Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04432

 


 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

           Дугаар 102/ШШ2022/04432

Улаанбаатар хот

 

  

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК хариуцагч С.Б татгалзаж, хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлага 20.307.207 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.270.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.270.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.270.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл 12 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1.270.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.257.207 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.486 төгрөг 04 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 129.743 төгрөг 02 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 129.743 төгрөг 02 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА