Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/00235

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 12 өдөр

  Дугаар 102/ШШ2023/00235

Улаанбаатар хот

 

 

 

 

       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “Л” ХХК нэхэмжлэлийн шаардлага 1.997.500 төгрөгийг төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.910 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23.455 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 23.455 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.АРИУНАА