Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/04260

 

 

2022 оны 12 сарын 01 өдөр

           Дугаар 102/ШШ2022/04260

Улаанбаатар хот

 

  

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага Хан-Уул дүүрэг,  0 дүгээр хороонд байрлах “М” хорооллын 0 дугаар байрны 0 дүгээр давхар, 0 тоот, 00 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууц, орон сууцны 0 давхарт байрлах 0 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгахыг хариуцагч “А” ХХК хүлээн зөвшөөрч,

 

-Нэхэмжлэгч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүргийн биелэлтэд 163.601.000 төгрөг гаргуулахыг хариуцагч “М” ХХК орон сууц, автомашины зогсоолын гэрчилгээ “М” ХХК-ийн нэр дээр гарсны дараа 149.000.000 төгрөгийг, орон сууцны цонхны дусаал гоожилтыг зогсоож, засвар хийсний дараа 14.601.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.745.750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 976.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1.872.875 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 1.872.875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д,  хариуцагч “М ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 488.000 төгрөг, улсын орлогоос 488.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА