Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/00310

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр                 Дугаар 102/ШШ2023/00310                            Улаанбаатар хот

 

 

 

      

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

  123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

           1.Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлага 8.485.440 төгрөгийнхөө 4.485.440 төгрөгөөс татгалзаж, 4.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.О 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлөхөөр, НӨАТ-т төлсөн 3.795.088 төгрөгийг хасаж тооцон харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.717 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА