| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0117/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Б.Батболор, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Л.Оюунсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Г.Мөнхзулын өмгөөлөгч Н.Жамъяндорж,
шүүгдэгч Г.Даваадоржийн өмгөөлөгч Н.Намжилцогт,
шүүгдэгч Г.Бямбабаатарын өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч О.Бат-Очирын өмгөөлөгч С.Соёлмандах,
хохирогч Ж.Гантулга,
шүүгдэгч Г.Мөнхзул, Г.Даваадорж, Г.Бямбабаатар, О.Бат-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дуутан овогт Гүндсамбын Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар, Халиут овогт Ганбаатарын Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Боржигон овогт Ганхуягийн Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, Торгууд овогт Отгонбаатарын Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080453 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг Сантын 4 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
-2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 151 дүгээр зүйлийн 151.1-т тус тус зааснаар 5 жил 8 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өршөөлөөр суллагдсан,
-2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, регистрийн ЗЖ83081814 дугаартай, Дуутан овогт Гүндсамбын Мөнхзул,
2. Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, дагавар хүүхдийн хамт, Өмнөговь аймгийн Цогтцэцээ сум, 2 дугаар баг Ширээ гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд
-2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 24 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөлөөр суллагдсан, регистрийн ЗМ85100716 дугаартай, Халиут овогт Ганбаатарын Даваадорж,
3. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 161 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
-2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн НУ92111618 дугаартай, Боржигон овогт Ганхуягийн Бямбабаатар,
4. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 37-р гудамжны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
-2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 22-нд суллагдсан,
-2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн НЬ92091112 дугаартай, Торгууд овогт Отгонбаатарын Бат-Очир.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
1. Яллагдагч Г.Мөнхзул нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаанд оршин суух иргэн И.Өлзийбатын зэлэн дээр хэвтэж байсан бор алаг 1 тооны үхрийг “Хар бургастайн” даваанд аваачин Г.Даваадорж, Г.Бямбабаатар нартай бүлэглэн махыг нь шулж Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 44-98 УНБ улсын дугаартай “Хондо сивик” маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах дээр зарж бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 08 дугаар сүүлээр Г.Даваадоржтой бүлэглэн Дундговь аймгийн Угтаал сумын бэлчээрт байсан иргэн Ж.Гантулгын эзэмшлийн 13-н тооны адууг хулгайлж бусдад 22.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 08 дугаар сард Г.Даваадоржтой бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр буюу “Халган хад” гэх газар бэлчээрт байсан Р.Оюунбатын 10-н тооны адууг хулгайлж бусдад 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн О.Бат-Очиртой бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх толгойт” гэх газрын бэлчээрт байсан иргэн Б.Лхагвагийн 1 тооны үхрийг хулгайн авч махыг нь шулж Ц.Отгонжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай “соната-5” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж махыг Улаанбаатар хотын “Хүчир шонхор” зах дээр бусдад зарж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 06-аас 07-ны шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р баг “Улаан хад” гэх нэртэй газарт байрлах Б.Баярмагнайгийн эзэмшлийн байшин хууль бусаар нэвтрэн орж 60 килограмм ямааны борц, цэнхэр өнгийн дээл, шаргал өнгийн дурдан бүс, саарал өнгийн цамц, саарал өнгийн битүү захтай цамц, бүтээлэг зэрэг эд зүйлийг хулгайн авч 2.655.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн О.Бат-Очиртой бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг байрлах “Могойт” гэх газарт оршин суух иргэн Б.Ганболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхэг, 40 килограмм үхрийн борц зэрэг эд зүйлийг хулгайлан авч Ц.Отгонжаргалд хулгайн эд зүйл биш гэдгийг итгүүлэн түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай “соната-5” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Улаанбаатар хотод эд зүйлийг бусдад зарж борлуулан 11.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Г.Мөнхзул нь давтан үйлдлээр 2017 оны 04 дүгээр сарын 18-аас 19-ний шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг байрлах М.Мөнхтогтохын эзэмшлийн “Цантын хаяа хоршоо” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж нөүтбүүк, пиво, талх, элэгний нухаш зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч бусдад 470.200 төгрөгийн хохирол учруулсан,
2. Яллагдагч Г.Даваадорж нь Г.Бямбабаатартай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаа Хар бургастайд бэлчиж явсан иргэн Н.Гомбын 2 тооны адууг хулгайлан авч махыг нь шулж Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 66-19 УБМ улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах дээр зарж бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Г.Мөнхзул, Г.Бямбабаатар нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаанд оршин суух иргэн И.Өлзийбатын зэлэн дээр хэвтэж байсан бор алаг 1 тооны үхрийг “Хар бургастайн” даваанд аваачин махыг нь шулж Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 44-98 УНБ улсын дугаартай “Хондо сивик” маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах дээр зарж бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 8 дугаар сүүлээр Г.Мөнхзултай бүлэглэн Дундговь аймгийн Угтаал сумын бэлчээрт байсан иргэн Ж.Гантулгын эзэмшлийн 13-н тооны адууг хулгайлж бусдад 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сард Г.Мөнхзултай бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр буюу “Халган хад” гэх газар бэлчээрт байсан Р.Оюунбатын 10-н тооны адууг хулгайлж бусдад 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Яллагдагч Г.Бямбабаатар нь Г.Даваадоржтой бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаа Хар бургастайд бэлчиж явсан иргэн Н.Гомбын 2 тооны адууг хулгайлан авч махыг нь шулж Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 66-19 УБМ улсын дугаартай сонатай-2 маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах дээр зарж бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Г.Мөнхзул, Г.Даваадорж нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 31- ний шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаанд оршин суух иргэн И.Өлзийбатын зэлэн дээр хэвтэж байсан бор алаг 1 тооны үхрийг “Хар бургастайн” даваанд аваачин махыг нь шулж Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 44-98 УНБ улсын дугаартай “Хондо сивик” маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах дээр зарж бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Яллагдагч О.Бат-Очир нь Г.Мөнхзултай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх толгойт” гэх газрын бэлчээрт байсан иргэн Б.Лхагвагийн 1 тооны үхрийг хулгайн авч махыг нь шулж Ц.Отгонжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай “соната-5” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж махыг Улаанбаатар хотын “Хүчир шонхор” зах дээр бусдад зарж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн давтан үйлдлээр Г.Мөнхзултай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 14- өөс 15-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг байрлах "Могойт" гэх газарт оршин суух иргэн Б.Ганболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхэг, 40 килограмм үхрийн борц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч Ц.Отгонжаргалд хулгайн эд зүйл биш гэдгийг итгүүлэн түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Улаанбаатар хотод эд зүйлийг бусдад зарж борлуулан 11.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Мөнхзул, Г.Даваадорж нар нь 2016 оны 08 дугаар сард Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг “Халган хад” гэх газраас иргэн Р.Оюунбатын 10.200.000 төгрөгийн үнэ бүхий 10 адуу, Угтаал сумын нутгаас иргэн Ж.Гантулгын 22.700.000 төгрөгийн үнэ бүхий 13 адууг тус тус авсан, мөн шүүгдэгч Г.Мөнхзул, О.Бат-Очир нар нь 2017 оны 03 угаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг “Хөх толгой” гэх газраас иргэн Б.Лхагвагийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий нэг үхэр, 2017 оны 04 дүгээр сарын 14, 15-ны үед Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг “Могойт” гэх газар оршин суух иргэн Б.Ганболдын гэрээс 11.100.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга хоёр, эмэгтэй хүний мөнгөн бүс нэг, мөнгөн тоноглолтой эмээл нэг, 40 килограмм үхрийн борц зэргийг авч, иргэн Ц.Отгонжаргалын жолоодон явсан 5491 УНХ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Улаанбаатар хотод бусдад худалдсан,
мөн шүүгдэгч Г.Мөнхзул нь ганцаараа 2017 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн “Улаан хад” гэх газарт оршин суух Б.Баярмагнайгийн байшингаас 2.655.000 төгрөгийн үнэ бүхий 60 килограмм ямааны борц, цэнхэр өнгийн дээл, шаргал өнгийн дурдан бүс, саарал өнгийн цамц, саарал өнгийн битүү захтай цамц, бүтээлэг, 2017 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Мөнхтогтохын эзэмшлийн “Цантын хаяа хоршоо” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдэн орж 470200 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк, пиво, талх, элэгний нухаш зэрэг эд зүйл авсан,
шүүгдэгч Г.Мөнхзул, Г.Даваадорж, Г.Бямбабаатар нар нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаанд оршин суух иргэн Г.Өлзийбатын зэлэн дээр хэвтэж байсан Г.Энхбаатарын 1.300.000 төгрөгийн үнэ бүхий нэг үхрийг шулж махыг Ж.Хишигжаргалын жолоодон явсан 4498УНБ улсын дугаартай Хонда сивак маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “Хүчит шонхор” зах дээр зарж борлуулсан,
шүүгдэгч Г.Даваадорж, Г.Бямбабаатар нар нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаа “Хар бургастай” гэх газраас 4.800.000 төгрөгийн үнэ бүхий иргэн Н.Гомбын хоёр адууг авч иргэн Ж.Хишигжаргалын жолоодон явсан 66-19 УБМ улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Хүчит шонхор зах дээр бусдад худалдан борлуулсан явдал нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхзул, Г.Даваадорж, Г.Бямбабаатар, О.Бат-Очир нар нь мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Гантулгын өгсөн: “Шүүгдэгч нар “Угтаал сумаас мал хулгайлсан” гэж худал мэдүүлсэн байна. Дундговь аймгаас 26 адуу хулгайлсан. Түүний 13 адууг Дэрэн сумаас хулгайлсан юм. Г.Даваадорж манай саахалт айлын хүүхэд учир манайх адуугаа хаашаа туудгийг мэдээд, хулгайлсан. Би Г.Даваадоржийг өөрийн хулгайн үйлдлээ хамт хэрэг үйлдсэн Г.Мөнхзул руугаа чихэж байна гэж ойлгосон. Г.Даваадорж, түүний ар гэрийнхэн сэтгэл гаргаж, миний хохирлыг барагдуулбал надад гомдол санал гэх зүйл байхгүй. Би одоо 13 адууны үнэ 22.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч И.Өлзийбатын өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 06 цагийн үед босоод зэлэн дээрх үхэр дээрээ очтол бор алаг үнээ маань байхгүй байхаар нь Хар бургастайн даваа өгсөөд хайгаад явж байтал шувуу эргэлдээд байхаар нь яваад очтол үхрийг маань шулаад махыг нь аваад толгой, ширийг нь үлдээгээд явсан байсан.” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 42-43 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Энхбаатарын өгсөн: “манай малыг хуурай ах И.Өлзийбат маллаж амьдардаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 05 цагийн үед Өлзийбат ах над руу залгаад чиний бор алаг үнээ чинь алга болчихлоо гэж хэлсэн. үхэр хулгайлсан залуу хохирлын мөнгө гээд 800.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 34 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Гомбын өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн цагаан, хүрэн зээрд зүсний 2 тооны адууг Налайх дүүргийн 6-р хороо Хос хад амралтын газрын гадаа чөдөрлөж тавиад өглөө 08 цагийн орчимд гэрээс гараад 2 тооны адуугаа авах гэхэд байсан газарт чөдөр нь байгаад адуу нь алга болсон байсан.” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 46-47 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Р.Оюунбатын өгсөн: “Гэтэл малчин Баяраа нь 2016 оны 08 дугаар сард манай нөхөр лүү залгаад 10 орчим тооны адуу алдсан байна гэхээр нь манай нөхөр хөдөө мал руугаа явж хайсан юм. Нийт 10 тооны адуу алдсан байсан” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 231-232 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч М.Мөнхтогтохын өгсөн: “2017.4.19-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Дэрэн сумын 1 дүгээр багт байх дэлгүүр дээрээ очоод урд хаалгаар ороод лангууны ард очиход газарт хэдэн бохь унасан байхаар нь гайхаад эргэн тойрноо хараад ард талын агуулах руу ордог хаалгыг нээгээд хартал арын агуулахын хаалга нээсэн их гэгээтэй байхаар нь тийшээ ороогүй шууд нөхөр Эрдэнэбат руу залгаж энэ тухай хэлээд дараа нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 114-115 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баярмагнайгийн өгсөн: “Би 2017.04.04-ний үдээс хойш Дэрэн сумын 1-р баг улаан хад нэртэй бууцан дээрээ очиж байшингаа эргэж үзэхэд бууцан дээрх байшингуудын баруун талын байшинд байсан 10 ямааны өлгөөтэй байсан борц байхгүй. Мөн байшин дотор авдар дотор байсан цэнхэр өнгийн дээл, шаргал өнгийн дурдан бүс, саарал өнгийн цамц, цагаан өнгийн даавуун баадан, бас саарал өнгийн битүү захтай цамц, саарал эрээн ноосондуу материалтай бүтээлэг алга болсон байсан” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 117-118 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Лхагвын өсгөн: “2017.03.14-нөөс 15-ны шилжих шөнө манай үхэр хотондоо ирж хоноогүй юм. Маргааш үдээс хойш 15 цагийн үед Мөнхдалай надтай ирж уулзаад Лхагва ахаа зүүн урд хөх толгой гэх хогийн цэгийн баруун урд дээр үхэр хийсэн, гэдэс толгойг нь хаячихсан байна гэсэн. Тэгээд очоод үзэхэд манай үхрийг хийчихсэн байсан” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 216-217 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганболдын өгсөн: “2017.04.15-ны өдөр 13 цагийн үед дүүтэйгээ хамт гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн гэрийн хаалга цоожгүй байхаар нь ортол гэрт доторх эд зүйлийг онгичоод хулгай орсон байсан.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 09-10 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч П.Пүрэвнямын өгсөн: “2017.04.15-ны өдөр мал дээрээ байж байтал манай саахалтын Цолмон гэх залуу ирээд танай хойд гэрт чинь хулгай орчихсон гэж байна. Танай 2 хүү чинь тэнд байна лээ гэсэн. Тэгээд үдээс хойш ирж юу алга болсон талаар асуухад 10 цагаантай эмээл, 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс, том жижиг хэмжээтэй зэс, гуйлан эмээлийн даруулга, хэдэн ширхэг зоосон мөнгө, мэргэний зоосон мөнгө 8 ширхэг байсан, аяганы ёроолын хэмжээтэй дээрээ хээтэй, дундаа нүхтэй, ногоон туяатай чулуу байсан би хаш гэж бодож байсан. Дээр үеийн хөдөөнөөс олж байсан нум сумны үзүүр зэв, 2 шуудай үхрийн борц нэг бүрийн жин 20 кг байх, гар хийцийн даавуун шуудайтай байсан, намар шүдлэн эр үхрээр хийсэн борц байсан алга болсон” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 11 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Гантөмөрийн өсгөн: “Би ахыг гэрт нь буулгаж өгчихөөд хөдөлтөл араас дуудсан. Эргэж очоод уулзтал гэрийн цоожийг нь эвдлээд, гэрт нь байсан эд зүйлийг нь онгичоод хаячихсан байсан.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 12 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад Ж.Хишигжаргалын яллагдагчаар өгсөн: “Би 2016.08.31-ны өдөр Бямбабаатар надаа өгөх ёстой 300.000 төгрөгөө өгье гэхээр нь би өрөө авъя гэж бодоод Мөнхзул, Даваадорж хоёртой цуг очсон юм.Тэрнээс биш хулгайн мал байсныг мэдсэн бол би явахгүй байсан” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 97 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Даваасүрэнгийн өгсөн: “Би Хулд сумын төвд байхад 2017 оны 4 дүгээр сард өдрийг нь санахгүй байна Мөнхзул ирээд миний эзэмшлийн 42-20 ДУЗ улсын дугаартай мотоциклыг ямаа самнаад ирье гээд гуйгаад аваад явсан” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 121 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонцэцэг, С.Отгонбаатар, Ц.Баасан нарын мэдүүлэг, /1 хх-ийн 51 дүгээр хуудас, 2 хх-ийн 234-235 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл,
/2 хх-ийн 101-102, 110-111 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/1 хх-ийн 149 дүгээр хуудас/
Г.Бямбабаатарыг сэжигтнээр тооцох тогтоол,
/1 хх-ийн 177 дугаар хуудас/
Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, /1 хх-ийн 178 дугаар хуудас/
Хохирол төлбөр төлсөн баримт,
/2 хх-ийн 237 дугаар хуудас/
Дундговь аймгийн Дэрэн сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн акт /3 хх-ийн 17-18 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын хувийн байдлын талаар авагдсан баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтыг судалж үзэхэд шүүгдэгч Г.Мөнхзул, Г.Даваадорж, Г.Бямбабаатар, О.Бат-Очир нар нь 2016 оны 07 дугаар сарын 18-наас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Налайх дүүрэг, Дундговь аймгийн Дэрэн, Угтаал, Дэлгэрцогт сумын нутгаас бүлэглэн давтан үйлдлээр машин механизм хэрэглэн, шүүгдэгч Г.Мөнхзул нь ганцаараа болон О.Бат-Очиртой бүлэглэн иргэн Б.Баярмагнайгийн байшин, М.Мөнхтогтохын “Цантын хаяа хоршоо” дэлгүүр, иргэн Б.Ганболдын гэрт нэвтэрч Г.Мөнхзул нь 6 удаагийн үйлдлээр хохирогч Г.Энхбаатар, Ж.Гантулга, Р.Оюунбат, Б.Лхагва, Б.Баярманай, М.Мөнхтогтох, Б.Ганболд нарын 49 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хохиролтой олон тооны мал, эд зүйлийг,
шүүгдэгч Г.Даваадорж нь 4 удаагийн үйлдлээр 39 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хохиролтой олон тооны малыг,
шүүгдэгч Г.Бямбабаатар нь иргэн Г.Энхбаатар, Н.Гомбо нарын 6,1 сая төгрөгийн үнэ бүхий бага бус хэмжээний хохиролтой малыг,
шүүгдэгч О.Бат-Очир нь Б.Лхагва, Б.Ганболд нарын 12,3 сая төгрөгийн үнэ бүхий үлэмж хэмжээний хохиролтой мал, эд зүйлийг санаатай тус тус хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Харин “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэм хэргийг үйлдсэн үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.
Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд заажээ.
Гэвч Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө шүүгдэгч Г.Мөнхзул, Г.Даваадорж, Г.Бямбабаатар ,О.Бат-Очир нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид заагдаагүй, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” гэх АРВАН ДОЛДУГААР бүлэгт шинээр хуульчилсан мал хулгайлах гэмт хэрэг, мөн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид шинээр орсон, тусгай бүлгийн тусгай ангид бүлэглэж гэмт хэрэг үйлдэх талаар хуульчлаагүй, ерөнхий ангид “бүлэглэж” гэмт хэрэг үйлдэх гэсэн нэр томьёог журамлах зэргээр тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйл заалтуудыг зөрчин тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн нь үндэслэл муутай байна.
Гэхдээ 2002 оны Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээ 5, 10, дээд хэмжээ 10, 15 жил байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт өмнөх хуулийн орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглах гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааж эрүүгийн хариуцлагын доод хэмжээ 2, дээд хэмжээ 8 жил хорих ялтай болж хөнгөрсөн байх тул шүүгдэгч Г.Мөнхзулын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, шүүгдэгч Г.Даваадоржийн үйлдлийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалт, шүүгдэгч Г.Бямбабаатар, О.Бат-Очир нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус зүйлчлэн өөрчилж, шүүгдэгч О.Бат-Очир нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний ялыг нэгтгэн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгдэгч Г.Бямбабаатарын өмгөөлөгч О.Баяраа нь түүний үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг эсхүл 17.12 дугаар зүйлээр зүйлчлэгдэх ёстой гэж дүгнэж тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон бол хуулийг буцаан хэрэглэхгүй” , мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тус тус заасан тул Г.Бямбабаатарын эрх зүйн байдлыг дордуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Мөнхзулаас 11.350.000 төгрөгийг Ж.Гантулгад, 5.100.000 төгрөгийг Р.Оюунбатад, 2.322.000 төгрөгийг Баярмагнайд, 600.000 төгрөгийг Б.Лхагвад, 5.555.000 төгрөгийг Б.Ганболдод, шүүгдэгч Г.Даваадоржоос 11.350.000 төгрөгийг Ж.Гантулгад, 5.100.000 төгрөгийг Р.Оюунбатад, шүүгдэгч Г.Бямбабаатараас 500.000 төгрөгийг Г.Энхбаатарт, шүүгдэгч О.Бат-Очироос 300.000 төгрөгийг Б.Лхагвад, 5.555.000 төгрөгийг Б.Ганболдод төгрөг тус тус гаргуулан олгож, Цэнхэр өнгийн даоун маркийн мотоциклыг иргэний нэхэмжлэгч Г.Даваасүрэнд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Дуутан овогт Гүндсамбын Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч Халиут овогт Ганбаатарын Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Торгууд овогт Отгонбаатарын Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус зүйлчлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Дуутан овогт Гүндсамбын Мөнхзулийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Халиут овогт Ганбаатарын Даваадоржийг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Бямбабаатарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан,
шүүгдэгч Торгууд овогт Отгонбаатарын Бат-Очирыг бүлэглэн давтан үйлдлээр орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийгмашин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Дуутан овогт Гүндсамбын Мөнхзулд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял,
Шүүгдэгч Халиут овогт Ганбаатарын Даваадоржид 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил 6 сар хорих ял,
Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Бямбабаатар, шүүгдэгч Торгууд овогт Отгонбаатарын Бат-Очир нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар О.Бат-Очирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхзул, Г.Даваадорж, Г.Бямбабаатар, О.Бат-Очир нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Мөнхзулын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 426 хоног
Г.Даваадоржийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоног,
Г.Бямбабаатарын2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоног,
О.Бат-Очирын 2017 оны 05 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 244 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан COMPAQ маркийн нөүтбүүкийг хохирогч М.Мөнхтогтоход, цэнхэр өнгийн Nokia маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,
Хар өнгөтэй цоож 1 ширхэг, unitel sim картын үүр, асаагуур 3 ширхэг, шаргал өнгийн иштэй хутгыг устгаж,
Мөнгөн дэвсгэрт 5000 төгрөг 1 ширхэг, 1000 төгрөг 6 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 7 ширхэг, 10 төгрөг 2 ширхэгийг Г.Мөнхзулд буцаан олгосугай.
8. Дундговь аймаг дахь Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа Цэнхэр өнгийн “Даоун” маркийн мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Г.Даваасүрэнд буцаан олгосугай.
9. Монгол Улсын Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхзулаас 11.350.000 төгрөгийг Ж.Гантулгад, 5.100.000 төгрөгийг Р.Оюунбатад, 2.322.000 төгрөгийг Б.Баярмагнайд, 600.000 төгрөгийг Б.Лхагвад, 5.555.000 төгрөгийг Б.Ганболдод,
шүүгдэгч Г.Даваадоржоос 11.350.000 төгрөгийг Ж.Гантулгад, 5.100.000 төгрөгийг Р.Оюунбатад,
шүүгдэгч Г.Бямбабаатараас 500.000 төгрөгийг Г.Энхбаатарт,
шүүгдэгч О.Бат-Очироос 300.000 төгрөгийг Б.Лхагвад, 5.555.000 төгрөгийг Б.Ганболдод төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.
10. Хохирогч нар замын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мөнхзул, Г.Даваадорж, Г.Бямбабаатар, О.Бат-Очир нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ