| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0013/э |
| Дугаар | 2018/ШЦТ/14 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.*******-*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэндэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шинжээч эмч Д.Тогтох, Б.Цэндхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******т холбогдох, эрүүгийн 201721000112 дугаартай 178/2018/0013/Э/ индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1983 оны 3 сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, 5-8 насны 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн 5-р гудамж 14 тоотод оршин суух, аминдаа хашаа, хоёр өрөө хувийн сууц, 33 толгой бод малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 140000 төгрөг, ******* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 27-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны Өршөөл үзүүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******-*******
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.*******-******* нь ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17-39 хоа улсын дугаартай эксел маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-ийн 14-18--рт/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-ийн 19-22--рт/
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / 1-рхх-ийн 24-рт/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-рхх-ийн 28-30-рт/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-рхх-ийн 32-40-рт/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 41-43-рт/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 44-50-рт/
Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 51-53-рт/
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 56-60-рт/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-ийн 61-62-рт/
Үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх-ийн 63-65-рт/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн...Би талийгаач Б.*******тай Наран багт манай дүүгийн хашаанд гэртээ ганцаараа амьдарч байхад нь 2017 оны 04 сарын эхээр хот явах үеэр нь уулзахад “Улаанбаатар хот руу Солонгос улсын визинд орохоор ажлаасаа 3 хоногийн чөлөө аваад явах” гэж байна гэж хэлж байсан. Үүүнээс хойш талийгаач Б.*******тай уулзалдаагүй холбоо бариагүй байж байтал 2017 оны 04 сарын 07-ны шөнийн 01 цагийн үед нагац эгч С. залгаад “Б.******* урд нас барсан юм шиг байна. Манайд хүрээд ирээ” гэж хэлэхээр нь гэрээс гараад явж байтал замд тааралдаад хамт Модон овоо давж уруудаад Морь барианы наад талд замын хажуу руу Эксел маркийн машин жалга руу орсон байдалтай цагдаа эмнэлэгийнхэн очсон байсан. Машины осол гарсан бололтой байсан. Б.*******ыг нөхөр нь зодож хөөгөөд тусдаа ах ийн хашаанд гэр бариад ганцаараа амьдарч байсан. 7 настай охин 5 настай хүү нь аавтайгаа болон аавынхаа аав, ээж 2 дээр амьдарч байсан Өөрөө 12 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байсан. 2015 онд нөхөр Б.*******-******* нь гарыг нь хугалаад цагдаад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад шүүх рүү шилжүүлж шүүхээс өршөөгдсөн. 2014 оны 05 сараас хойш нас барах хүртлээ тусдаа амьдарч байсан. 2013 онд намайг зодож миний хүүхдийг зулбуулсан, 2014 оны хавар ам руу шороо чихсэн, 2015 онд миний гарыг хугалж байсан гэж ярьдаг байсан. Ер нь бол байнга биений нэг хэсэгт тасралтгүй чимхдэг голцуу 2 гарын булчингаас чимхэж шээлгэдэг чихнээс татаж босгож суулгадаг, зодчихоод манай аав ээж 2 ирэх гэж байна гээд гадагшаа гаргаад гудамжны өнцгөн дээр нүцгэн зогсоож байгаад аав ээж 2-ыгоо ирээд явсаны дараа гэртээ оруулдаг байсан гэж ярьдаг байсан. 2017 оны 02 сард шүүхэд салах өргөдлөө гаргаж байсан ба над руу ярьсан асуудлууд нь хавтаст хэрэг болон шүүхэд өгсөн өргөдөл гомдлын материал баримтууд нь байгаа. Тухайн үед талийгаач Б.*******ыг Б.*******-******* гэрээсээ хөөхдөө өмссөн хувцастай нь хөөгөөд хүүхэдтэй нь уулзуулдаггүй байсан.
Автомашины аваар биш гэж бодож байна. Талийгаачийн өрөөсөн ээмэг уусан архины шил тухайн осол гарсан газар байхгүй байгаа ба өөр газар архины шилээр цохиж алчихаад хэрэг үйлдсэн газраа үнэнээр нь хэлэхгүй нууж байна гэж үзэж байгаа. Миний дүү Б.******* *******ын гарт амиа алдлаа маш их гомдолтой байна. Хуулийн дагуу үнэн зөвөөр шалгаж өгнө үү? гэсэн санал хүсэлтэй байна Оршуулгын зардал болон банкны 8 сая төгрөгийн зээлтэй байсныг Б.*******-*******оор төлүүлмээр байна. Хэрэв Б.*******-******* манай дүүг алаагүй бол өөрөө ажлаа хийгээд төлөөд явж байх байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 67-68-рт/
Мөрдөн байцаалтад гэрч С.гийн өгсөн"... Талийгаач Б.******* бид 2 эгч дүүсийн хүүхдүүд ба багаасаа хамт нэг гэрт өссөн. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа гараад явсан байсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө 02 цаг 19 минутын үед 98225911 гэсэн утсаар “Уугий гэдэг хүн Хар хөтөлийн хажууд аваарын асуудал гарлаа тэр хүний бие муу байна яаралтай ирээч” гээд 2-3 удаа утсаар ярихаар нь Модон овоо даваад хөтөлийн тэнд машины аваарт орсон юм байна гэдгийг мэдэж очсон. Цагдаагийн машин ирсэн байсан. Тухайн үед утсаар залгаад Уугий /Б.*******/ Хар хөтөлийн хажууд аваарын асуудал байна хурдан ирээч гэхэд нь “наад хүн чинь амьд байна уу үхсэн байна уу гэхэд” маш хүнд байна хурдан ирээч цагдаа эмнэлэг явах гээд байна гэсэн. Тэр хүнээс та хэн бэ гэхэд Лууяагийн ах нь байна гэж хэлсэн ба нэрээ хэлээгүй. Б.******* нь Наран багт байрлах төрсөн ах ийн хашаанд ганцаараа ээжийнхээ гэрт амьдарч байсан. Б.*******-*******той 2008-2009 оны үед гэр бүл болсон байх 8-9 жил болж байгаа. Гэр бүл болоод амьдарснаас хойш нөхөр Б.*******-*******той тийм ч сайн харьцаатай байгаагүй. Нөхөр нь хүнтэй таарамж муутай, цохиж зодож зовоодог байсан. Гарыг нь хугалаад 2015 онд гэр хүчирхийлэлийн асуудлаар цагдаад шалгагдаж байгаад өршөөлийн хуулиар өршөөгдсөн. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны үер байх салах өргөдлөө шүүхэд өгч байсан. 2015 оноос тусдаа амьдраад 2 жил гаруй болж байсан. Б.*******-******* сална чи өргөдлөө өг гэж эхнэрээ зодож, цохиод эд зүйлийг нь гэрээсээ гаргаж айлын гадна аваачиж өгөөд болохгүй болохоор тусдаа амьдарч байсан.
Тухайн үед нөхөртэйгээ хаашаа явах талаараа хэлээгүй. Хэрэг болохоос 7 хоногийн өмнө талийгаач Б.******* надад Б.*******-*******ыг шүүх дуудаад уулзахад “би салахгүй хамт амьдарна гэж гэнэ би хамт амьдрахгүй 2 хүүхдээ аваад сална“ гэж хэлж байсан. Талийгаач Б.******* надад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нөхөр нь дарамталж зоддог байсан талаар хэлдэг байсан. Түүний гарыг нь хугалахад эмнэлэгт хамт очиж боолгож байсан. Урд өмнө би талийгаач Б.*******, Б *******-******* нарыг хэр хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэг байсан талаар мэдэхгүй хараагүй. Талийгаач Б.******* өөрөө архи уудаг байсан талаар хэлж байгаагүй Б.*******-******* хааяа нэг хүнтэй нийлэхээрээ архи уудаг гэдэг байсан ба нөхөр зоддог байсан гэдгийг надад хэлдэг байсан бөгөөд тэр 2 тамхи хэрэглэдэг байсан талаар мэдэхгүй ... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 69-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Р.гийн өгсөн"...2017 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад байх миний 80447208 дугаарын утсаар *******-******* өөрийнхөө 80472838 дугаарын гар утсаар залгаад ах, // байна уу гэхээр нь байхгүй гадуур явж байгаа гэж хэлэхэд “ // руу хурдан залгаад Модон овоо, морь барианы ойролцоо байна, машин эвдэрчихлээ чирэх юм аваад ир “гэж хэлэхээр нь би хүү // луу залгаад “Лууяа ах чинь модон овооны цаана, морь барианы ойролцоо байгаа юм шиг байна машин эвдэрчихлээ чирэх юм аваад ир” гэж байна хурдан очоод орхи гэж хэлсэн. Тэр яах гэж байгаа юм гэхээр нь хурдан очоодохоо гэж хэлсэн. Намайг амбаар луу орж бугуйл аваад, гэрээс 20 000 төгрөг аваад эргэхэд /Галсантунцаг/ ирсэн. Би бугуйл, мөнгө хоёрыг өгөөд “хүн дайрчихлаа гэнэ үү яасан гэнэ” утасны цаанаас сонсогдохгүй, орилоод чарлаад байна хурдан яв гэж хэлээд явуулсан. Тэгтэл цагийг сайн анзаарч хараагүй // өөрийнхөө дугаарын утсаар миний 99447208 дугаарын утас руу залгаад “цаадах чинь аваар хийгээд хүн алчихсан юм уу яасан нь мэдэгдэхгүй хамт явсан хүмүүс машиныг нь татаж гаргаж болохгүй гэхээр нь орхичихоод, аймгийн төв рүү орж ирээд цагдаа дуудах гэж байна” гэж хэлэхээр нь нөхөр д хүү гийн хэлснийг хэлсэн. Манай нөхөр *******-*******ын аавд “Модон овооны цаана морь барианы тэнд аваар хийчихсэн байна та 2 цаанаасаа ир гэж хэлсэн” гэсэн. Тэгээд удалгүй // ирээд “аваар болоод хүн өнгөрсөн байж магадгүй юм байна хамт явсан хүмүүс л машин татаж гаргаж болохгүй цагдаа дуудъя гэхээр нь аймгийн төвд орж ирээд цагдаа дуудчихаад ирлээ” гэж хэлсэн. .. гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 70-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Р.гийн 2 дахь удаагаа өгсөн ... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө миний 80447208 гэсэн дугаар луу Б.*******-******* өөрийнхөө 80472838 дугаарын утсаар залгаад “ ах, 2 байна уу гэхээр нь байхгүй гадуур ажилтай явж байна гэж хэлэхэд руу хурдан залгаад Модон овооны цаана морь барианы ойролцоо байна хүрээд ир” гээд хэлээд өг гэсэн. гийн утсыг өгөөдөх гэхээр нь гийн // утасны дугаарыг өгсөн. Би хүү луу залгаад “Лууяа /*******-*******/ ах чинь Модон овооны цаана морь барианы ойролцоо байна” гэнэ яваад очоодох гэсэн. Тэгтэл яах гэж байгаа юм гэхээр нь “машин нь эвдэрсэн, хүнд зодуулсан, хүн дайрсан гэнэ үү яасан гэнээ юу яриад байгаа нь мэдэгдэхгүй орилж чарлаад байна, чирэх юм аваад хурдан очоодох” гэж хэлээд г явуулсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 71-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн...2017 оны 04 дүгээр сарын 07-ны 23 цагийн орчимд гадуур явж байгаад гэртээ ирэхэд эхнэр Р. “*******-******* машин татах гэсэн юм гэхээр нь хүү т бензиний мөнгө, бугуйл өгөөд явуулчихлаа” гэж хэлсэн.Тэгсэн хэсэг хугацааны дараа эхнэр “хүү М. ярьж байна цаадах чинь аваар хийгээд хүн алчихсан юм уу яасан нь мэдэгдэхгүй, хамт явсан хүмүүс машиныг татаж гаргаж болохгүй гэхээр нь орхичихоод аймгийн төв рүү орж ирээд цагдаа дуудах “ гэж байна гэдгийг нь хэлсэн. Тэгэхээр нь би аавд нь хэлье, асууж лавлая, гэж бодоод гэрээс гарч Б.*******-*******ын 80472833 дугаар луу нь залгаад юу болов яасан вэ? хүүхэд очсон уу машинаа гаргасан уу гэхэд “ // ирчихээд явчихлаа би аваар хийгээд хүн алчих шиг боллоо, миний 2 хүүхдийг харж хандаж байгаарай, одоо би яах уу” гэхэд нь наанаасаа холдож болохгүй наанаа байж бай гэж хэлээд утсаа таслаад Б.*******-*******ын аав, ээжийнх нь барьдаг 98225910 дугаарын утас руу залгахад ээж Мягмаржав нь утсаа авахаар нь “Лууяа /*******-*******/ Модон овооны цаана Морь барианы ойролцоо юм шиг байна аваар осол гаргасан юм шиг байна та нар наанаасаа ир өөртэй нь ярь” гэж хэлсэн. Аваар хийгээд хамт явсан хүн нь өнгөрчихсөн юм шиг байна гээд хэлчихвэл хөгшин хүмүүс яарч сандарч байгаад янз бүрийн юм болчихно гэж бодоод тодорхой юм хэлээгүй. Удалгүй М. гэртээ ирээд “Б.*******-******* ах аваар хийгээд хамт явсан хүн нь өнгөрсөн байж магадгүй юм шиг байна, хамт явсан хүмүүс машиныг нь татаж гаргаж болохгүй цагдаа дуудъя гэхээр нь аймгийн төв рүү орж ирээд цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. *******-******* ах согтуу шоконд ороод сандарсан байдалтай байна гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. осол болсон газраас гэртээ ирчихээд *******-******* ах авгайгаа алчихлаа гэж байна гэж хэлээгүй. Харин намайг утсаар ярихад би аваар гаргаад хүн алчих шиг боллоо миний 2 хүүхдийг харж хандаж байгаарай , одоо би яахуу гэхээр нь наанаасаа холдож болохгүй наанаа байж бай гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 72-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Я.*******гийн өгсөн...2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн үед байх цагийг сайн анзаарч хараагүй утас дуугараад эхнэр Мягмаржав аваад Лууяа /*******-*******/ аваарт орчихсон байна гэж хэлээд утас надад өгөхөөр нь аваад хэн бэ юу болов гэхэд байна Лууяа /*******-*******/ аваарт орчихсон юм шиг байна уйлаад орилоод байна хурдан ир Бөөр харын ойролцоо юм шиг байна гэхээр нь босоод, суудлын цагаан өнгийн 94-77 ХОА улсын дугаартай машинаа асааж унаад осол болсон газар ирэхэд Эксел машины эзэн , нар ирчихсэн, хүү Лууяа /*******-*******/ юм хэлэхгүй уйлаад байсан. Би машин луу очиж үзэх гэсэн боловч хэргийн газрын хамгаалалт авсан байна гээд ойртуулаагүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 73-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн "... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны 23 цаг өнгөрч байхад Цаг уурын хажууд найз Энхманлай, , Зодов, , нарын хамт найз гийн /99947281 Витз маркийн, саарал өнгийн, улсын дугаарыг мэдэхгүй байна, машинтай явж байтал руу осол гаргадаг жолооч утсаар яриад “машин саатчихлаа чирэх юм аваад ир” гэхэд за гэж хэлээд гэрээсээ бугуйл /сур/ аваад бид 6 хамт Модон овоо давж уруудаад барагцаагаар 3-4 км яваад замын хажуу талд ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан /доошоо/ байрлалтай саарал өнгийн Эксель маркийн машины хамар жалга луу орсон байдалтай байсан. Тэгээд уг Эксел маркийн машины жолооч /*******-*******/ машиныхаа арын гогцооноос бугуйл давхарлаж уяад, гийн машинаар татах гээд арын гогцооноос нь өөрөө уяад татах гэж байхад нь , бид 2 тухайн Эксель машиныг тойрч үзэхэд баруун талын /жолооч талын эсрэг талд урд салхины шил дотор талаасаа гадагшаа пөмбийж /дотор талаасаа гадагшаа чиглэлтэй/ дугуй/ хэлбэртэй хагарч, баруун талын урд суудал дээр, баруун талын хаалга руу харж хажуу тийшээ харсан хүн байхаар нь буцаад уг машинаас холдоод хамт явсан хүмүүст хүн хэвтэж байна наад машинаа чирч гаргаж болохгүй, чирч гаргавал өөрсдөө буруутан болно төв ороод дуудлага өгье гэж хэлэхэд за тэгвэл төв орж дуудлага өгье гэж хэлээд бид 6 машинд суугаад уг осолд орсон машины жолоочийг үлдээгээд явсан.Тэгээд аймгийн төвд цагдаагийн постон дээр ирээд гийн 99447280 дугаарын утсаар цагдаагийн 7043102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Цагийг нарийн сайн санахгүй байна барагцаагаар 01 цагийн орчимд байх. Тэгээд шууд гийнд очоод г аавдаа болсон зүйлийн талаар үнэн зөвөөр хэл гэж хэлж гэр лүү нь оруулаад бид 5 харьсан. Би тухайн үед ямар хувцастай, эрэгтэй эмэгтэй хүн байсныг анзаарч лавлаж хараагүй. Урд хаалганы салхины шил хаалттай байхад нь асаагуурын гэрэл асааж хальт бид 2 харсан.Түүнээс биш урд хаалгыг онгойлгож лавлаж хараагүй. Бид нарыг уг машины осол болсон газар байхад жолооч нь шоконд орсон байдалтай сандраад машин хурдан татаад гаргаадхаач гэж орилоод машинаа тойроод гүйгээд байсан. Машин дотор машины урд суудал дээр хажуу тийшээ хараад хэвтэж байсан хүн хөдөлж, ямар нэг юм хэлж, дуу чимээ авиа гараагүй, бид тийм чимээ сонсоогүй. Уг осолд орсон байсан машины жолооч талын /зүүн/ хаалга онгорхой, бусад 3 хаалга нь хаалттай, урд 2 гэрэл асаалттай машин унтарсан байсан. Тухайн машины жолоочоос архи үнэртэж байсан ба шоконд ороод сандраад машин хурдан гаргаадхаач гэж орилоод машинаа тойроод гүйгээд байсан. Жолоочийн нүүрэнд нь харагдах шархгүй байсан М. нь миний ойлгосоноор осол гаргасан жолоочийг таньдаг хамаатан садан юм шиг байна лээ
Тухайн үед гар утасны сүлжээ байгаа байхгүй тул аймгийн төв орж ирж дуудлага өгсөн. Цагдаа руу дуудлага өгчихөөд эмнэлэг рүү дуудлага өгчихөнө гэж ойлгоод 103 луу яриагүй... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 74-76-рт/
Мөрдөн байцаалтад гэрч М.ийн өгсөн...2017 оны 04 дүгээр сарын 07-ны 23 цаг өнгөрч байхад найз Энхманлай. , Зодов, , нарын хамт миний 33-23 хоү улсын дугаартай маркийн, саарал өнгийн машинтай явж байтал ээж Р. 80447208 дугаарын утсаар миний дугаарын гар утас руу залгаад Лууяа ах чинь /*******-*******/ Модон овооны цаад талд машин нь эвдэрсэн юм шиг байна чирэх юм аваар ир гэж байна гэхээр нь гэр лүү явж байх замд Цаг уурын ойролцоо явж байтал *******-******* ах машин эвдэрчихлээ чирэх юм аваад ир гэхээр нь гэртээ очоод бугуйл аваад ээжээс бензиний мөнгө авч байхад ээж юм хэлж байсан сайн анзаараагүй. Манай найз Аптанхуяг “ах чинь хүн алчихлаа гэнэ үү осолд орчихлоо гэнэ үү хурдан яв гэж хэлж байна” гэсэн. ах намайг хурдан явтал сандарч хурдан явж болохгүй ах нь гэж хэлээд миний машиныг бариад явсан. Модон овоо давж уруудаад барагцаагаар 2-3 км яваад замын хажуу талд ******* аймгийн төв рүү ирж байсан бололтой, ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан /доошоо/ байрлалтай саарал өнгийн Эксель маркийн машины хамар жалга руу орсон байдалтай байсан ба очиход ах нь дүүгээ гээд итгээд байхад ямар удаан ирдэг юм гэж хэлээд. Эксел маркийн машины жолооч Б.*******-******* машиныхаа арын гогцооноос бугуйл давхарлаж уяад миний машинаар татах гээд арын гогцооноос нь би өөрөө уяад татах гэж байхад, , нар асаагуур гар утасны гэрлийг асааж харчихаад, ах Энхманлай бид 2-ыг дуудаад дотор хүн байна гэж байна өнгөрчихсөн байж магадгүй явъя, төв орж дуудлага өгье гэж хэлээд ах миний машины ард уясан уяаг тайлаад, 20 метр орчим явж. бид нарыг дуудахаар нь очиж сууж яваад Модон овооны постон дээр ирэхэд 2 цагдаа байхаар нь хэлээд, 102-д дуудлага өгсөн.Тэндээсээ хөдлөөд бүгд манайд оролгүй гудамжинд бууж үлдээд би харьсан. Тухайн үед би Экселмашиныг тойрч үзээгүй хамт явсан Алтангэрэл, Зодов нар урд хаалганы салхины шил хаалттай байхад нь очиж харсан байсан. Би Модон овоо даваад аав ээж хоёртой утсаар яриад “цаадах чинь /*******-*******/ аваар хийгээд хүн алчихсан юм байна цагдаа дуудаж өгнө. машиныг чирч гаргасангүй “ гэж хэлсэн. Би машин дотор байсан хүнийг хараагүй. Харин машины урд талын салхины шил дотор талаасаа гадагшаа чиглэлтэй пөмбийж, дугуй хэлбэртэй хагарсан байхаар нь Б.*******-******* ахыг хэнтэй явж байгаа юм гэж хэлээд машин дотор хэн байгааг харах гэсэн боловч харуулахгүй, хурдан машин гаргаадах гээд байсан учир өөрийнхөө машины араас бугуйл уяад дуусахад ах гаргаж болохгүй, явъя гэж хэлээд харж чадаагүй. Бид нарыг уг осол болсон газар очиход Б.*******-******* ах согтуу, шоконд орсон байдалтай сандраад машин хурдан татаад гаргаадхаач гэж орилоод машинаа тойроод гүйгээд машиндаа бууж суугаад байсан. Би машин дотор байсан гэх хүн хөдөлж, ямар нэг юм хэлж дуу чимээ авиа гаргаж байгаагүй ба бид тийм чимээ сонсоогүй. Уг осолд орсон машины жолооч талын /зүүн/ хаалга онгорхой, бусад 3 хаалга нь хаалттай, машин унтарсан байдалтай байсан. Жолооч Б.*******-******* ахаас архи үнэртэж байсан ба шоконд ороод сандраад машин хурдан гаргаадхаач гэж орилоод машинаа тойроод гүйгээд байсан ба нүүрэнд нь ил харагдах шархгүй байсан. Тухайн үед Б.*******-******* ах бид нарыг очиход 2 хүүхэдтэй эхнэрээ алчихлаа гэж хэлээгүй. Харин тухайн үед эргээд гэртээ очиход ээж Р., аав Д. 2-луу ярьж би хүн алчих шиг боллоо /нэрийг нь хэлээгүй/ 2 хүүхдийг минь харж хандаарай гэж Б.*******-******* ах утсаар ярьлаа гэж хэлсэн. Миний утсанд сүлжээ байгаагүй. Бусад хүмүүсийн утсанд сүлжээ байсан эсэхийг асуугаагүй. Тухайн газраас хөдлөөд аймгийн төвд орж дуудлага өгье гэж хэлээд орж ирээд дуудлага өгсөн. миний гар утсыг авч утсаар яриад цагдаа руу дуудлага өгчихлөө гэхээр нь болчихсон юм байх гэж бодоод гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 77-78-рт/
Мөрдөн байцаалтад гэрч М.ийн 3 дахь удаагаа өгсөн...Тухайн үед Б.*******-******* ах машинд ямар нэг хүн бэртэж гэмтсэн талаар бид нарт хэлээгүй. Юу болов гэхэд юм хэлэхгүй. хурдан машин гаргаадхаач. хурдлаач гээд машинаа тойроод гүйгээд байсан болохоор би Б.*******-******* ах машинаа тойрч гүйгээд машин доторх хүнийг харуулахгүй юм байна гэж бодоод машинд ойртож очиж үзээгүй. Хурдлаач, хурдан машин гаргаадах гэж хэлсэнээс өөр үг хэлээгүй. Шоконд ороод согтуу машинаа тойроод гүйгээд байсан. Өөр үйлдэл хийгээгүй. Тухайн үед аваар болсон газар миний утасны сүлжээ барихгүй байсан. Согтуу шоконд орсон хүний хажууд цагдаа эмнэлэг дуудахаар ямар нэгэн асуудал болох байх, мөн яах ч юм билээ гэж бодоод хажууд нь дуудлага өгөлгүй аймгийн төв орж ирээд Д. миний дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 79-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн "...2017 оны 04 дүгээр сарын 07-ны 23 цагийн орчим найз , Энхманлай, Зодов , / / нарын хамт ийн Витз маркын саарал өнгийн, 33-23 хоү улсын дугаартай машинтай явж байтал ээж нь залгаад дараа нь ах нь бололтой хүн залгаад машинаас бууж утсаар ярьчихаад буцаж машинд орж ирж суугаад Цаг уурын хажууд явж байгаад “ахын машин модон овооны цаана эвдэрчихсэн байна яваад чирээд ирье” гэхээр нь “за” гэж хэлээд гэрээсээ бугуйл /сур/ ээжээсээ бензиний мөнгө аваад шууд Модон овоо руу явсан. Замд 2 цагдаа таарч шалгуулаад, машин чирч ирэх гэж байна гэж хэлээд Модон овоо луу явсан. Тэгээд Модон овоо даваад 4-5 км явсан байх замын хажуу талд ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан /доошоо/ байрлалтай саарал өнгийн Эксель маркын машины хамар үерийн жалга руу орсон байдалтай байсан. Очиход тэр жолооч согтуу чамайг ирэхийг мэдэж байсан юм ямар удаан ирдгийм гээд орилоод, хурдан машин чирээд гаргаадах, хурдлаач татаадах чирээдэх гээд шоконд орсон байдалтай байсан. Надтай хамт очсон найзууд та жолооны ард сууж болохгүй гэж хэлсэн ба Эксел маркын машины арын гогцоо тэнхлэгээс Эксел маркын машины жолооч өөрөө бугуйл давхарлаж уясан. Уг эксель машиныг тойрч Энхманлайтай хамт харахад баруун талын салхины шил дотроосоо гадагшаа чиглэлтэй пөмбийж дугуй хэлбэртэй хагарчихсан байхаар нь машинд ойртож очиж харалгүй холдоод зогсож байтал , Зодов 2 энэ машин гаргаж болохгүй, наад хүн чинь шоконд орчихсон байна. машин дотор нь хүн байх шиг байна явъя гэж хэлэхээр нь дагаж яваад, гийн машиндаа өөрөө уясан уяаг тайлаад хөдлөөд 20-30 метр явж зогсоод бид нарыг дуудахаар нь машинд очиж суугаад хөдөлж яваад, Аймгийн төвийн постон дээр ирэхэд 2 цагдаа байсан тэр хоёрт хэлээд цагдаагийн 102 луу ярьж цагдаад мэдэгдээд, тэндээсээ хөдлөөд гэр лүүгээ ээж аавдаа хэлнэ гээд ороод, бид нар гудамжинд бууж үлдээд гэр гэр лүүгээ явсан. // аймгийн төв рүү Модон овоо даваад уруудаад ээж рүүгээ залгаад “Лууяа /*******-*******/ ах осол гаргаад хүн нь өнгөрсөн үгүй нь мэдэгдэхгүй бараг хүн нь нас барсан байж магадгүй машин дотор нь хүн байх шиг болохоор машиныг нь татаж гаргалгүй орхичихоод ирлээ одоо цагдаа, эмнэлэгт дуудлага өгнө” гэж ярьж байсан.Тухайн машины жолооч согтуу, сандраад машин хурдан гаргаадхаач, гээд орилоод машинаа тойрч гүйгээд, шоконд орсон байсан. нь “осол гаргасан жолоочийг таньдаг хамаатан авга ах” гэж хэлж байсан.Тухайн үед шууд аймгийн төв орж дуудлага өгье гэж хэлээд явсан ... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 80-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Энхманлайгийн өгсөн"... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны 23 цагийн орчим найз , , Зодов, . / / нарын хамт ийн Витз маркын саарал өнгийн, 33-23 хоү улсын дугаартай машинтай явж байтал ээж болон өөр хүнтэй машинаас бууж, утсаар ярьчихаад буцаж машинд орж ирж суугаад Цаг уурын хажууд явж байгаад “ахын машин модон овооны цаана эвдэрчихсэн байна яваад чирээд ирье гэхээр нь за” гэж хэлээд гэрээсээ бугуйл /сур/ ээжээсээ бензиний мөнгө аваад шууд Модон овоо руу явсан. Замд 2 цагдаа таарч шалгуулаад, машин чирч ирэх гэж байна гэж хэлээд Модон овоо луу явсан. Тэгээд Модон овоо даваад 3-4 км явсан байх замын хажуу талд ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан /доошоо байрлалтай саарал өнгийн Эксель маркын машины хамар үөрийн жалга луу орсон байдалтай байсан. Очиход тэр жолооч согтуу чамайг ирэхийг мэдэж байсан ямар уддаг юм бэ? гээд орилоод, хурдан машин чирээд гаргаадах, хурдлаач татаач гэж байсан. Эксел маркын машины жолооч өөрөө бугуйл давхарлаж уясан. Уг эксель машиныг ахтай харахад баруун талын салхины шил хүний бололтой толгойны оромоор дотроос гадагшаа чиглэлтэй пөмбийж дугуй хэлбэртэй хагарчихсан байхаар нь машинд очиж хараагүй. Тэгтэл , Зодов 2 энэ машин гаргаж болохгүй, наад хүн шоконд орчихсон байна, машин дотор нь хүн байх шиг байна явъя гэж хэлэхээр нь т ахын хэлснийг хэлээд аймгийн төврүү орж цагдаа дуудъя гэж уяаг тайлаад хөдлөөд 20-30 метр яваад зогсоод бид нарыг дуудахаар нь машинд очиж суугаад хөдөлж явсан. Аймгийн төвийн постон дээр ирэхэд 2 цагдаа байсан. Тэр 2-т хэлээд цагдаагийн 102 луу ярьж мэдэгдсэн. “ээж аавдаа хэлнэ” гээд гэрлүүгээ ороод бид нар гудамжинд бууж үлдээд гэртээ харьцгаасан.
Модон овоо даваад уруудаад ээж рүүгээ залгаад” Лууяа /*******-******* ах осол гаргаад хүн нь өнгөрсөн үгүй нь мэдэгдэхгүй дотор нь хүн байх шиг болохоор нь машиныг нь татаж гаргалгүй орхичихоод ирлээ цагдаа, эмнэлэгт дуудлага өгнө “ гэж хэлсэн.
Тухайн үед машиныг гаднаас нь харахад баруун талын урд суудлыг хойш нь налуулсан,машин луу ойртож очиж харах гэсэн боловч жолооч нь ойртуулахгүй, чирээд гаргаадхаач гээд орилоод байсан учир машин дотор байсан хүнийг хараагүй. Машин дотор байсан гэх хүн хөдөлж, ямар нэг юм хэлж, дуу чимээ гаргаагүй, бид тийм чимээ сонсоогүй. Уг осолд орсон байсан машины жолооч талын /зүүн/ хаалга онгорхой жолооч өөрөө бууж суугаад байсан, баруун талын урд" дугуйны харалдаа хойд талд нь чулуу тавьчихсан байсан ба бусад 3 хаалга нь хаалттай байсан. Тухайн машины жолооч согтуу шоконд орсон, сандраад машин хурдан чирээчээ гэж орилоод машинаа тойрч гүйгээд байсан
М. нь осол гаргасан жолоочийг таньдаг хамаатан садан юм шиг байна лээ авга ах гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 82-83-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Энхманлайгийн 2 дахь удаагаа өгсөн"...Тухайн аваар болсон газар очиход тухайн машины жолооч /*******-*******/ машин хурдан чирээд гаргаадхаач, хурдлаач гэж хэлээд өөр юм хэлэхгүй, машинаа тойрч гүйгээд байсан болохоор машинд ойртож очоогүй учир машин дотор байсан гэх хүнийг харах боломж байгаагүй ба машинаа тойрч гүйгээд машин дотор байгаа хүнийг харуулахгүй юм байна гэж бодсон. Тухайн машины жолооч машинд ямар нэг хүн бэртэж гэмтсэн, нас барсан талаар бид нарт хэлээгүй, юм хэлэх сөхөө байгаагүй шоконд орсон согтуу байсан.
Тэр хүний хажууд цагдаа эмнэлэгт дуудлага өгвөл яах ч юм билээ ямар ч асуудал гарах юм гэж бодоод /айгаад/ хажууд нь дуудлага өгөлгүй аймгийн төв орж ирээд Д. ийн дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн газар очоод , нар эхэлж буугаад сүүлд би буусан. Намайг машинаас буухад машин асаалттай байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 84-рт/
Мөрдөн байцаалтад гэрч П.ийн өгсөн"...2017 оны 04 дүгээр сарын 07-ны 23 цаг өнгөрч байхад найз Энхманлай, , Зодов, , нарын хамт гийн // Витз маркийн саарал өнгийн 23-33 улсын дугаартай байх машинтай явж байтал машинаас буугаад хүнтэй утсаар ярьчихаад буцаж машинд орж ирж суугаад, Цаг уурын хажууд явж байгаад “ахын машин модон овооны цаана эвдэрчихсэн байна яваад чирээд ирье “гэхээр нь “за “ гэж хэлээд гэрээсээ бугуйл /сур/ ээжээсээ бензиний мөнгө аваад шууд Модон овоо руу явсан. Замд 2 цагдаа таарч шалгуулаад машин чирч ирэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд Модон овоо даваад 2-3 км явсан байх замын хажуу талд ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан /доошоо/ байрлалтай саарал өнгийн Эксель маркийн машины хамар жалга луу орсон байдалтай байсан. Тэр жолооч согтуу чамайг ирэхийг мэдэж итгэж байсан юм хурдан машин чирээд гаргаадах, хурдлаач татаадах чирээдэх гээд байсан. Эксел маркийн машины арын гогцооноос бугуйл давхарлаж хэн уясныг анзаарч хараагүй би уг эксель машиныг тойроод хараад явж байсан. Тэгсэн баруун талын салхины шил хагарчихсан байхаар нь Зодовыг машин дотор нь өөр хүн байна уу хараадах гэхэд “дотор нь хүн хэвтэж байна” гэхээр нь холдоод “энэ машиныг татаж гаргаад хэрэггүй цагдаа дуудна” гэж хэлээд Витз машины арын дэгээнд бугуйл уяад Эксельтэй холбочихсон байхаар нь би уяаг тайлаад Витз машиныг асааж хөдлөөд 40 метр орчим явж зогсоод нөгөө хэдийг явъя гэж хэлээд машинд суулгаад хөдөлсөн. Аймгийн төвийн постон дээр ирэхэд 2 цагдаа байсан. Тэр хоёрт хэлээд 102 луу ярьж цагдаад мэдэгдсэн. гэр лүүгээ орж “ээж аавдаа хэлнэ” гээд гэсэн. Бид нар гудамжинд бууж үлдээд гэр лүүгээ явцгаасан.
Би тухайн үед машин дотор байна гэх хүнийг очиж хараагүй. Урд салхины шиг хагархай байхыг харчихаад Зодовыг /99594828/ машин дотор хүн байна уу хараадах гэхэд байна гэхээр нь холдоод эмнэлэг цагдаа дуудъя гээд явсан. Бид нарыг уг машины осол болсон газар байхад жолооч нь шоконд орсон байдалтай сандраад маш хурдан татаад гаргаадхаач гэж орилоод машинаа тойроод гүйгээд байсан. Машин дотор байсан гэх хүн хөдөлж, ямар нэг юм хэлж, дуу чимээ авиа гаргаагүй. Бид тийм чимээ сонсоогүй. Уг осолд орсон байсан машины жолооч талын /зүүн/ хаалга онгорхой, бусад 3 хаалга нь хаалттай, машин унтарсан байсан ... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 95-97-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Н.ийн өгсөн"...Тухайн үөд буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авга дүү Б.*******-******* 17 цагийн үед “Манхан яваад ирье машинаа өгч байгаач“ гэхээр нь зөвшөөрч өөрийн эзэмшлийн саарал өнгийн Эксель маркын 17-39 хоа улсын дугаартай машинаа техникийн зах дотроос өгч явуулсан. Машин авахаар ирэхдээ ганцаараа ирсэн. Намайг машинаа барьж хөдөлгөөнд оролцож байхад рүлийн механизм болон бусад эд ангиуд бүрэн ажиллагаатай байсан. Харин урд 2 дугуйны тормоз бүрэн ажиллагаатай хойд 2 дугуйны тормоз ажилладаггүй байсан.
Б.*******-******* миний машин авч явсанаасаа хойш буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад байх цагийг нарийн сайн санахгүй байна, өөрийнхөө 80472838 дугаарын утсаараа миний 98186488 дугаар луу залгаад “замаас гараад хүний бие эвгүй болчихлоо хурдан хүрээд ирээч “гэхээр нь найз руугаа утсаар яриад манайд хүрээд ир гэж хэлээд ирэхээр нь Мөнхөөгийн Портертэй Модон овоо даваад 4-5 км орчим яваад очиход Эксел маркийн 17-39 ХОА улсын дугаартай машин замаас гарч замын хажуу жалга луу орсон байдалтай жолооны ард Б.*******-******* суусан, талийгаач Б.******* урд суудал дээр хойшоо хараад суудал өвдөглөж суусан байдалтай. Б.*******ын цээж толгойг нь Б.*******-******* тэврээд уйлчихсан сууж байхаар нь Б.*******-*******ыг “яав юу болов гэж хэлэхэд, уйлаад ийм юм болчихлоо” гэхээр нь яагаад ийм юм болов гэхэд машин замын жалга луу орчихлоо гэсэн. Б.*******-*******ын 2 гарыг Б *******ыг тэвэрсэн цээж толгойноос нь салгаж машинаас буулгаад тайвшир, дахиж машинд ойртож болохгүй эмнэлэг, цагдаа дуудсан уу, дуудах уу гэхэд, дууд гэж хэлсэн. Би Б.*******-*******ыг машинаас буулгаж байхдаа Б.*******ын зүүн гарны бугуйнаас нь барьж судсыг үзэхэд судас нь цохиж байгаа үгүй хоёр сайн мэдэгдээгүй. Дахиж Б.*******ын биед гар хүрээгүй. Машины хажууд Б.*******-*******ыг тайвшруулаад, цагдаа эмнэлэг дуудах гэж байтал цагдаа, эмнэлэг ирэхээр нь цагдаа, эмнэлэг ирж байна чи дуудсан юм уу гэхэд би дуудаагүй дуудсан байх гэж хэлсэн. Энэ үед Мөнхөө машины зүүн урд хаалганы хажууд бид хоёртой хамт зогсож байсан. *******-*******ын биед гэмтэл байсан эсэхийг харанхуй байсан ба сандраад, анзаарч хараагүй. Тухайн үед машины баруун талын хаалганы шил хагарч, хаалга онгорхой Б *******-******* жолооч талын /зүүн/ урд суудал дээр талийгаач Б *******ыг цээж толгойгоор нь тэврээд уйлж, шоконд орж, уймарсан байдалтай байсан. Талийгаач машины баруун талын суудал дээр доошоо хараад /түрүүгээ/ толгойгоороо дэрлээд шалан дээр 2 өвдгөө нугалж суусан нүүр нь бүтэн харагдахгүй байсан учир ил харагдах шархыг харж чадаагүй. Би машин доторхыг лавлаж хараагүй. Б.*******-*******, Б ******* нарыг яг хэзээ хэдэн онд гэр бүл болсныг сайн мэдэхгүй байна. Миний санахад 10 гаруй жил болсон байх. 11, 5 насны эмэгтэй эрэгтэй 2 хүүхэдтэй, тэр 2 салаад тусдаа 2 жил гаруй амьдрахад Б.*******-******* болон хөгшин аавындаа /*******/ хүүхдүүд байдаг байсан. Тэр 2-ыг юунаас болж ямар шалтгаанаар тусдаа амьдарч байсан талаар мэдэхгүй. Хөдөө явахдаа ямар ажлаар хэнтэй явах гэж байгаагаа хэлээгүй. Манхан явчихаад ирнэ гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. ирээд явчихлаа, цагдаа, эмнэлэг дуудсан байх гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй би ч асуугаагүй. Намайг очоод 5 минут орчимын дараа цагдаа, эмнэлэг ирсэн. Талийгаач шил мөргөчихлөө гэж хэлж байсан. Машины баруун урд талын шил дотор талаасаа гадагшаа чиглэлтэй пөмбийж дугараг хэлбэртэй хагарч цуурсан байсан.Тухайн үед машин унтраастай байсан байх. Урд өмнө Б.*******-******* гуйж авч унадаг байсан. Надад ямар нэг санал хүсэлт. нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/98-99-рт/
Мөрдөн байцаалтад гэрч Ү.ын өгсөн"...2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө гэртээ байж байтал 22-23 цагийн хооронд найз Н. над руу залгаад “Модон овоо даваад ирье “гэхээр нь за гэж хэлээд гэрээс гарч портер маркын машинаа унаад Н.ийнд очиж, Н.ийг аваад Модон овоо даваад 4-5 км яваад замын хажуу жалга луу Эксел маркын саарал өнгийн машин ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан байдалтай орж, зүүн талын хаалга онгорхой, салхины шил нь хагархай байсан. Б.*******-******* жолооч талын суудал дээр суугаад доошоо харж баруун урд суудал дэрлэж, шалан дээр өвдөглөөд хойшоо харж суусан эмэгтэй хүнийг тэврээд сууж байхад нь машинаас буулгаад тайвшруулж байхад цагдаа, эмнэлэг ирсэн.Тухайн машины урд салхины шил дотроосоо гадагшаа пөмбийж дугуй хэлбэртэй хагарч цуурсан байсан. Машины дотор талыг лавлуулж хараагүй. Би машин дотор байсан эмэгтэй хүний царайг доошоо харсан байсан болохоор хараагүй.Тэр эмэгтэйгийн биед хүрээгүй. Би машинаа замын хажуу руу байрлуулж унтраагаад очиход Н. тухайн машин дээр надаас түрүүлж очсон болохоор надаас өмнө тэр 2 юу ярьсныг би сонсоогүй мэдэхгүй байна. Намайг байхад Б.*******-******* юм ярих сөхөөгүй уйлаад байсан. Тэр машин дотор байсан гэх эмэгтэйг би хэн бэ гэдгийг таниагүй. Хэн бэ ч гэж асуугаагүй. Машины баруун урд суудал дэрлэж, шалан дээр өвдөглөөд, нүүр нь доошоо харж суусан эмэгтэй хүний царайг хараагүй ба тэр эмэгтэй ямар нэг хөдөлгөөн хийж дуу гаргахгүй байсан. Харанхуй шөнө сайн анзаарч хараагүй. Жолооч нь гайгүй тийм их согтоогүй байсан. Их сандарч шоконд орж, уймарч уйлаад байсан... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 100-рт/
******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 04 сарын 12- ны өдрийн 12 дугаартай "...Эксел маркийн 17-39 ХОА улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.*******-******* нь Монгол улсын замын хөдөлгеөний дүрмийн зүйл заалт зөрчсөн байна Жолооч Б.*******-******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч Б.*******-******* нь архидан согтуурч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна....” дүгнэлт /1-р хх-ийн 111-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2017 оны 10 сарын 24- ний өдрийн 53 дугаартай ... Хохирогч Б.*******ын шарилд гэмтэл учирсан байна. 2. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд хохирогч Б.******* нь шарилд тархины эдийн голомтлог зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүдний дээд зовхи зулай, зулайн хуйх, дух, хамрын нуруу, духны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, уруулын салстын язарсан шарх, баруун гарын 3 дугаар хуруу, зүүн сарвуу, баруун өвдөгний шилбэний цус хуралт, зулгаралт, духны баруун дээд хэсэгт 1.2х0.3 см, 1х0.4 см орчим урагдсан шархны ором, хуйхны дотор духны баруун хэсэг, баруун нүдний хэсэг болон шанаа хацар хэсгийг хамарсан 12х8 см цус хуралтын ором гэмтэл тогтоогдлоо.
Хохирогч Б.*******ын шарилд учирсан гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унахад үүсэх боломжтой. Хохирогч Б.*******ын шарилд үүссэн гэмтэлүүд нь Хуул зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи дүгнэлтээс үзэхэд хохирогч Б.******* нь тархины битүү гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зөөлөн эдийн няцрал авч ухаан балартах үед бөөлжсөний улмаас амьсгалын замд хоолны агууламж орж амьсгалын замыг бөглөсний улмаас амьсгал бүтэж нас барсан байна....”******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 16 тоот дүгнэлт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын гаргасан 831 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 117-120-р хуудас/
Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 123-1128-рт/
Авто тээврийн хэрэслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 131-132-рт/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн гаргасан № 33 тоот “...Б.*******-*******ын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Б.*******-*******ын биенээс авсан гэх цусанд 2.2 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /1-р хх-ийн 145-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн гаргасан № 26 тоот“...Б.*******-*******ын биенээс авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Б.*******-*******ын биенээс авсан шингэн цус нь моноклон оношлуураар А/II/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 206 дугаартай
Б.*******-*******ын биед гэмтэл учирсан байна.
- Б.*******-*******ын биед тархи доргилт доод уруулын дотор салстад 0,5х 0,2 см өнгөц шарх зүүн гарны бугалганд 1х0,5 см цус хуралт, баруун хөлийн шилбэнд 1х1 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Б.*******-*******ын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй
- Б.*******-*******ын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэндэд удаан хугацагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 151-рт/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 18- ны өдрийн 34 дугаартай ... “ Б.*******ын цогцосноос авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Б.*******ын цогцосноос авсан гэх цусанд 2.4 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /1-р хх-ийн 159-рт /
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 18- ны өдрийн 27 дугаартай .... Б.*******ын цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Б.*******ын цогцосноос авсан шингэн цус нь моноклон оношлуураар А/II/ бүлгийн цустай байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 159 –рт /
Цогцсонд үзлэг хийсэн тухай тогтоол/ хх-ийн 163-рт/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******- *******ын өгсөн... Би 2017 оны 04 сарын 07- ны өдөр ******* аймгийн Манхан сумын замын кемп орох ажилтай байсан. Тэгээд хүүхдүүдээ хөдөө явуулаад эхнэр Б.Дахижавд Манхан сум руу хамт яваад ирье гэхэд зөвшөөрсөн. Би ахынхаа эксель маркын машиныг аваад ажил тарах үед 52 айлын дээд талын Гигант дэлгүүрийн үүднээс Б.*******ыг очиж авсан. Замдаа хэрэглэх чихэр, архи, пиво авсан. Бид хоёр замдаа явж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Манхан сумын замын кемп ороод хүнтэй уулзах гэсэн боловч байхгүй байсан. Буцах замдаа гуанз орж хоол идэх гэсэн боловч байхгүй болохоор нь авсан талх, хиамаа идсэн. Замдаа архи пивоо уусан. Бид хоёр нэлээд согтсон байсан. Морь барианы цаана ирээд аймаг руу явах, манай аавынх руу явна явахгүй гээд маргалдсан. Тэгээд машиндаа суугаад наашаа явж байтал гэнэт машин зам хажуу руу орсон. Талийгаач Б.******* өөрийн урд талын шилийг мөргөсөн. Би суудлыг нь засаад арагш нь суулгасан. Би тухайн үед маш их сандарсан байсан тул зарим зүйлийг санахгүй байгаа. Тэгээд сандраад ах дүү нарыгаа дуудсан. Манай дүү М. ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай ах Н. мөн ирсэн. Би бие нь муудсаныг сүүлд татаад сэгсэрээд мэдсэн. Би цалингийн зээлийг төлсөн. Шүүхээс гарсан хохирлыг төлнө. Хадмуудаасаа уучлалт гуйж байна. Манай хоёр хүүхэд миний болон манай эцэг, эх, дүүгийн асрамжинд байгаа. Аймгийн төвд сургуульд явдаг. Би сургууль, цэцэрлэгт нь өгч байгаа. Бид хоёр хамт явж байхдаа цаашдаа эвлэрье гээд ярилцаж байсан. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / ******* аймгийн ******* сумын Баатархайрхан багийн 8-02 тоотод оршин суух, УС 70040811 дугаарын регистртэй, Сартуул овогт Батхүүгийн Гэндэнгийн өгсөн... Б.*******- *******ын 60-70 км цагийн хурдтай явж байсан гэдэг нь худлаа. Энэ тохиолдолд машин өнхөрч унах байсан. Зүгээр л машин жалганд орсон байсан. Энэ манай дүүг амьсгал хураахыг нь хүлээж байсан. Тухайн үед өөрөө эмнэлэг болоод цагдаагийн байгууллагад хандаагүй, миний утсыг мэдэхгүй байна гэж байхгүй надад яагаад мэдэгдээгүй юм бэ. Манай дүүгийн баруун зүүн хөлөнд учирсан гэмтэл хаанаас юунаас болов, архи уугаад явж байсан архины шил хаачив. Би хэрэг уншаад миний дүү ямар аймшигтай амьдарч байсан юм бэ гэж гайхсан. Төрсөн хүүхдийг нь хүртэл эхийнх эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Энэ хүн үнэн ярихгүй байна. Энэ хүүхдүүдээ хардаг л гэж байна. Гэтэл үүний эцэг, эх, дүү нар нь л хардаг ш дээ. Би энэ хүнийг мэднэ. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэрлэж өгнө үү. Оршуулгын зардал , өмгөөлөгчийн хөлс зэрэгт 6960000 төгрөг өгсөн ... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шинжээч эмчийн ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч, Сартуул овогт Баттөмөрийн Цэндхүүгийн өгсөн... Хүний бага тархи нь хөдөлгөөнийг зохицуулж байдаг. Хохирогч бага тархиндаа гэмтэл аваагүй тохиолдолд бөөлжисөө гадагшлуулах боломжтой байсан. Хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөөгүй. Хохирогчийн бөөлжис нь амьсгалын замын эрхтэн рүү орсноор амьсгал бүтэж нас барсан байх боломжтой. Энэ тохиолдолд амь насыг аврах боломжгүй. Хохирогчийн бага тархинд учирсан голомтлог цус харвалт нь нөлөөлсөн байх боломжтой... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн ажилтай Бааваа овогт Дашнямын Тогтохын өгсөн... Хүний бага тархи нь булчингийн үйл ажиллагааг зохицуулдаг. Ийм учраас амьсгалын замын булчингийн үйл ажиллагааг ч мөн зохицуулна. Хохирогчийн үхлийн шалтгаан нь амьсгалын замд хоолны агууламж орсноос болж амьсгал бүтэж нас барсан. Энэ нь бага тархиндаа гэмтэл авснаас шалтгаалан булчингийн үйл ажиллагаа суларснаас үүдэлтэй гэж үзэх боломжтой. Бүрэлдэхүүнтэй шинжээч нар шарилд үзлэг хийж улмаар, урьдах дүгнэлт, цогцосны задлан шинжилгээ, эд эсийн шинжилгээ зэргийг харгалзан үзэж дүгнэлт гаргасан. Хэдийгээр дүгнэлтэнд шарилд гэж бичсэн боловч урьдах бүх дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхийг харгалзан үзсэн гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.*******-******* нь ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17-39 хоа улсын дугаартай эксел маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдлыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2017 оны 10 сарын 24- ний өдрийн 53 дугаартай дүгнэлтээр “тархины эдийн голомтлог зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүдний дээд зовхи зулай, зулайн хуйх, дух, хамрын нуруу, духны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, уруулын салстын язарсан шарх, баруун гарын 3 дугаар хуруу, зүүн сарвуу, баруун өвдөгний шилбэний цус хуралт, зулгаралт, духны баруун дээд хэсэгт 1.2х0.3 см, 1х0.4 см орчим урагдсан шархны ором, хуйхны дотор духны баруун хэсэг, баруун нүдний хэсэг болон шанаа хацар хэсгийг хамарсан 12х8 см цус хуралтын ором гэх гэмтэл үүссэн, уг гэмтэлүүд нь цохигдох, мөргөлдөх, унахад үүсэх боломжтой ба хохирогч Б.******* нь тархины битүү гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл авч ухаан балартах үед бөөлжиж амьсгалын замд хоолны агууламж орж амьсгалын замыг бөглөсний улмаас амьсгал бүтэж нас барсан нь тогтоогдож байна.
Хохирогч Б.*******ын амь нас хохирсон нь шүүгдэгч Б.*******-******* нь ******* аймгийн Манхан сумаас ******* аймгийн чиглэлд хоа 17-39 дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргасантай шалтгаант холбоотой гэж шүүх үзлээ.
Иймд ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******-*******ын үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэстэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.*******-******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хавтаст хэргийн 235 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******-******* нь оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг нэхэмжилсэн 6960000 төгрөгийг төлсөн, түүний асрамжинд 2009 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн охин Л.Маралмаа, 2012 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн хүү Л.Бат-Эрдэнэ нар байдаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч Д.Гэндэн, түүний өмгөөлөгч нар нь сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн 201721000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүгдэгч Б.*******-******* нь 2017 оны 04 сарын 08- ны өдрөөс 2017 оны 06 сарын 27- ны өдөр хүртэл 80 хоног цагдан хоригдсоныг дурдав.
Шүүгдэгч Б.*******-******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6960000 төгрөгийг төлсөн байх тул түүний эзэмшлийн престич маркын хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 5/47 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******ыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. 201721000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6960000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь 80 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэндэн нь сэтгэл санааны хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах , хөдөлмөрлөх дадал олгох сулгалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүний эзэмшлийн престич маркын хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 08- ны өдрийн 5/47 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА