Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/00129

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

           Дугаар 102/ШШ2023/00129

Улаанбаатар хот

 

  

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.959.028 төгрөг 45 мөнгийг хариуцагч Г.А, “Ц” ХХК 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 740.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 740.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 740.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 739.028 төгрөг 45 мөнгө төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.294 төгрөг 46 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нараас улсын тэмдэгтийн хураамж 31.147 төгрөг 23 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 31.147 төгрөг 23 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА