| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/01342/И |
| Дугаар | 102/ШШ2023/00194 |
| Огноо | 2023-01-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2023/00194
| 2023 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2023/00194 | Улаанбаатар хот | ||
|
|
|
|
| |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Н 300 метр цахилгааны кабель утасны өмчлөгчөөр тогтоолгох, цахилгааны кабель утсыг хүлээлгэн өгөхийг даалгаж, хохиролд 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, цахилгааны кабель утсыг холбуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Гоо билэгүүд” ХХК 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 0 дугаар бичил хороолол, ХБ-00-н ХТП000-ын ТП-0-т цахилгааны кабель утсыг холбохыг зөвшөөрч, цахилгааны кабель утас гэмтсэн тохиолдолд өөрсдийн зардлаар үйлчилгээг хийхээр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА