсэн нь намайг гараараа савчаад нэг удаа цохьсон, тэр нь нүд рүү чанга цохигдоод нүд хөхөрсөн юм. Тэгэнгүүт нь би шууд цагдаад дуудлага өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 68 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.ийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... Тэгээд орж ирээд хоорондоо хэрэлдээд байсан. ******* эгч ******* ахыг “чи шөнө гэрт ирж хоносонгүй хааччихав” гээд загнаад байсан. Тэгтэл ******* юм дуугарахгүй байж байснаа “би хувцасаа аваад явлаа” гэсэн чинь ******* эгч хаалгаа тэгнэж зогсчихоод ******* ахыг гаргахгүй байсан. Тэгээд ******* ахыг нэг удаа алгадсан. Тэгсэн чинь ******* ах шургуулганаас хутга гаргаж ирээд “өөрийгөө ална” гэхээр нь би гүйж очоод барьж аваад хутгыг нь салгасан. ******* эгч бас хутгыг нь салгалцсан. Тэгээд ******* эгч ******* ахыг алгадаад түлхэж унагаасан чинь ******* ах босч ирээд ******* эгч рүү унь шидээд түлхэж унагаад ******* эгчийг нэг удаа цохьсон чинь ******* эгч уйлаад цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 69 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/20 тоот:

1.

2. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх хугацаанд үүсэх байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Г.*******ы 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “... Тэгээд гэрт ирсэн хойно манай эхнэр юм ярихгүй байж байгаад намайг загнаад хэрүүл өдөөд “чи хаагуур байсан юм, буудал саваар хонолоо” гээд байхаар нь би хувцас хунараа аваад “гэрээс гарлаа” гэсэн чинь гаргахгүй хаалгаа хөндөлсөөд зогсчихсон. Тэгээд би “намайг гаргахгүй бол өөрийгөө алчихан шүү” гээд хутга барьсан чинь *******, дүү ийн хамтаар надаас хутгыг булаагаад авчихсан. Тэгээд би гэрээс гарах гээд унинаас татчихсан чинь хугараад ийн нурууг цохьчихсон чинь уурлаад намайг 2 удаа алгадаад түлхээд унагахаар нь босч ирээд уурандаа түлхээд нэг удаа цохьчихсон чинь цагдаа дуудаж өгсөн, ийм л зүйл болсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 20, 70-71 дүгээр тал/,

            Г.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/,

            Г.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34-58, 60-67 дугаар тал/,

            Г.*******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Г.******* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгох ял оногдуулж,

улмаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******ын *******д ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ