| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/05713/И |
| Дугаар | 102/ШШ2023/00240 |
| Огноо | 2023-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/00240
| 2023 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2023/00240 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15.812.114 төгрөг 42 мөнгө гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч Л.Г 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 812.114 төгрөг 42 мөнгө, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 250.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 250.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13.500.000 төгрөгийг төлж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.211 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 153.605 төгрөг 5 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 153.605 төгрөг 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА