Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ2024/0052

 


 

2024       11         11                                          125/ШШ2024/0052

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би “*******” ХХК-нийн Ховд аймгийн Засаг даргын орлогч, Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж тендерийн ажил гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерт "*******" ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, 01 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 568569 дугаартай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, "*******" ХХК-ны захиалагчтай байгуулсан УТ2401900382 дугаартай "******* /Ховд, Жаргалант сум/ нийлүүлэх ажлын гэрээг хүчингүй болгуулах, ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерийг дахин үнэлэхийг үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ*******" ХХК-ийн захирал ******* миний бие ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерийн ажил гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороо, Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын орлогч нарт холбогдуулан тус шүүхэд гаргасан ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерт "*******" ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, 01 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 568 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 569 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, "*******" ХХК-ны захиалагчтай байгуулсан УТ2401900382 дугаартай "******* /Ховд, Жаргалант сум/ нийлүүлэх ажлын гэрээг хүчингүй болгуулах, ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерийг дахин үнэлэхийг үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Учир нь тендерт шалгарсан хэргийн гуравдагч этгээд болох "*******" ХХК- ийн удирдлагатай уулзаж ярилцсаны үндсэн дээр хүйтэрч байгаа цаг үеийн нөхцөл байдал, төслийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байгаа, цаашид уг төсөл дээр хамтран ажиллах боломжтой зэрэг нөхцлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас Ховд аймгийн Засаг даргын орлогч, Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж тендерийн ажил гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерт "*******" ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, 01 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 568569 дугаартай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, "*******" ХХК-ны захиалагчтай байгуулсан УТ2401900382 дугаартай "******* /Ховд, Жаргалант сум/ нийлүүлэх ажлын гэрээг хүчингүй болгуулах, ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерийг дахин үнэлэхийг үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байгаагаа бичгээр илэрхийлж ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж,маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-нийн Ховд аймгийн Засаг даргын орлогч, Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж тендерийн ажил гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерт "*******" ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, 01 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 568569 дугаартай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, "*******" ХХК-ны захиалагчтай байгуулсан УТ2401900382 дугаартай "******* /Ховд, Жаргалант сум/ нийлүүлэх ажлын гэрээг хүчингүй болгуулах, ХХААХҮЯ/20240102023 урилгын дугаартай "Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж /Ховд, Жаргалант сум/ тендерийг дахин үнэлэхийг үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              С.ОЮУНГЭРЭЛ