Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/04081

 


 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр

           Дугаар 102/ШШ2022/04081

Улаанбаатар хот

 

  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн  

         123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс-00000, Үйлдвэрийн гудамжны эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 00-А дугаар байрны 000 тоотод байрлах 57.72 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцны 50 хувийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Г.О зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

        

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 239.475 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 239.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА