Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 14

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Г.,

шинжээч эмч Ч.Эрдэмболор,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002410057 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

*******,*******,*******,*******,*******,,,,,  ,од Б.ын байрны найран дээр хохирогч Г.той үл ялих зүйлээр маргалдан зүүн шанаан тус газар нь нэг удаа цохиж доод эрүүний баруун булан хэсгийн араа шүдийг дайрсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны орой Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 11а дугаар гудамжны 02 тоотод Б.ын байрны найран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 22 цагийн орчим хохирогч Г.той маргалдан зүүн шанаан тус газар цохиж доод эрүүний баруун булан хэсгийн араа шүдийг дайрсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.ын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр хүүхдийн хамт найзынхаа байрны найранд очсон. 21 цагийн үед нөхөр гийн найзууд гээд 5 залуучууд ирсэн. Бид хэд нэлээн ууж, идэж байгаад хоорондоо муудалцаж зодолдсон. Тэгээд би *******өд цохиулсан” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгч шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “Тухайн хэсэгт юм уу, аль эсвэл эсрэг талд цохиход үүсэх боломжтой. Аль ч гараараа цохиход үүсэх боломжтой. Хохирогч өөрөө нүд хөхөрсөн гэж ярьж байсан болохоос биш ил харагдах гэмтэл байгаагүй.  Гараар цохьсон, өшиглөсөн гэж ялгаж дүгнэлт гаргах боломжгүй. Энэ хоёр адилхан мохоо зүйлд ордог. Аль ч тал руу нь өшиглөсөн хугарах боломжтой. Хөлөөр өшиглөхөд хөхрөх боломтой. Хүний биеийн гадаргуугийн нэг хувиас хэтэрсэн тохиолдолд гэмтлийн зэрэгт хамааруулдаг. Хоёр нүдний дунд бага хөхөрсөн тул гэмтлийн зэрэгт хамааруулах боломж байхгүй.” гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн: “2017 оны 09-р сарын 22-ны өдөр ...миний харснаар шар цамцтай залуу залуу нүүр рүү нь цохиж байгаа харагдсан юм. Тэрнээс дараа нь хүнтэй зодолдсон талаар мэдэхгүй ...ын амнаас цус гарч байсан өөр ил харагдах гэмтэл юм анзаарагдаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар тал/

            Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “ дээр хүмүүс шавчихсан байна гэхээр нь босоод хашааны урд талд хашаатай ойрхон газар хажуу талаараа хагас хэвтсэн байдалтай хажууд нь 2-3 залуучууд байж байсан ямар ч байсан нэг хүн хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан бусад нь салгаж байгаа юм уу зодоод байгааг мэдээгүй тэгээд би очоод шууд нөхрийгөө босгоод хувцсыг нь гөвсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар тал/

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.ийн өгсөн: “2017 оны 09-р сарын 22-ны өдөр ...22 цагийн үед бөөлжих гээд байна гээд байшингаас гарсан юм хүмүүс байшингаас гарч ороод явж байгаа харагдсан гэнэт л хоорондоо барьцалдаад эхэлсэн манай нөхөр г гэх залуу барьчихсан зогсож байсан тэгээд би эргээд хартал хашааны урд талд газар уначихсан хажууд нь 2-3 залуу харагдсан ... хэлэхдээ анх цохих үед л эрүү сонин болсон аймаар өвдсөн тэгээд хэсэг манараад суусан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40 дугаар тал/

           Мөрдөн байцаалтад гэрч Х.ий өгсөн: “*******ийг гэх залуу нь цохиж байгаа харагдсан ******* нь яаж байнаа гээд орилсон тэр үед гэрт байсан эхнэр гийнх нь эхнэр нь хамт гарцгаасан байшингаас гарахад ******* энэ намайг эхлээд цохьчихлоо шдээ гээд маргалдаж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 478 дугаартай:

            “1.2. Г.ын биед доод эрүүний баруун булан хэсгийн араа шүдийг дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

         5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 62 дугаар тал/

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,

            /хх-ийн 5-7 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Г.ыг гэрч Д.тай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл,

            хх-ийн 59-60 дугаар тал/

Эд мөрийн баримтаар хураагдсан томографикийн 2 ширхэг зураг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.*******өд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Г.од 1.370.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******өд 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******өд оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.*******өд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан комьютер томографикийн зураг 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.од буцаан олгож, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.од 1.370.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******өд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАВУУ