| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01906/И |
| Дугаар | 102/ШШ2024/01451 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/01451
2024 оны 03 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2024/01451 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Гуравдагч этгээд Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Ц-н газрын Н-р хэлтэс, Б.Э-ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Иргэн Б.Э-т 2016 оноос хойш архи ууж, архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг мөн хэл амаар эхнэр, хүүхдээ доромжилж, зөрчил гаргагчтай холбоотой 45 удаагийн дуудлага хүлээн авч түүнчлэн цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүн хүсэлт гаргасныг хүлээн авсан.
Зөрчил гаргагч Цагдаагийн байгууллагад удаа дараа эрүүлжүүлэгдэж, архины эсрэг танилцуулага явуулсан боловч үр дүнд хүрээгүй үргэлжлүүлэн архи ууж мөн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байна.
Иймээс Эрүүл мэндийн 7 дугаар төвийн эмч нарын саналыг дэмжиж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Өмнө нь эмчилгээнд хамрагдаж байгаагүй гэжээ.
Гуравдагч этгээд Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би цагдаагийн байгууллагад олон удаагийн давтамжтай дуудлагаар ирсэн нь үнэн. 2012 онд эрүүл мэндийн шалтгаанаас болж уудаг болсон.
Халдвартын эмнэлэгт хоёр удаа хагалгаанд орсон үүнээс хойш өвчин намдаах зорилгоор архи уудаг болсон. Би эхнэр хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг.
Байнга өвчин намдаагч эм ууж унтдаг бөгөөд үүнээс болж согтууруулах ундаа уудаг болсон. Гэр бүлийн хүн маань тэтгэвэрт ахуй амьдралаа бодож би оффисын хамгаалагч хийдэг.
Согтууруулах ундаа уудаг нь миний буруу гэдгийг би маш сайн ойлгож гэмшиж байна. Би өндөр настай болсон надад зохихгүй гэр бүлийн уур амьсгалд сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгож байна. Надаас өөр гэрийн хэрэглээг төлөх хүн байхгүй.
Манай эхнэр нэг жилийн хугацаатай зээлийн төлбөртэй зээлээ төлдөг.
Би дахин ийм зөрчил гаргахгүй тул өөр арга хэмжээ авч өгнө үү. Дахин ийм алдаа зөрчил гаргахгүй. Архины эмчилгээнд явмааргүй байна, гэжээ.
4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр С.Б-т олгосон итгэмжлэл, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай мэдэгдэл, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авах тухай, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Зөрчил гаргагч удаа дараа архидан согтуурдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг учраас архины эмчилгээнд хамруулах хүсэлтийг гэр бүлийн хүнээс гаргасан тул цагдаагийн байгууллага хүлээн авсан учраас нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлав.
3.Гуравдагч этгээд Б.Э татгалзлаа “Архины эмчилгээнд явмааргүй байна. Дахиж архи уухгүй. Гэрийн хэрэглээ цахилгаан, дулааны мөнгийг төлөх хүн байхгүй” гэж илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зөрчил гаргагч Б.Э архи ууж, согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан архинаас хамааралтай болох нь Баянгол дүүрэг дэх Ц-н газрын Н-р хэлтсийн хүсэлт, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нараас авсан мэдүүлэг, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-г албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.Э-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлсүгэй.
3.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА