Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 34

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч С.*******,

шүүгдэгч И. (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ын т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003200014 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 57 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ын нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн 2 дугаар хороо, тоотод өөрийн******* С.*******тэй маргалдаж түүний баруун гарын булчин, гуя, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И. нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И. нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн 2 дугаар хороо, тоот гэртээ өөрийн******* С.*******г хоол хийгээд байж байхад нь “ аймаг ч шанага нь тав, шавхруу нь гурав” гэж хэлэхэд “чи намайг нутаг усаар минь доромжиллоо, ингэж доромжилж тоглодог юм уу” гэж уурлан хоорондоо хэрэлдэж маргалдан, улмаар С.*******гийн гарт байсан хутгыг авах гэж байгаад өөрийнхөө гарыг зүссэн ба түүний баруун гарын булчин болон баруун шанаа, баруун гуянд нь 2-3 удаа цохиж тархи доргилт, баруун доод зовхи, баруун тохой, баруун шуунд цус хуралт, баруун шанаа, баруун зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.ын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө би ажилдаа явах гээд байж байтал манай******* хоол хийж байсан. Би*******ийгээ аймгийнхан ийм тийм гээд нутаг усаар нь тоглоод хэлчихсэн чинь******* маань уурлаад хэрэлдээд байхаар нь*******ийнхээ баруун гар, шанаа, гуя руу нь цохьчихоод гараад явсан. Гэтэл намайг хадам ээж, дүү нар цагдаагийн байгууллагад мэдэгдсэний улмаас тэр өдрийнхөө үдээс хойш цагдаа дуудаад би очсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Намайг 450.000 төгрөгөөр торгож өгнө үү. Би 2-3 сарын дотор хуваагаад төлөх боломжтой. Одоо би портер машинаар нүүрс зөөдөг ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.*******гийн өгсөн: “... хоол хийж байхад манай нөхөр миний хутгыг авахдаа гараа жаахан зүссэндээ уурлаад намайг цохьсон. Би уурласан. Бид хөгжлийн бэрхшээлтэй 3 настай хүүхэдтэй юм. Манай хүүхэд шөнө унтдаггүй, би хүүхдээ асраад их ядардаг. Энэ асуудалд миний буруу байгаа. Би хоол хийж байхад надаас манай нөхөр хутгаа авахдаа гараа зүссэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С.*******гийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... гэртээ байж байтал манай нөхөр намайг “ аймгийн шанага долоо” гэж хэлэхээр нь “чи намайг нутаг усаар минь доромжиллоо, ингэж доромжилж тоглодог юм уу” гээд уурласан чинь манай нөхөр “би тоглосон юм аа” гэхээр нь би тухайн үед хоол хийж байсан учраас гартаа хутга барьчихсан байсан чинь намайг “хутгаа хол аваарай” гэхээр нь “битгий хуц солиор” гээд хэрэлдэж байсан чинь өөрөө миний гараас хутга авах гэж ирнээс нь барьж авч гараа зүсчихээд намайг уурлаад баруун гарын булчин руу цохихоор нь гараараа хаасан чинь миний баруун шанаа руу цохьсон, тэгээд миний баруун гуянд 2-3 удаа цохьчихоод гараад явчихсан. Тэгэхээр нь би уурлаж гомдсондоо цагдаад мэдэгдсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 12-13 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/578 тоот:

1. С.*******

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч И.ын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... гэртээ байж байгаад*******тэйгээ тоглоод “ аймаг ч шанага нь тав, шавхруу нь гурав” гээд хэлчихсэн чинь манай******* ******* уурлаад босч ирээд “чи хүн доромжиллоо” гэхээр нь “юун сүртэй юм” гэсэн чинь над руу хэрэлдэж байхдаа аяга шидсэн, гэхдээ хагарч бариагүй, тэгээд хоол хийж байсан хутгаа бариад над руу бүр дөхөж ирээд хэрүүл хийгээд барьж байсан хутгаараа чичилж яриад байхаар нь “чи наад хутгаа цааш нь байлгаач” гэсэн чинь бүр ойртож ирээд хэрүүл хийгээд байхаар нь би “наад хутгаа” гээд хутгыг нь шүүрч авах гэж байгаад өөрөө хутганд нь гараа зүсчихсэн. Тэгээд “чи гар зүсчихлээ” гээд уурандаа хэд хэдэн удаа шанаа, шуу, гуя хэсгүүдэд нь гараа атгаж байгаад цохьчихсон юм. Тэгээд би гараад явчихсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 29-30 дугаар тал/,

            И.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/,

            И.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-36, 39-46 дугаар тал/,

          И.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас И.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч И. гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,

улмаар******* болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ын т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол И.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ