Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04445

 


 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

           Дугаар 102/ШШ2022/04445

Улаанбаатар хот

 

  

 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлага 3.275.000 төгрөгийг, хариуцагч Б.О 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл 14 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 200.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 275.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33.675 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04445

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                Тус шүүхийн шүүгч Г.Ариунаа би, -  /хаяг хариуцагч Б.Очирбат  холбогдох  тухай Гаваасүрэн нэхэмжлэлтэй хэргийг хянаад              

                                              

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Гаваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
                     -          

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч надад - төгрөгийг төлж эвлэрсэн тул - төгрөг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.


ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Гаваасүрэн , хариуцагч Б.Очирбат нар нэхэмжлэлийн шаардлага болох - төгрөгийн хэмжээнд эвлэрч, - оны - сарын -ны өдөр - төгрөгийг хариуцагч төлж, нэхэмжлэгч - төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1.Нэхэмжлэгч Гаваасүрэн болон хариуцагч Б.Очирбат   нар нь нэхэмжлэлийн шаардлагаас /-/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийн  50 хувь буюу - төгрөгийг улсын төсвөөс, - төгрөгийг хариуцагч - тус тус гаргуулж нэхэмжлэгч - олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

       4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                         Г.АРИУНАА