Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00955

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч “Д” ХХК 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрээг цуцалж, Баянгол дүүрэг, 14 хороо, “V” худалдаа, үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах 620 метр квадрат талбайг албадан чөлөөлүүлэхийг, хариуцагч “Д” 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр талбайг чөлөөлж, 3.267.818 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548.350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод оруулсугай.     

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА