| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2024/0011/З |
| Дугаар | 120/ШШ2024/0021 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Тендер, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 120/ШШ2024/0021
2024 оны 10 сарын 16 өдөр Дугаар 120/ШШ2024/0021 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* лизинг” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******, өмгөөлөгч Б.Манлайжав,
Хариуцагч: “*******” ХК,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******, өмгөөлөгч Н.Мөнхзул,
Хариуцагч: “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Э.-,
Гуравдагч этгээд: “ ” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б. /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхзул /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Б.Цэцэнбилэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* лизинг” ХХК нь “*******” ХК болон тус компанийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан
1.1. Шүүхэд анх “*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-467 дугаар “Тендерээс татгалзсан тухай” шийдвэрийг хүчингүй болгож, Тендерийн үнэлгээний хороог дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, мөн үнэлгээний хорооны “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн шийдвэр, “*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “ ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 120/ШЗ2024/0071 дугаартай захирамжаар[1] “*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-467 дугаар “Тендерээс татгалзсан тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагаар хариуцагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс уг захирамжид давж заалдах гомдол гаргаагүй.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдөр “*******” ХК болон “ ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн /2024/ дугаартай гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн[2],
1.3. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр
- “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэр /зөвлөмж/-ийн багц 4-ийн “ " ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
- “*******” ХК болон “ ” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан /2024/ дугаартай “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах,
- “******* *******” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг “*******” ХК-ийн Үнэлгээний хороонд даалгуулах,
- “******* *******” ХХК-тай МV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц 4-т хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "*******" ХК-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, ихэсгэсэн[3],
1.4. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр
- “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг буюу ‘******* ******* ХХК-ийг шалгаруулаагүй шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-өөр “ " ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХК-ийн гүйцэтгэх удирдлага Ч.Гүнждагва-д хүргүүлсэн зөвлөмжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
- "*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “ ” ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, “*******” ХК болон “ ” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан /2024/ дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах,
- “******* *******” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож, зөвлөмж /шийдвэр/ гаргахыг “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах,
- “******* *******” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг "*******" ХК-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ мөн ихэсгэж, тодруулсан[4],
1.5. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа
- “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “******* *******” ХХК-ийг шалгаруулаагүй хэсэг, мөн “ " ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХК-ийн гүйцэтгэх удирдлага Ч.Гүнждагва-д хүргүүлсэн зөвлөмжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
- "*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “ ЭрхэтМайнинг" ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах,
- “*******” ХК болон “ ” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан /2024/ дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах,
- “******* *******” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож, зөвлөмж /шийдвэр/ гаргахыг “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах,
- “******* *******” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг "*******" ХК-д даалгах” гэж эцсийн байдлаар тодруулж маргасан.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/36 дугаар тушаалаар “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/-ыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан ба тус үнэлгээний хорооноос нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарлан, багц-4 /Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил-4/-т “******* ******* ******* *******” ХХК, “ ” ХХК, “******* лизинг” ХХК -иуд оролцсон байна.
2.2. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн (Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/) тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлаар Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил багц-4-т “ ” ХХК нь тендерийн баримт бичиг болон ажлын даалгаварт шаардсан шаардлага хангасан байна гэж үнэлэн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиалагчид хүргүүлсэн байна.
2.3. Захиалагчаас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох” тухай албан бичгийг “ ” ХХК-д, мөн өдрийн 1-467 дугаар “Тендерээс татгалзсан тухай” мэдэгдэл /албан бичиг/-ийг “******* лизинг” ХХК-д тус тус хүргүүлжээ.
2.4. “******* лизинг” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3965 дугаар албан бичгээр “...Тухайн тендер шалгаруулалт нь багцуудтай байх бөгөөд танай ирүүлсэн гомдолд аль багцын талаар дурдаагүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна...” гэх хариуг хүргүүлсэн байна.
2.6. “******* лизинг” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.7. Мөн энэ өдөр “*******” ХК болон “ Эрхэт ” ХХК-ийн хооронд “*******н ордын MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-4 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх /2024/ дугаар гэрээ байгуулагджээ.[5]
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Тендерт хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарсан “ ” ХХК-ийн тендерийн материалтай танилцахад ирүүлсэн тендерийн материал нь Тендерийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон тендерийн баримт бичигт дурдсан дараах шаардлагуудыг зөрчсөн үйлдлийг Тендерийн үнэлгээний хороо нь үл харгалзан хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан хууль бус үйлдэл гаргасан байна.
1.1. Захиалагч манай компанийг 2022 оны нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил хийж гүйцэтгэсэн гэрээ биш байгаа нь шаардлагад нийцэхгүй гэж үнэлсэн нь хууль бус гэж үзэж байна.
1.2. Захиалагчийн манай компанийг ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 болон ажлын даалгаврын 2.3,Уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизмын 2.3.1-д “Шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхай ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ” гэсний дагуу ирүүлээгүй гэж үнэлсэн Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
1.3. Нэхэмжлэгч “******* лизинг” ХХК нь “Шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой байна” гэж ажлын даалгаварт оруулсан Уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизмд холбогдох мөн ажлын даалгавартай танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01-12 тоот албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01-16 тоот албан бичгийг тендерийн баримт бичигт тус тус хүргүүлсэн. Гэтэл захиалагчаас манай компанийг өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг ирүүлээгүй байна гэж үнэлснийг эс зөвшөөрч байна.
ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т “Ажлын даалгаварт тусгагдсан дэд бүтцийн барилга байгууламжийг ажил эхлэх үед ашиглалтад оруулах тухай баталгааг албан бичгээр ирүүлнэ" гэж заасан. Манай компани нь ажлын даалгаварт тусгагдсан бүхий л шаардлага, нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа хоёр албан бичгээр мэдэгдсээр байхад манай компанийг уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг бичгээр ирүүлээгүй байна гэж үнэлж болохгүй.
2. “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны “ ХХК- ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн шийдвэр, “*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “ ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрүүдэд холбогдуулж:
2.1. Захиалагч Тендерийн баримт бичиг (цаашид “ТББ” гэх)-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 19.2-т “...Жич: Үнийн саналын хамт хөрс хуулалт, олборлолтын ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон, нийт үнээр ирүүлнэ. Уг задаргаанд ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөрийн хамгаалал болон магадлашгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх бүх үзүүлэлтийг оруулсан байна.. ” гэж өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлнэ гэж тодорхой зааж өгсөн. Мөн Захиалагч уулын цулын тооцооллыг ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 19.2-т 2024 онд 7,145,085 м3, 2025 онд 10,717,628 м3, 3,572,542 м3 гэж тогтоож өгсөн.
Гэвч ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шаардлагад нийцээгүй, Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтад заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй дутуу материал ирүүлсэн оролцогчийг шалгаруулсан захиалагчийн үнэлгээний хорооны шийдвэр нь ТББ- ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг зөрчсөн, Тендерийн хуулийн 26 дугаар зүйл, 26.4 дэх хэсэг, 26.4.1, 26.4.4 дэх заалтууд, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн хууль бус шийдвэр.
2.2. Захиалагч нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, 19,2-ийн холбогдох хэсгүүд, ТШЗ-ны 19.1 дэх хэсэг, Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26,4.1, 26.4,4 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хууль бус.
2.3. Захиалагч нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т: Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага “Шаардана” Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь 2024 онд санхүүжих дүнгийн 15 хувь буюу 20,105,842,495 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх...” гэж ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримтыг шаардсан. Гэвч үнэлгээний хороо нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг зөрүүтэй илгээсэн тендерт оролцогчийг тендер хамгийн сайн ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан хууль бус үйлдэл гаргасан.
2.4. Захиалагч нь ТББ-т ажил гүйцэтгэхэд шаардагдах хүний нөөцийн мэдээллийг холбогдох баримтуудын хамт ирүүлэхийг шаардсан. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т “...Тухайн инженер, техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ." гэж заасан боловч тендерт шалгарсан оролцогчийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл нь 2024 оны 3,4 дүгээр саруудад төлөгдөөгүй байна. “ ” ХХК нь өөрийн ажилтнуудын 2024 оны 3, 4 дүгээр саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй боловч “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”-оор өргүй гэх тендерийн материал ирүүлсэн. Энэ нь Тендерийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл тул тухайн оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ.
2.5. Захиалагч ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т: “...Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно. ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж, ТББ-ийн ТШЗ-ны 18.4-т:"...18.4. Монгол Улсын хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан этгээдээс цахим системээр авч, тендерт ирүүлэх...” гэж шаардсан. Тендерт шалгарсан оролцогчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн мэдээллийн лавлагаа нь бүдэг гаргацгүй байхад тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх мэдээллийг ирүүлсэн гэж тооцож тендерт хамгийн сайн оролцогчоор “ ” ХХК-ийг шалгаруулсан үйлдэл нь ТББ-ийн ТШЗ-ны 18.4, Тендерийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, 26 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтыг зөрчсөн байна.
2.6. Захиалагч нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т: “...Ухаж ачих, тээвэрлэх техникүүдийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn )-ээр дамжуулан санал болгоно. Машин механизмын улсын дугаарыг буруу оруулснаас хамаарч мэдээлэл татагдахгүйтэй холбоотой аливаа хариуцлагыг захиалагч хариуцахгүй бөгөөд ирүүлж буй мэдээллийн үнэн зөв байдлыг тендерт оролцогч бүрэн хариуцна. Санал болгосон машин механизмын мэдээллийг тендер нээсэн өдөр цахим системээр дамжуулан шалгана...” гэж заасан. Тендерт хамгийн сайн оролцогчийн тендерт ирүүлсэн Тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд дэх эзэмшигчийн мэдээлэл болон www.tender.gov.mn-ээр дамжуулан шивсэн техникүүдийн мэдээлэл илт зөрүүтэй, цахим системд алдаатай мэдээллийг байршуулсан байхад тухайн мэдээллийг бүрэн хянан үзээгүй нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, Тендерийн хуулийн 17 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, ажлын даалгаврын ерөнхий гүйцэтгэгчид тавигдах шаардлагын 2.3 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,3.1 дэх заалт болон бусад холбогдох хууль тогтоомж, журмыг үндэслэн “*******' ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-467 дугаар “Тендерээс татгалзсан тухай” шийдвэрийг хүчингүй болгож, Тендерийн үнэлгээний хороог дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн шийдвэр, “*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “ ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “******* лизинг” ХХК тус тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн тендер, ШТЗ-ийн 19.1-д заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн 2021, 2022, 2023 оны гэрээ, 2021, 2023 оны гэрээ дүгнэсэн акт, 2022 оны захиалагч байгууллагын тодорхойлолтын хамт хүргүүлсэн байгаа. Тендерийн материалдаа манай компани нь 2022 онд “Хишиг ” ХХК-тай хөрс болон нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх ХНАГГ/22-1101 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт юу гэж заасан бэ гэхээр уг гэрээгээр гүйцэтгэгч хавсралт нэгд заасан өөрөө буулгагчаар хөрс болон нүүрс олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасны дагуу ажлын төлбөрийг төлөхтэй холбогдон үүсгэх харилцааг зохицуулна гэж заасан.
Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нэг мот цаг ажлын төлбөр нь 100 000 төгрөг болно. Тус үнийн дүнд НӨАТ орсон гэж талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Захиалагчийн зүгээс манай 2022 онд байгуулагдсан хөрс болон нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг уурхайн хөрс болон нүүрс олборлолтын гэрээ биш гэж үнэлсэн нь тендерийн баримт бичгийн өгөгдөл хүснэгтийн 19.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Иймд бидний хооронд буюу “Хишиг ” ХХК, “******* лизинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хөрс хуулалт, олборлолтын ажил хийж гүйцэтгэнэ гэж тусгагдсаар байхад захиалагчийн манай компанийг 2022 оны нотлох баримтыг ирүүлээгүй, уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хийж гүйцэтгээгүй гэж үзэж тендерээс татгалзсан. Нэг ёсондоо “Хишиг ” ХХК-тай байгуулсан хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээгээр бид нар хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хийж гүйцэтгээд байхад үүнийг мот цагаар үнэлснээс болж хөрс хуулалт нүүрс олборлолтын гэрээ биш байна гэж үнэлээд тендерийн Үнэлгээний хороо буцааж байгаа.
Хоёрдугаарт, “******* лизинг” ХХК нь шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллах техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой байна гэж ажлын даалгаварт оруулсан. Уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизмд холбогдох мөн ажлын даалгавартай танилцаж хүлээн зөвшөөрсөн тухай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01-12 дугаартай албан бичиг, дараагийн албан бичиг нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ны 05/01-16 дугаартай албан бичгээр манай “******* лизинг” ХХК шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх бууруулах боломжтой гэдгийг ирүүлсэн байгаа.
Гэтэл захиалагчаас манай компанийг өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд тоног төхөөрөмж нэмэгдүүлэх болон бууруулах боломжгүй, тухайн баталгаагаа ирүүлээгүй гэж үндэслэснийг зөвшөөрөхгүй байна. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2-т ажлын даалгаварт тусгагдсан дэд бүтцийн барилга байгууламжийг ажил эхлэх үед ашиглалтад оруулах тухай баталгааг албан бичгээр ирүүлнэ гэж заасан. Манай компани ажлын даалгаварт тусгагдсан бүхий л шаардлага, нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2 албан бичгээр мэдэгдсээр байхад манай компанийг уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжгүй байна. Тухайн баримт бичгийг бичгээр ирүүлээгүй байна гэж үнэлж болохгүй. Иймд захиалагч манай компанийг шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон буруулах боломжгүй тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэхгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2-т үнийн саналын хамт хөрс хуулалт, олборлолтын ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлнэ гэж заасан байгаа. Уг задаргаанд ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун, мөн шатах туслах материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөрийн хамгаалалт болон магадалшгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх бүх үзүүлэлтийг оруулсан. Ингэж өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт төгрөгөөр ирүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байхад мөн захиалагч нь уулын цулын тооцооллыг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2-т 2024 онд 7 145 000 80 м3, 2025 онд 10 717 628 м3, 2026 онд 3 572 542 м3 гэж тогтоогоод өгсөн байдаг юм. Гэвч ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй. Тендерт ирүүлээгүй буюу тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2-т заасан шаардлагад нийцээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтад заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, дутуу материал ирүүлсэн оролцогчийг шалгуулсан. Захиалагч буюу Үнэлгээний хорооны шийдвэр нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2-т заасан шаардлагыг зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг цаашдаа Тендерийн хууль гээд явъя. Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.1, 26.4.4 дэх заалтууд 17.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн хууль бус шийдвэр.
” ХХК тендерийн материал ирүүлэхдээ нэгж үнэ болон нийт үнээр тендерийн материалаа ирүүлээгүй, ерөнхий үнээр ирүүлсэн. Хоёрдугаар шаардлага нь юу вэ гэхээр тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-д тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын мэдээллийг ажлын даалгаврын хүснэгт 4 маягтын дагуу бөглөж ирүүлнэ. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2-т тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт буюу хаалт дотор PDF шилжүүлж цахим хэлбэрээр ирүүлэх ба бүх материал тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно гэж заагаад өгсөн байгаа.
Баримт бичигтээ тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2 тулгуур тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан материалуудын аль нэг нь ирүүлээгүй, эсвэл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл, үндэслэл болно гэж байгаа юм. Нэгэнт заасан боловч тендерт шалгарсан оролцогч “ ” ХХК-ийн ирүүлсэн материалын төслийн талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тоног төхөөрөмжийн жагсаалт, ажлын даалгаврын хүснэгт зургаа буюу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийн жагсаалтад бүдэг гаргацгүй, уншигдахгүй, мэдээлэл авах ямар нэгэн боломжгүй төхөөрөмж жагсаалт ирүүлсэн.
Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-д заасан гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын мэдээллийг ирүүлээгүй гэж үзээгүй, ердөөсөө бүдэг байгаад байхад тэгж үзээгүй. Тендерийн баримт бичгийг өгөгдлийн хүснэгтийг ТШЗ-ийн 19.1 дэх хэсгийг зөрчсөн. Мөн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэй ТШЗ-ийн 19.2-т заасны дагуу ирүүлсэн бүх материал тод байх шаардлагад нийцээгүй. Өгөгдлийн хүснэгтэд шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл бүхий байхад захиалагч нь уг тендерээс татгалзаагүй үйлдэл нь дараах хууль тогтоомж буюу тендерийн баримт бичгийн шаардлагыг зөрчиж байна гэж үзэж байгаа.
Захиалагч нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардана. Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр 2024 оны санхүүжих дүнгийн 15 хувь буюу 20 105 842 495 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэж ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох баримтыг шаардсан байгаа. Гэвч Үнэлгээний хороонд ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг зөрөөтэй илгээсэн тендерт оролцогчийг хамгийн сайн ирүүлсэн оролцогчоор шалгуулсан хууль бус үйлдэл гаргасан.
Тендерийн Үнэлгээний хороо тендерт шалгарсан оролцогчийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн гэрээ дүгнэсэн актыг үнэлэхдээ тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-д гэрээ дүгнэсэн акт, эсвэл захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ гэж заасныг зөрчсөн. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэй ТШЗ 19.1-д заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг нотлох баримтаар ирүүлээгүй оролцогчийн тендерийг шалгаруулсан. Мөн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1, Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, 17 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.1.1, 26.4.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. “ ” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үйлдэл нь хууль бус.
Тендерийн Үнэлгээний хороо тендерт оролцогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зөрөөтэй мэдээллийг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзээгүй үйлдэл нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэй ТШЗ-ийн 19.1, тендерийн баримт бичиг шалгаруулалтын зааварчилгааны 19.1, Тендерийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.5, 26.4.1, 26.4.4 дэх заалтууд, 50 дугаар зүйлийн 50.2.2 дахь заалтыг зөрчсөн.
Тендерт шалгарсан оролцогчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн мэдээллийн лавлагаа бүдэг, гаргацгүй байхад тендерийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх мэдээллийг ирүүлсэн гэж тооцож тендерт хамгийн сайн оролцогчоор “ ” ХХК-ийг шалгаруулсан үйлдэл нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.4, Тендерийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.
Захиалагч нь тендерийн баримт бичгийн өгөгдөл, гүйцэтгэлтийн ТШЗ 19.1-д цэг ухаж ачих, тээвэрлэх техникүүдийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем буюу /www.tender.gov.mn/ дамжуулан санал болгоно. Машин механизмын улсын дугаарыг буруу оруулснаас хамаарч мэдээлэл татагдахгүйтэй холбоотой аливаа хариуцлагыг захиалагч хариуцахгүй бөгөөд ирүүлж буй мэдээллийн үнэн зөв байдлыг тендерт оролцогч бүрэн хариуцна гэж заасан. Санал болгосон машин механизмын мэдээллийг тендер нээсэн өдөр цахимаар цахим системээр дамжуулан шалгана гэж заасан. Тендерт хамгийн сайн оролцогчийн ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд дэх эзэмшигчийн мэдээлэл нь /www.tender.gov.mn/ дамжуулан шивсэн техникийн мэдээлэл эзэмшигчийн //www.tender.gov.mn// оруулсан мэдээлэл хоёр илт зөрөөтэй, цахим системд алдаатай мэдээллийг байршуулсан байхад тухайн мэдээллийг бүрэн хянан үзээгүй, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, Тендерийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, ажлын даалгаврын ерөнхий гүйцэтгэгчид тавигдах шаардлагыг 2.3 дахь заалтыг зөрчсөн үйлдэл.
“ ” ХХК-ийг ******* төслийн хүрээнд оролцох техник тоног төхөөрөмжийн жагсаалт дахь ухаж ачих, тээвэрлэх техник 15 ширхэг экскаватор болон авто самосвалын тоо, тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу цахим системд бүрэн шивэгдээгүй, тендерт илгээсэн баримт бичиг бүрэн гүйцэт тусгагдаагүй байгаа нь зохиомол жагсаалт гэж үзэх боломжтой. Тендерийн баримт бичгийн өгөгдөл хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-д үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий каталог, танилцуулга ирүүлнэ. Ирүүлээгүй тохиолдолд албан ёсны үйлдвэрлэгчийн вэб сайтад буй мэдээллийг үнэлэн шанаганы хэмжээ нь шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлан шалгана гэж заасны дагуу “ ” ХХК-ийн тендерийн материалыг харахад авто самосвалын мэдээлэл буюу тендерийн баримт бичгийнх нь 148, 149 дүгээр хуудаст заасан мэдээлэл, ажлын даалгавар, хүснэгт хоёрт заасан мэдээлэлтэй илт зөрөөтэй байгаа.
Үүнээс дүгнэхэд “*******” ХК, тендерийн Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтийн тухайн компанийн тендерт ирүүлсэн баримт бичгийг бүрэн гүйцэт хянаагүй, техник эзэмшигчийн мэдээллийг шалгаагүй буюу Авто тээврийн үндэсний төвийн системээс мэдээллийг татаагүй гэж үзэж байгаа. Тендерийн Үнэлгээний хороо нь “ ” ХХК-ийн илт алдаатай худал мэдээллийг хүлээн зөвшөөрч техникийн зөрөөтэй мэдээллийг Тендерийн хуулийн 17 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, тендерийн шалгаруулалтын зааварчилгааны 19, ажлын даалгаврын 2.3-д заасны дагуу 2.3 дахь хэсгийг баримтлахгүйгээр илт худал, алдаатай зөрөөтэй материалыг хүлээн зөвшөөрч тус компанийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулсан үйлдлийг эс зөвшөөрч байгаа.
Анхнаасаа хууль бус, тендерийн баримт бичиг холбогдох хууль журмыг зөрчиж тендерт ялагчаар шалгаруулсан үйл баримт өөрөө хууль бус үүнийг дагаж байгуулагдсан гэрээ хууль бус байх ёстой гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудаа гаргасан. Мөн зөвлөмжийн холбогдох хэсэгт хамгийн бага үнийн дүн ирүүлсэн гэдэг үндэслэлийг тавьж өгсөн байна. Тэгэхээр энэ багц 4-т гурван компани орсон. Хамгийн өндөр үнэлгээтэй компани нь гуравдагч этгээдээр татагдсан “ ” ХХК байгаа. Хоёр дахь үнийн саналыг “******* лизинг” ХХК ирүүлсэн. “Би Си Эс Ресурс” ХХК хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн ч гомдлоо Сангийн яаманд гаргаад, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооноос явуулсан зөвлөмжийг хүлээн зөвшөөрөөд асуудлаа шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийн 5, 6 дахь шаардлага буюу “******* лизинг” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож шийдвэр гаргахыг “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд даалгах, “******* лизинг” ХХК-тай хөрс хуулалт болон нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг “*******” ХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд одоогийн өнөөдрийн байдлаар хамгийн бага үнийн саналтай компани нь “******* лизинг” ХХК гэдэг нь харагдаж байгаа гэв.
4. Хариуцагч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/36, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/44 дугаар тушаалуудаар :атлагдсан Үнэлгээний хороо, тус компанийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаж, “*******” ХК-ийн зарласан /20240101011 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4 багцтай “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил”-ийн тендерийн нээлтийг хийж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.
Энэхүү 4 багцтай тендер шалгаруулалтын багц 4-т “******* эй ******* *******” ХХК, ” ХХК, “******* лизинг” ХХК гэх 3 оролцогч тендер шалгаруулалтад оролцохоор тендерийн бичиг баримтыг бүрдүүлж ирүүлснийг Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэж, /20240101011 дугаартай “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил”-ийн тендерийн 4 дүгээр багцад “ ” ХХК-тай гэрээ байгуулах, эрх олгох мэдэгдлийг хүргүүлж гэрээг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан.
Нэг. Тендерийн шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-19.1-Д заасан “Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь 2024 он санхүүжих дүнгийн 15 хувь буюу 20,105,842,495 (Хорин тэрбум нэг зуун таван сая найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.
• Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, /гэрээг хавсралтын хамт иж бүрдлийн хамт ирүүлэх ба нэмэлт гэрээ хийсэн бол хамтад нь хавсарган ирүүлнэ./
• Гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ. Ижил төстэй ажилд гурваас доошгүй уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг харгалзан үзнэ” гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгчээс ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хишиг ” ХХК-тай Хөрс, хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх ХНАГГ/22-11-11 дугаартай гэрээ нь “хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ” гэсэн нэршилтэй боловч гэрээний үндсэн нөхцөл болон “Хишиг ” ХХК-с ирүүлсэн тодорхойлолтыг үзэхэд хаана байрлах, ямар нэртэй, хэдий хэмжээний талбайтай нүүрсний уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хэдийгээр 11,685 мото цаг ажилласан гэж байгаа боловч ажлын объёом тодорхой бус байсан тул Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийн ирүүлсэн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д заасны дагуу “уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын 1- ил гүйцэтгэсэн гэрээ биш” гэж үнэлсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх албан бичгүүдийн агуулга нь “*******” ХК-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх ажлын даалгавартай танилцаж, зөвшөөрсөн болохоо илэрхийлдэг боловч Захиалагчийн зүгээс Тендерийн шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-19.1-д заасан шаардлагууд тус бүр өөр агуулга, утгатай түүнийг бүхэлд нь зөвшөөрч байгаа эсэх, эсхүл хэсэгчлэн зөвшөөрч буй нь ойлгомжгүй байх бөгөөд тусгайлан заасан шаардлагыг биелүүлсэн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, г, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3 “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, Тендерийн шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-19.1-д шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ” гэсэн тусгайлан заасан шаардлага дээр албан бичгээр баталгаа ирүүлээгүй тул дээрх шаардлагыг хангаагүй байна.
Гурав. “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн бүлэг 1-д 6-8 дугаар хуудас ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлсэн баримтад үндэслэж, үнэлгээг хийсэн бөгөөд ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.2-т заасан шаардлагыг хангасан оролцогчийн шалгаруулсан тул хууль зөрчөөгүй байна.
Дөрөв. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т Тендерийн оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт /Adobe РDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно.
“ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн бүлэг 1-н 12 дугаар хуудас Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай -үндсэн тоног төхөөрөмж, машин механизм нийт 78 тоног төхөөрөмжний хүчин чадал, багтаамж, ашиглалтын хугацаа, өмчлөлийн мэдээлэл, түлш зарцуулалт, техникийн бэлэн байдал болон улсын дугаарын мэдээлэл зэргийг ажлын даалгаврын хүснэгт №4 маягтын дагуу бөглөж ирүүлсэн байна. Тус баримт тод, гаргацтай байх бөгөөд тухайн /Adobe РDF/ файлыг реrcent-ийг нэмж томруулан харах боломжтой тул ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т шаардлагад нийцэж байна.
Тав. “ ” ХХК-с ирүүлсэн Маягт4 ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл, Маягт 6 ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт тендерт оролцогч нь техникийн алдаа гарган гэрээ байгуулсан огноог 2021 оны 12 сарын 25, дуусгавар болсон огноог 2022 оны 12 сарын 25 гэж бичсэн байгаа боловч “ ” ХХК болон “Би си эйч ресурс” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, болон гэрээ дүгнэсэн актаас харахад гэрээ байгуулсан огноо нь .112 оны 11 сарын 05-ны өдөр байх бөгөөд гэрээ дуусгавар болсон буюу гэрээг дүгнэж акт үйлдсэн огноо нь 2023 оны 02 сарын 25-ны өдөр байх тул Тендерийн хороо нь гэрээг үндэслэн үнэлсэн нь хууль бус үйлдэл биш.
Зургаа. Тендерийн үнэлгээний хороо нь “ ” ХХК-ийн ирүүлсэн нийгмийн даатгалын тодорхойлолтын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын https://portal.ndaatgal.mn/#/landing/inguiry/check холбоосоор нийгмийн даатгалын тодорхойлолтын И64353ВD192921ВС25СЗ дугаараар шалган үзэхэд тус компани нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өглөгийн дүн 00 гэж гарч ирсэн байдаг тул Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг зөрчөөгүй байна.
Долоо. ‘‘ “ХХК-с ирүүлсэн техникийн санал бүлэг 5, 11 дэх хуудаст “ ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн мэдээллийн лавлагаа” авагдсан байх бөгөөд тус лавлагаа нь хэдийгээр бүдэг боловч энгийн нүдээр уншигдах бүрэн боломжтой, 2018 оноос 2022 оны хооронд Хаан банкнаас авсан хэвийн ангилалтай 3 зээл, 1 түрээсийн талаарх мэдээллийг ирүүлсэн байгааг Тендерийн үнэлгээний хороо хянан үзээд хамгийн сайн оролцогчоор шалгаруулсныг Тендерийн өгөгдлийн хүснэгт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Найм. “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн бүлэг 2-2 6-д Тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн тээврийн хэрэгслийн мэдээллийг -дэслэн нягт нарийн судалж, үнэлгээг хийсэн бөгөөд ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-т заасан шаардлагыг хангасан оролцогчийн шалгаруулсан тул хууль зөрчөөгүй байна.
“******* лизинг” ХХК нь нэхэмжлэлдээ: “Сангийн яаманд хуульд заасны дагуу гомдол гаргахад Сангийн яам 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 03/3976 албан бичгээр “... Танай ирүүлсэн гомдол аль багцын талаар дурдаагүй байх тул дээрх журмын 4.2-д заасны дагуу гомдлыг буцааж байна” гэсэн хариу өгсөн байна. Хэрэв “******* лизинг” ХХК нь хууль, журамд нийцүүлэн гомдлоо гаргаагүй тул Сангийн яам гомдлыг хянан үзээгүй байна. Хэрэв гомдлыг агуулга, үндэслэлийн хүрээнд хянасан бол Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:...” гэж зааснаар холбогдох шийдвэрийг гаргах ёстой байсан боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.
Иймд “******* лизинг” ХХК хуульд заасан шаардлагыг хангаж гомдлоо гаргаагүй учир шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх шатанд гомдлоо шийдвэрлүүлээгүй нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг бий болгож байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “******* лизинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХК-ийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил” 4 багцтай У20240101011 дугаартай тендер шалгаруулалтын үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.
Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын нээлтийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийж, Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажил багц 4-т дараах оролцогчид материал ирүүлсэн. “******* ******* ******* *******” ХХК, “ ” ХХК, “******* лизинг” ХХК гэсэн 3 оролцогч тендерт шалгаруулалтад оролцохоор тендерийн материалаа ирүүлсэн.
Үнэлгээний хороо хуралдаж, үнэлгээг хийж захиалагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэж, “ ” ХХК нь бусад оролцогчдоос хамгийн сайн тендер гэж үнэлэгдэж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлэн, мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цахим системд нийтэлж хүргүүлсэн.
Тус үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан багц 4-д оролцсон “******* эй ******* *******” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас дахин нягтлан үзэж холбогдох арга хэмжээ авч ажиллана уу гэсний дагуу үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин үнэлгээ хийж дараах шийдвэрийг гаргасан.
Тендер нээснээс хойш хүчинтэй байх хугацаанд Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”, цахим системээр амжуулан авсан тодорхойлолт, холбогдох байгууллагын тодруулга, ирүүлсэн баримт бичигт дахин үнэлгээ хийгдсэн бөгөөд Багц-2-т “Максгүүр транс” ХХК, Багц-4-т “ ” ХХК-иудын ирүүлсэн материал нь техникийн шаардлага хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үнэлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг дээрх багцуудад ажил үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзэн гэрээ байгуулах эрх олгосон өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тус үнэлгээний хорооны зөвлөмж, хурлын тэмдэглэлийг үндэслэж, захиалагч /20240101011 дугаартай “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил”-ийн тендерийн 4 дүгээр багцад “ ” ХХК-тай гэрээг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан.
“*******” ХК нь үүсгэн байгуулагдаад 60 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү хугацаанд ямар нэгэн хууль бус үйл ажиллагааг явуулж байгаагүй.
Тус компани 2023 онд 123,904,977,555 тэрбум төгрөг төлж шилдэг 10 татвар төлөгч, 2024 оны эхний хагас жилийн байдлаар улс болон аймагт нийт 328,337,504,324.30 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлбөр төлсөн.
“*******” ХК нь тендерт шалгараагүй бусад оролцогчдоос гарсан хуулийн болон шүүхийн маргааны улмаас маш их алдагдалд орохоор нөхцөл байдал үүсээд байна, уурхайн үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагааг явуулснаар бизнес төлөвлөгөө, график ажил тасалдахгүй явах ёстой.
Уурхайн нарийвчилсан төлөвлөлтөөр нэг сарын уулын цул олборлолтын хүчин чадал 3.37 сая.м3, хоногийн хүчин чадал 112.500 м3 бөгөөд 1 м3 цул олборлох болон тэсэлгээний ажлын өртгөөр тооцоход уурхайн үйл ажиллагаа 1 өдөр зогсоход ойролцоогоор 1.59 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх эрсдэл үүсч байна.
Дээрх асуудлаар багц 4-д оролцсон “******* эй ******* *******” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас дахин нягтлан үзэж холбогдох арга хэмжээ авч ажиллана уу гэсний дагуу үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “ ” ХХК-иас тодруулга авч, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин үнэлгээ хийж, нягтлан үзэж, “ ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлтэй, холбогдох хууль тогтоомжид нийцэж байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “******* лизинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Багц 4 тендер шалгаруулалтад 3 компани оролцсон. Үүнээс “ ” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэж, шалгаруулсан. Нэхэмжлэлийн үндэслэлүүд үгүйсгэж байгаа эхний үндэслэл нь 2022 онд “Хишиг ” ХХК-ийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх ХНАДГ 2211-01 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээг нүүрс олборлолтын гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлаад байгаа. Үүний хувьд 2 дугаар хавтаст хэрэгт “Хишиг ” ХХК-тай хийсэн гэрээ 2 дугаар хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудас мөн “******* лизинг” ХХК 2023 онд манай компанитай хамтран ажиллаж байсан. Энэ 2 гэрээг харьцуулаад харвал өөр байгаа. Уг гэрээг тайлбарлаад хэлэхэд 22 дугаартай гэрээ нь хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ нэршилтэй байгаа боловч гэрээний үндсэн нөхцөл нь “Хишиг ” ХХК-аас ирүүлсэн тодорхойлолтыг үзэхээр хаана байрлах, ямар нэртэй, хэдий хэмжээний талбайтай нүүрсний уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй. Мот цаг нь 11 685 ажилласан гэж заасан боловч объект нь тодорхой бус байгаа тул Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийн ирүүлсэн АА22110001 дугаартай гэрээг уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн гэрээ биш гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Хоёрдугаар үндэслэл нь маргаад байгаа техник шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой байна гэснийг хүлээн зөвшөөрсөн 2 албан бичгээр илэрхийлсэн гэж маргадаг. Тухайн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01-12 тоот мөн өдрийн 16 тоот албан бичиг ирүүлснийг үзэхэд уурхайн хөрс хуулалт, нүүрс хураалтын ажлын даалгавартай танилцаж зөвшөөрсөн болохоо илэрхийлдэг боловч захиалагчийн зүгээс тендер шалгаруулалтын зааварчилгаа 19.1-д заасан шаардлагууд тус бүр өөр өөр агуулга утгатай зарласан байгаа. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу, хэсэгчлэн зөвшөөрөөд байгаа юм уу, аль хэсгийг нь хүлээн зөвшөөрөөд байгаа нь тодорхойгүй байгаа тул энийг бол энэ шаардлагыг бол биелүүлсэн гэж үзээгүй байгаа. За мөн нэхэмжлэгч шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой баталгааг албан бичгээр гаргана гэж заасан. Энэ шаардлагад албан бичиг ирүүлээгүй гэж үзсэн байгаа. Үүнийг Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр үндэслэлтэй гэж үзээд байгаа.
Гуравдугаарт, нэхэмжлэгчийн дурдаад байгаа ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй гэдэг хүснэгтийн 19.2-т заасан шаардлагад нийцээгүй, дутуу материал ирүүлсэн оролцогчийг шалгуулсан. Захиалагчийн шийдвэр хууль бус гэж дурдаж байна. Энэ нь “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн бүлэг 1-ийн 6-8 дугаар хуудас ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлсэн баримтад үндэслэж үнэлгээг хийсэн бөгөөд шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт, төслийн талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тоног төхөөрөмжийн жагсаалт ажлын даалгаврын хүснэгт 6 буюу уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийн жагсаалт нь бүлэг гаргацгүй уншигдахгүй, мэдээлэл авах боломжгүй байхад Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгарлын зааварчилгааны 19.1 дэх хэсгийг зөрчсөн, захиалагч тендерээс татгалзаагүй үйлдэл нь хууль тогтоомж болон тендерийн баримт бичгийн шаардлагыг зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байна. Нотлох баримтаар үүнийг томоор хэвлэж хавтаст хэрэгт өгсөн байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудсыг томоор хэвлэж, өгөгдлийг гаргаж өгсөн. Энэ нь тендер оролцогчийн тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт шилжүүлж цахим хэлбэрээр томруулан харах боломжтой. Манайх томруулан харж, хэвлэж үзлэг хийсэн. Үүнийг 2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудсанд гаргаж өгсөн байна. Үүнийг ингэж үгүйсгэгдэж байна.
Тавдугаарт, Үнэлгээний хороо нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг зөрөөтэй илгээсэн оролцогчийг хамгийн сайн ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан нь хууль бус үйлдэл гаргасан гэж байна. “ ” ХХК-аас ирүүлсэн маягт 4 ижил төстэй гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл маягт зургаа, ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт тендерт оролцогч нь техникийн алдаа гарган гэрээ байгуулсан огноог 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, дуусгавар болсон огноог 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж зөвхөн хүснэгт хэсэгтээ техникийн алдаа гаргаж бичсэн байгаа. “ ” ХХК “Би Си *******ч Ресурс” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ болон гэрээ дүгнэсэн актаас харахад гэрээ байгуулсан огноо 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байх бөгөөд гэрээ дүгнэсэн акт нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэж энэ гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг үндэслэж шалгаруулалтаа хийсэн.
Үнэлгээний хорооны тендер олгох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зөрөөтэй мэдээллийг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгах зааварчилгааны 19.1-д заасан шаардлага нийцсэн эсэхийг хянаж үзээгүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Тендерийн Үнэлгээний хороо нь “ ” ХХК-ийн ирүүлсэн нийгмийн даатгалын тодорхойлолтын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим системээр нийгмийн даатгалын тодорхойлолтыг орж дугаараар нь шалгаж үзэхэд тус компани нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өгөгдлийн дүн 0 гэж гарч ирсэн байдаг. Тус тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.
Долоодугаарт, тендерт шалгарсан оролцогчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн мэдээллийн лавлагаа бүгд гаргацгүй байхад Үнэлгээний хорооны шалгаруулсан нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа. “ ” ХХК-аас ирүүлсэн техникийн санал байгаа. Бүлэг 5-ийн 11 дэх хуудаст “ ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн мэдээллийн лавлагаа авагдсан байх бөгөөд тус лавлагаа нь бүдэг боловч энгийн нүдээр уншигдах бүрэн боломжтой байна. 2018 оноос 2022 оны хооронд Хаан банкнаас авсан хэвийн ангилалтай 3 зээл, нэг түрээсийн талаарх мэдээллийг ирүүлсэн байгаа. Тендерийн Үнэлгээний хороо хянан үзээд хамгийн сайн оролцогчоор шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн бүлэг 2, 6-д байх тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн мэдээллийг үндэслэн нарийн судалж үнэлгээг хийсэн бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д ижил төстэй гурваас доошгүй уул уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн ажлын туршлагыг харгалзаж үзнэ гэж заасан байгаа. Тэгээд бид “Хишиг ” ХХК-тай байгуулсан гэрээг уул уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн гэж үзээгүй. Яагаад гэвэл тухайн гэрээг харвал гэрээнд зааснаар зөвхөн өөрөө буулгагч буюу авто самосвалаар ажлыг гүйцэтгэнэ, мот цагаар тооцно гэж байгаа юм. Авто самосвал гэдэг нь ачааны машин байгаа. Ачааны машинаар хөрс хуулах эсвэл нүүрсийг ухах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ ажлыг давхар экскаватороор ч юм уу, эсвэл бульдозероор хөрсийг нь ухдаг. Гэтэл зөвхөн авто самосвалаар энэ бүх төрлийн олборлолтын ажлыг хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, авто самосвал буюу өөрөө буулгагчийг зөвхөн түрээсэлж байгаа шинж бүхий гэрээ байна. Хэдий нэр нь ийм байгаа ч түрээсийн гэрээний шинжтэй байгаад байна гэж үзсэн учраас ижил төстэй ажил гүйцэтгэсэн шаардлагыг хангаагүй гэж үзээд байгаа.
Шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг албан бичгийг гаргаж ирүүлнэ гэж заасан. Тендерийн өгөгдлийн хүснэгтийг харахад ТШЗ-ийн 10.9-д нийт акт 9 ширхэг баталгаа болон зөвшөөрлийг албан бичгээр ирүүлэхээр заасан байгаа. Нэхэмжлэгч талаас ганцыг ирүүлээгүй, ганц дутуу байсан гэх талаар манай Үнэлгээний хороо шалгасан. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан бөгөөд “******* лизинг” ХХК хоёр шаардлагыг биелүүлээгүй. Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу тендерээс татгалзах үндэслэл болоод байгаа юм. “ ” ХХК холбоотой хэрэгжилтүүдийг манай итгэмжлэгдсэн төлөөлөгч бүгдийг нь ярьсан. Гуравдагч этгээд мэдээж нэмэлт тайлбараа тавих байх. Үүнээс гадна өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ үндэслэл нь хүсэлтийг дэмжиж орж байгаа. Яагаад гэвэл “******* лизинг” ХХК Сангийн яаманд анх гомдол гаргахдаа өөрсдөө аль багц болох талаараа бичээгүйгээс болж Сангийн яамнаас гомдлыг буцаасан. Албан тоотыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь гомдлыг шийдвэрлүүлж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн гэж үзэхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
6. Гуравдагч этгээд “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амарболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэг. Захиалагчийн зүгээс “******* лизинг” ХХК-д хүргүүлсэн шийдвэртэй холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна.
1.1. “******* лизинг” ХХК-ийн 2022 онд “Хишиг ” ХХК-тай хийсэн ХНАГГ/22-11-01тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт 1 мот/цагын ажлын төлбөр нь 100,000 төгрөг болно гэж заасан тухай дурджээ. Уг заалт нь уул уурхайн компаниудад техник тоног төхөөрөмж түрээсийн нөхцөлтэйгөөр ажиллуулахад хэрэглэгддэг заалт бөгөөд хөрс хуулалт нүүрс олборлолтын ажил үйлчилгээ хийж гүйцэтгэхэд 1м3 уулын цул эсвэл хөрс, нүүрсний хэмжээг зааж гэрээ байгуулдаг тул захиалагчийн зүгээс уг гэрээг уулын ажил гүйцэтгэсэн гэж үзээгүй шийдвэртэй санал нэг байна. Тодруулбал, уулын ажил хийж гүйцэтгэх гэрээнд зайлшгүй 1м3 тутмын үнийг зааж өгдөг бөгөөд уг үнэд уулын ажил хийж гүйцэтгэх менежментийн баг, техник, тоног төхөөрөмж, туслах тоног төхөөрөмжийн зардал, кемп катерингийн зардлууд багтсан байх шаардлагатай юм. Харин мот/цагаар үнэлгээ гаргах аргачлал нь зөвхөн тухайлсан техникүүдийн ажилласан цагаар түрээслэх нөхцөлд хэрэглэгддэг арга юм. Иймд захиалагчийн зүгээс “******* лизинг” ХХК-ийг тендерийн баримт бичиг /цаашид “ТББ” гэх/-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг хангаагүй" гэж үнэлсэн нь зөв гэж үзэж байна.
1.2. Захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “Тендерийн хууль” гэх/-ийн дагуу ТББ-ийн ТШЗ 19.1 болон “Ажлын даалгавар”-ын 2.3-т уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизмын 2.3.1-д “Шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ” гэсний дагуу “******* лизинг” ХХК нь баталгааг ирүүлээгүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр нь зөв, үндэслэлтэй байна. Тодруулбал, ТББ-ийн ТШЗ 19.2-т зааснаар “ТӨХ-д шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж тодорхой зааж өгсөн байна. Мөн энэхүү Баталгааг нөхөн ирүүлэх боломжгүй баримт гэж үзнэ.
Хоёр. “******* лизинг” ХХК-ийн зүгээс захиалагчийн 2024 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн “ ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрт холбогдуулж бичсэн гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
2.1. “Захиалагч Тендерийн баримт бичиг /цаашид “ТББ” гэх/-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.2-т “Жич: Үнийн саналын хамт хөрс, хуулалт олборлолтын ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон, нийт үнээр ирүүлнэ. Уг задаргаанд ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадлашгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх бүх үзүүлэлтийг оруулсан байна. Хөрс хуулалт, олборлолтын тоо хэмжээ өндөр жилүүдэд нэгжийн үнийг анхны нэгж өртгөөс хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцож болох бөгөөд хэрвээ жил бүр өөр нэгж үнээр үнийн санал ирүүлэх бол дэлгэрэнгүй задаргааг ирүүлнэ. Анхны нэгж үнэ гэж тендерт оролцогчийн ирүүлсэн 2024 оны олборлолтын суурь нэгж үнийг тооцно” гэж тодорхой зааж өгсөн байна. Гэтэл “******* лизинг” ХХК-ийн нэхэмжлэлд “ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй” гэж гомдсон байна.
Манай илгээсэн тендерийн материалын 6 дугаар хуудсанд Захиалагчийн “ТББ-ын I БҮЛЭГ. ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА-ны 16. Ерөнхий шаардлагыг магадлах баримт бичиг хэсгийн 16.1.1. ТШЗ-ны 14.1-д заасны дагуу бөглөж ирүүлсэн V бүлгийн Маягт 1." гэж заасны дагуу бид Маягт 1-ыг бөглөж илгээсэн ба үнийн саналыг уг маягтын дагуу нэгж үнээр болон нийт үнээр гарган тоогоор болон үсгээр тодорхой бичиж хүргүүлсэн тендерийн 7 дугаар хуудсанд илгээсэн болно. Түүнчлэн бидний илгээсэн тендерийн 8 дугаар хуудсанд Захиалагчийн “ТББ-ийн ТШЗ 19.2-д зааснаар "... Хөрс хуулалт, олборлолтын тоо хэмжээ өндөр жилүүдэд нэгжийн үнийг анхны нэгж өртгөөс хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцож болох бөгөөд хэрвээ жил бүр өөр нэгж үнээр үнийн санал ирүүлэх бол дэлгэрэнгүй задаргааг ирүүлнэ.
Анхны нэгж үнэ гэж тендерт оролцогчийн ирүүлсэн 2024 оны олборлолтын суурь нэгж үнийг тооцно” гэж заасны дагуу бид нэгж үнийг жил бүр тогтмол байхаар илгээсэн болно. Бидний нэгж үнэ жил бүр тогтмол учир өртгийн задаргааг ТШЗ 19.2-т зааснаар дэлгэрэнгүй ирүүлэх шаардлагагүй бөгөөд ТШЗ 19.2-т заасан “ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадлашгүй ажил” өртгийн задаргааг хүргүүлсэн тендерийн 8 дугаар хуудсанд үнийн тохируулгын задаргаатай хамт оруулсан болно.
Иймд “******* лизинг” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн 4 дүгээр хуудасны 2.1-д заасан гомдол нь үндэслэлгүй байх бөгөөд тэд захиалагчийн ТББ-ийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгтэй огт танилцаагүй байна.
2.2. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т "... Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт (Adobe PDF) шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно” гэж заасан байна.
“******* лизинг” ХХК-ний зүгээс бидний илгээсэн тендерийн 32, 33 дугаар хуудсуудад байх “Төслийн талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тоног төхөөрөмжийн жагсаалт”, Ажлын даалгаврын хүснэгт 6 буюу “Уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг бүдэг гаргацгүй, уншигдахгүй, мэдээлэл авах боломжгүй байхад Үнэлгээний хорооны шийдвэр гаргасан нь хууль тогтоомж, ТББ-ийн шаардлагыг зөрчиж байна” гэсэн гомдол гаргажээ.
ТББ-ийн 19.2-т заасан “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хийж гүйцэтгэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг тендер шалгаруулалтын “Ажлын даалгавар”-ын 12 дугаар хуудасны хүснэгт 6-ийн дагуу бөглөж ирүүлэх шаардлага тусгасан байна. Бид шаардлагын дагуу хүснэгт 6-г бөглөж илгээсэн ба уг хүснэгтийг заасан форматын дагуу бэлтгэн илгээсэн болно. Бидний илгээсэн тендерийн материалын хүснэгт 6 нь Аdobe геаdег програм-д баримт бичгийн стандартыг хангасан өндөр нягтаршилтай тул жижиг болон том текстүүдийг томруулж тодоор харах бүрэн боломжтой.
Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn сайт нь зөвхөн үнэлгээний хорооны гишүүдэд тендерт ирүүлсэн материалуудыг татаж аван үзэх эрх нээлттэй байдаг ба тендерт оролцсон бусад аж ахуй нэгжүүдэд зөвхөн танилцах эрхтэйгээр байршсан байдаг. Энэ нь манай тендерийн 12 дугаар хуудасны хүснэгт 6-г “******* лизинг” ХХК-ийн мэргэжилтнүүд зөвхөн тендерийн цахим системээр дамжуулж танилцсан тул тод гаргацгүй хэмээн дүгнэсэн байж болзошгүй юм. Тодруулбал, бид заагдсан хүснэгтийн дагуу стандартад нийцсэн програм хангамжийг ашиглан заагдсан формат /Adobe PDF/-аар илгээсэн тул бүрэн гүйцэт тендерийн илгээсэн болно. Харин гуравдагч этгээд цахим системээр дамжуулж файлыг татах эрх болон томруулж үзэх нь эрх нь хаалттай тул энэхүү гомдол бидэнтэй биш системийн үйл ажиллагаатай холбогдсон асуудал болно.
“******* лизинг” ХХК-ийн нэхэмжлэлийн 5 дугаар хуудасны 2.3.1-д дурдсан манай тендерийн материалын хуудас 155 Маягт 4-т бөглөсөн гэрээ эхлэх, дуусах он, сар, өдөр нь “Би Си *******ч Ресурс” ХХК-тай байгуулсан 22/г-08 гэрээний он сар өдөртэй зөрүүтэй гэх асуудалд:
• ТББ-ийн “I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны тендер илгээх маягт-д болон ТШЗ 19.1-т Маягт 4-ийн талаар огт дурьдаагүй бөгөөд бидний илгээсэн материалын Маягт 4 ба Маягт 6 нь ТББ-ийн жишиг тендерийн материалаас авсан жишээ маягт болно. Бид уг маягтыг бөглөхдөө техникийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Уг техникийн алдаа гаргасан явдал нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлөхүйц үйлдэл, үйл баримт болохгүй гэж үзэж байна.
Мөн “******* лизинг” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан манай 22/г-08 тоот гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, гэрээнд уулын ажлын үнийн дүнг тусгаагүй гэх асуудалд:
• Манай тендерийн хуудас 157-д 22/г-08 тоот гэрээ болон хуудас 169-т гэрээ дүгнэсэн актаас гэрээний эхэлсэн хугацаа, дууссан хугацаа болон гэрээг дүгнэсэн хугацааг тодорхой бичигдсэн байдаг. Гэвч “******* лизинг”ХХК-ийн зүгээс зөвхөн Маягт 4-ийн мэдээлэлд үндэслэн гэрээ эхэлсэн хугацааг тодорхой бус гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй болно.
• 22/Г-08 тоот гэрээний үнэн бодит эсэхийг уг гэрээ өөрөө мөн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн актад үндэслэсэн төлбөр тооцоо түүнийг баталгаажуулсан болохыг тендерт илгээсэн материалын 232-237-р хуудас, санхүүгийн аудитаар баталгаажсан тайланд мөн тусгагдсан байдаг.
22/Г-08 тоот гэрээний гэрээ дүгнэсэн актыг “Би Си *******ч Ресурс” ХХК-ийг төлөөлж Б.Чинбат гарын үсэг зурж баталгаажуулсан гэх асуудад дараах тайлбарыг хийж байна:
• Иргэн Б.Чинбат нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс компанийн 50%-ийн хувьцааг эзэмшин гүйцэтгэн захирлын үүргийг иргэн Г.Ариунболдод шилжүүлсэн байдаг.
Улмаар 2023 оны 3 дугаар 5-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирал Г.Ариунболд нь гадаад улсад сургалтанд явах болсон тул “Би Си *******ч Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгүүлэхээр Т/23-081 тушаал гаргаж компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Б.Чинбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
2.4. ТББ-ийн ТШЗ 19.1-т заасан "...Тухайн инженер, техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ." гэж заасан шаардлагыг “ ” ХХК-ний инженер техникийн ажилчдын нийгмийн даатгалын лавлагаанд 2024 оны 3,4-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул шаардлага хангасан гэж үзэхгүй гэх “******* лизинг” ХХК-ний гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
• ТББ-ийн ТШЗ 19.1-т заасан дээрх шаардлага нь инженер-техникийн ажилчдын ажлын туршлага 3 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулна хэмээн тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс тендерт оролцогчийн санал болгож байгаа инженер, техникийн ажилтан нь энэ мэргэжлээрээ 3 ба түүнээс жил ажилласан эсэхийг тодруулах, тогтоох зорилгоор ийм шаардлагыг ТББ-т оруулсан байна. Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллага нь аж ахуй нэгжийн нийгмийн даатгал төлөлтийн төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон төлсөн, төлөгдөөгүй буюу өр төлбөртэй эсэхийг сар бүрийн эхний өдөр шинэчлэн нийгмийн даатгалын цахим системд оруулдаг. Хэдийгээр бид төлсөн байсан ч гэсэн биднийг лавлагаа авах үед зарим ажилтны нийгмийн даатгалын шимтгэл цахим системд шивэгдээгүй байсан байна.
• ТББ-ийн 19.1-т ажлын туршлагыг 3 жил ба түүнээс дээш гэж заасны дагуу “ ” ХХК-ийн инженер, техникийн ажилчдын нийгмийн даатгал төлөлтийн лавлагааг нийт ажилчдаас сүүлийн 5 жилээр ажилласан жилээр татаж авч тендерийн материалд тусгасан болно.
Мөн ТББ-ийн ТШЗ 16.1.2-т “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Тендер нээсний дараа нэг цагийн дотор цахим лавлагааг татаж шалгана." гэж заасан байдаг. Байгууллагын НДШ төлөлтийн өргүй лавлагааг илгээсэн тендерийн 215 дугаар хуудсанд оруулсан ба ТББ-ын 16.1.2-т зааснаар үнэлгээний хороо НДШ төлөлтийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан шалгана гэж заасан байдаг.
Дээр хүснэгтэд жагсааснаас манай компанийн бүх инженер, техникийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь гурван жилээс хавьгүй илүү болохыг харж болно. Иймд “******* *******” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна.
2.5. “ ” ХХК-ийн тендерийн зээлийн мэдээллийн сангийн лавлагааг тод биш бүдэг гаргацгүй гэх асуудалд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Хүргүүлсэн тендерийн 217 дугаар хуудсанд илгээсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа нь хэвийн уншигдаж байгаа мөн хуудасны зүүн доод буланд ОР код нууц үгийн хамт байх бөгөөд танилцах хүсэлтэй аль ч этгээдэд QR код уншуулах эрх нь нээлттэй болно.
Түүнчлэн хариулт 2.2-д хүргүүлсэн үнэлгээний хорооны гишүүд 1епс1ег.доу.тп цахим талбараас мэдээлэл татаж авч үзэх нээлттэй бусад этгээд зөвхөн веб сайтаар дамжуулж танилцах эрхтэйгээр хардаг тул тухайн баримт бичиг бусад оролцогчдод бүдэг харагдах, татаж томруулж үзэх боломжгүй байх зэрэг нь төрийн худалдан авах цахим системтэй холбогдсон асуудал болохыг шүүхээс анхаарахыг хүсэж байна.
Гурав. “******* лизинг” ХХК нь нэхэмжлэлдээ Сангийн яаманд хуульд заасны дагуу гомдол гаргахад Сангийн яам 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 03/3976 албан бичгээр "...Танай ирүүлсэн гомдол аль багцын талаар дурдаагүй байх тул дээрх журмын 4.2-д заасны дагуу гомдлыг буцааж байна” гэсэн хариу өгсөн талаар дурджээ.
Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлүүлэх журам”-ын “Дөрөв. Сангийн яаманд гомдол гаргах, гомдлыг хүлээн авах гэсэн бүлэгт: 4.1. Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна. Үүнд:
4.1.1.гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний апь багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх;” гэсэн заалтыг Сангийн яам шийдвэрийн үндэслэл болгосон байна.
Өөрөөр хэлбэл гомдол гаргагч “******* лизинг” ХХК хууль, журамд нийцсэн шаардлагын хүрээнд гомдлоо гаргаагүй тул Сангийн яам гомдлыг хянан үзээгүй байна. Хэрэв гомдлыг агуулгын хүрээнд хянан үзсэн бол Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10. дах хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана: ...” гэж зааснаар холбогдох шийдвэрийг гаргах ёстой байсан боловч ийм шийдвэр гараагүй байна. Үүнээс дүгнэхэд “******* лизинг” ХХК хуульд заасан шаардлагыг хангаж гомдлоо гаргаж чадаагүй нь шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх шатанд гомдлоо шийдвэрлүүлж чадаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байна.
Иймд Тендерийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дах хэсэгт “Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана: 54.3.2. хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй;” гэсэн заалтыг үндэслэн шүүхээс “******* лизинг” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна” гэжээ.
6.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “******* лизинг” ХХК нь тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын дагуу багцад гомдол гаргах талаар тодорхой дурдаагүй учраас тухайн гаргасан гомдлыг Сангийн яамнаас буцаасан. Буцаасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй байгаа юм. Нэгэнт боломжгүй учраас тухайн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, “******* лизинг” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг “*******” ХК-ийн Үнэлгээний хороонд даалгуулах, өөрчлөгдсөн шаардлагыг гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль заасны дагуу анхан шатны шүүхээс “*******” ХК-ийн Үнэлгээний хороонд хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарах асуудлыг шүүх шийдвэрлэж, улмаар тодорхой шалгуур хангасан эсэхийг үл харгалзан шууд даалгах шийдвэр гаргах боломжгүй. “*******” ХК-ийн Үнэлгээний хороонд шууд даалгавар өгөх буюу нэгэнт тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй компанийг шалгаруулах боломжгүй гэж үзэж байгаа.
Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрт холбогдуулж бичсэн гомдолтой холбоотойгоор “ ” ХХК-аас илгээсэн тендерийн материалын 6 дугаар хуудсанд захиалагчийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16-д заасан шаардлагын магадлал баримт бичиг, хэсгийн 16.1.1, тендер шалгаруулалтын зааварчилгааны 14.1-т заасны дагуу бөглөж ирүүлсэн. 5 дугаар бүлгийн маягт болон маягт нэгийг бөглөж илгээсэн ба үнийн саналыг уг маягтын дагуу нэгж үнээр болон нийт үнээр гарган тоогоор болон үсгээр тодорхой бичиж илгээсэн. Түүнчлэн “ ” ХХК-аас илгээсэн тендерийн 8 дугаар хуудсанд захиалагчийн ТШЗ-ийн 19.2-т зааснаар хөрс хуулалт, олборлолтын тоо хэмжээ өндөр, нэгжийн үнийг анхны нэгж өртгөөс хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцож болох бөгөөд хэрвээ жил бүр, өөр нэгж үнээр үнийн санал ирүүлэх бол дэлгэрэнгүй задаргааг ирүүлнэ гэж заасны дагуу тендерт ирүүлсэн. 2024 оны олборлолтын нэгж үнийг тооцно гэж заасны дагуу “ ” ХХК-аас үнийг жил бүр тогтмол байхаар илгээсэн. Тендерийн материалын 7 дугаар хуудсанд илгээсэн байгаа. Манайхыг ирүүлээгүй гэж хэлээд байгаа боловч тендерийн материал дотор байгаа.
Мөн тендер шалгаруулах зааварчилгааны 19.2-т зааснаар дэлгэрэнгүй ирүүлэх шаардлагагүй бөгөөд ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш, шатахуун, шатах тослох материал, сэлбэг, дугуй, худалдаа болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадалшгүй ажил, өртгийн задаргааг тендерийн 8 дугаар хуудсанд үнийн задаргааны хамт оруулсан байгаа. Иймд “******* лизинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн 4 дүгээр хуудасны 2.1-д заасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгтээ танилцаагүй гэж үзэж байгаа.
“******* лизинг” ХХК-ийн 2.2 дахь шаардлагатай холбоотойгоор тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт шилжүүлж цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал нь тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно гэж заасан байдаг. Тэгэхээр ТШЗ-ийн 19.2-т заасан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг тендер шалгаруулалтын ажлын даалгаврын 12 дугаар хуудасны хүснэгтийн 6-ийн дагуу бөглөж ирүүлэх шаардлагыг тусгасан байсан. “ ” ХХК-ийн шаардлагын дагуу хүснэгт 6-г бөглөж илгээсэн.
Уг хүснэгтэд заасан шаардлагын дагуу илгээсэн. “ ” ХХК-аас илгээсэн тендерийн материалын хүснэгт 6-д программ баримт бичгийн стандартыг хангасан өндөр нягтаршилтай, жижиг, том текстүүдийг нь бүрэн томруулж харах бүрэн боломжтой. Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn системээр зөвхөн Үнэлгээний хорооны гишүүд тендерт ирүүлсэн материалыг татан авч үзэх эрх нээлттэй байдаг. Тэгэхээр тендерт орсон бусад аж ахуйн нэгжүүд зөвхөн танилцах эрхтэйгээр байсан. Тиймээс бид нар татаж авч, харж чадахгүй байгаа учраас хүснэгтийг харах боломжгүй гэж үзэж байна. Бид нараас шалтгаалахгүйгээр буюу тухайн программаас шалтгаалж байгаа зүйлийг хэлээд байгаа. Бидэнд хамааралгүй асуудал байгаа учраас уг шаардлага нь үндэслэлгүй.
Нэхэмжлэлийн 2.3-д заасан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт, тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардана гэсэн заалтын дагуу “ ” ХХК-иас илгээсэн 155-170 дугаар хуудсанд байх “Би Си Эс Ресурс” ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. 2.3-д заасан гомдолтой нь холбоотойгоор “******* лизинг” ХХК-ийн нэхэмжлэлийн 5 дугаар хуудасны 2.3.1-д дурдсан, манай тендерийн материалын 155 дугаар хуудасны маягт 4-д гэрээ эхлэх, дуусах он, сар, өдөр нь “Би Си Эс Ресурс” ХХК-тай байгуулсан 22/08 дугаартай гэрээний он сар, өдөр зөрөөтэй гэх асуудал өөрөө тодорхой бус буюу тендер шалгаруулалтын зааварчилгааны тендерт илгээх маягт болон тендер шалгаруулах зааварчилгааны 19.1-д заасан маягт дүрмийн талаар огт дурдаагүй бөгөөд “ ” ХХК-аас илгээсэн материалын маягт 4, маягт 6 нь тендерийн баримт бичгийн жишиг, тендерийн материалаас авсан маягт байгаа. Өөрөөр хэлбэл, бид нар өөрсдөө зохиож бичээгүй буюу нэгэнт жишиг болгоод тавьсан байгаа маягтын хувилбарыг явуулж байгаа гэсэн үг. Бид маягт 4-г бөглөхдөө гэрээ байгуулагдсан огноог алдаатай оруулсан байдаг.
Энэ нь техникийн алдаатай хэвлэн оруулсан байгаа. Уг техникийн алдаа нь тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлөхүйц үйлдэл, үйл баримт болохгүй гэж үзэж байгаа. Мөн “******* лизинг” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан “ ” ХХК-ийн 22/08 дугаартай гэрээ хэлэлцээр байгуулсан нь тодорхойгүй гэх асуудалд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд тендерийн материалын 157 дугаар хуудаст 22/08 тоот гэрээ болон 169 дүгээр хуудасны гэрээ дүгнэсэн актаас гэрээ эхэлсэн огноо, дууссан хугацаа болон гэрээ дүгнэгдсэн хугацааг харах бүрэн боломжтой байгаа. Тухайн баримтаас бүгд харагдаж байгаа. Мөн 22/08 тоот гэрээний үнэн бодит эсэхийг уг гэрээ өөрөө мөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн актад үндэслэсэн төлбөр тооцоо, түүнийг баталгаажуулсан болохыг тендерийн материалын 232-237 дугаар хуудасны санхүүгийн аудитаар баталгаажсан тайлангаас авах бүрэн боломжтой юм. Иймд нэхэмжлэгч талын дурдаад байгаа тайлбар илт үндэслэлгүй гэж харж байгаа.
22/08 тоот гэрээ, гэрээ дүгнэсэн актыг “Би Си Эс Ресурс” ХХК-ийг төлөөлж Чинбат гарын үсэг зурж баталгаажуулсан гэх асуудалтай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Чинбат нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс компанийн 50 хувийн хувьцааг эзэмшин, гүйцэтгэх захирлын үүргийг иргэн Ариунболдод шилжүүлсэн байдаг.
Улмаар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирал Ариунболд гадаад улс руу сургалтад явах болсон тул “Би Си *******ч Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Т/2301 тоот тушаал гаргаж, компанийн хувийн хувьцаа эзэмшигч Чинбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. ТШЗ-ийн 19.1-д заасан тухайн инженер техникийн ажилтан мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ гэж заасан шаардлагыг “ ” ХХК-ийн инженер техникийн ажилтны нийгмийн даатгалын лавлагаанд 2024 оны 3, 4 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул шаардлага хангасан гэж үзэхгүй. “******* лизинг” ХХК-ийн гомдолд дараах тайлбарыг гаргаж байгаа. Үүнд ТШЗ-ийн 19.1-д заасан дээрх шаардлага нь инженер техникийн ажилчдын ажлын туршлага 3 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулна хэмээн тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс тендерт оролцогчийн санал болгож байгаа инженер техникийн ажилтан нь мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан эсэхийг тодруулах, тогтоох зорилгоор ийм шаардлагыг тендерийн баримт бичигт оруулсан.
Нийгмийн даатгалын байгууллага аж ахуйн нэгжийн даатгал төлөлтийн төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон төлсөн төлөгдөөгүй буюу өр төлбөртэй эсэхийг сар бүрийн эхний өдөр шинэчлэн нийгмийн даатгалын цахим системд оруулдаг. “ ” ХХК-ийн төсөв байсан ч лавлагааг авалгүй, зарим ажилтны нийгмийн даатгалын шимтгэл цахим системд шивэгдээгүй байсан. Энэ нь өмнө нь тайлбарласнаар төсөв тодорхойгүй байсан гэдэг нь хоёр өөр зүйл байна. Нийгмийн даатгалаас суурь төлбөргүй гэж харагдаад байгаа. Сарын эхээр шивэлт, шинэчлэлт хийдэг. Тиймээс энэ нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. ТШЗ-ийн 19.1-д ажлын туршлагыг 3 жил ба түүнээс дээш гэж заасны дагуу “ ” ХХК-ийн инженер техникийн ажилчдын нийгмийн даатгал төлөлтийн лавлагааг сүүлийн 5 жилээр нь татаж авч, тендерийн материалд авсан боловч энэ баримт дотор байгаа.
Мөн тендерийн баримт бичиг мөн ТШЗ-ийн 16.1.2-т Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Тендер нээсний дараа нэг цагийн дотор цахим лавлагааг татаж шалгана гэж заасан байдаг. Байгууллагын нийгмийн даатгалын төлөлтийн өргүй лавлагааг илгээсэн байгаа. Энэ нь тендерийн 215 дугаар хуудсанд оруулсан байгаа. Тиймээс “******* лизинг” ХХК-ийн дээрх шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа. “ ” ХХК тендерийн зээлийн мэдээллийн сангийн лавлагааг тодорхой биш, бүдэг гаргацгүй гэх асуудал гаргаж байгаа. Тендерийн 217 дугаар хуудаст илгээсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа хэвийн уншигдаж байгаа, мөн зүүн доод буланд байх QR код, нууц үгийн хамт байгаа бөгөөд танилцах хүсэлтийн буюу “******* лизинг” ХХК ХХК тухайн QR кодыг уншуулаад бүрэн танилцах боломжтой гэсэн үг.
“*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх удирдлагын даргад хүргүүлсэн зөвлөмжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож бичсэн байна. “******* лизинг” ХХК нь Сангийн яаманд тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журамд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу гомдол гаргаагүй, гомдлыг нь буцаасан байгаа. Буцаасантай холбоотойгоор хууль зүйн үндэслэлгүй учраас энэ нь боломжгүй гэж харж байгаа. “******* лизинг” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж тогтооно гэвэл нэгдүгээрт, “******* лизинг” ХХК нь өөрөө тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй учраас дээрх компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоох бүрэн боломжгүй гэж үзэж байгаа. Нэгэнт боломжгүй зүйлийг боломжтой мэтээр тайлбарлаж байгаа нь хууль бус байна.
Иймд дээрх “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд даалгах боломжгүй байна. Мөн “******* лизинг” ХХК-тай хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг “*******” ХХК-д даалгах гэсэн байна. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар тухайн тендерээс татгалзсан тухай шийдвэр дээр захиргааны хэрэг үүсгээгүй. Тендерээс татгалзсан тухай шийдвэр нь өөрөө хүчин төгөлдөр байхад “******* лизинг” ХХК-д хөрс хуулалтын гэрээг байгуулах эрх олгох хууль зүйн бодит нөхцөл байхгүй.
“******* лизинг” ХХК-ийн шалгаруулаагүй шийдвэрийг хүчингүй болгохыг тогтоож, хүчингүй болгох гэсэн шаардлага байна. Шалгаруулаагүй шийдвэр гэж ерөөсөө байхгүй “******* лизинг” ХХК-аас тухайн зөвлөмжөөр татгалзсан асуудал байгаа. Тендерийн хүлээн авахаас татгалзсан болохоос шалгаруулаагүй шийдвэр байхгүй, шалгаруулаагүй шийдвэр, татгалзсан шийдвэр хоёр өөр хууль зүйн агуулгатай. Ер нь хуульд заасан зөвлөмжийн гарах хэлбэрийн хувьд өөр байна. Тэгэхээр зөвлөмжид шалгаруулаагүй гэдэг зүйл байхгүй. Шалгаруулаагүй гэдэг нь хууль зүйн агуулгын хувьд тендер хүлээж аваад, Үнэлгээний хороо үнэлээд, өрсөлдүүлээд шийдвэр гаргах процесс байна.
Татгалзана гэдэг нь баримтууд дутуу үед тендерийн баримт бичгийг хүлээж авахаас татгалзаж байгаа юм. Тэгэхээр татгалзаж байгаатай холбоотойгоор “******* лизинг” ХХК маргаагүй гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, зөвлөмжтэй холбоотой асуудал, татгалзсан мэдэгдэлтэй холбоотой асуудлыг шүүх хүлээж аваагүй, энэ асуудлыг уг шүүх хуралдаанаар шийдүүлэх боломжгүй гэж үзэж байгаа.
Нэгэнт татгалзсан шийдвэртэйгээр холбоотойгоор маргаагүй учраас цаашид гарч байгаа үр дагавар нь юу вэ гэхээр Үнэлгээний хорооны татгалзсан шийдвэр хүчинтэй байхад үнэлэх боломжгүй. Үнэлгээний хороо дахиж үнэлгээ хийх боломжгүй нөхцөл байдлууд үүсэж байна.
Хоёрдугаарт, Үнэлгээний хорооны зөвлөмж 05 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөмжтэй маргаад байгаа. Сүүлд ирсэн баримтаас харахад Сангийн яамны мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороог дахиж үнэлье. “ ” ХХК-ийг 06 дугаар сарын 03-ны өдрийн 3 тоот зөвлөмжийг дахиж гаргаад явсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн маргаад байгаа 05 дугаар сарын зөвлөмжийн дагуу гэрээ байгуулагдаагүй гэсэн үг. 06 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжтэй нэхэмжлэгч маргаагүй. Тэгэхээр 06 дугаар сарын зөвлөмжөөр “ ” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж үзсэн. Үүнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх ч юм уу, тодруулах хэрэг байгаа гэсэн үг.
Гуравдугаарт, тендер шалгаруулалтын үнэлгээ хийдэг процесс хуульчлагдсан байдаг. Яавал хамгийн сайн гэж үнэлэгдэхгүй юм, Үнэлгээний хорооны ямар саналаар хүчин төгөлдөр болох юм, энэ мэдэгдлийг яавал захиалагч хүлээж авах юм гэдэг хуульчлагдсан байдаг. Энэ асуудал руу шүүхийг татаж оруулаад байна. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны чиг үүргийг шууд гүйцэтгүүлэхээр хамгийн сайн тендер шалгаруулаач гэдэг шаардлага гаргаж байна. Шүүх энэ асуудалд оролцоод, Үнэлгээний хорооны чиг үүргийг гүйцэтгээд, хамгийн сайн тендерийг Үнэлгээний хорооны өмнөөс шалгаруулах ямар хууль зүйн боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хууль зүйн агуулгын хувьд, Үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, зохицуулалтын хувьд ч хууль зөрчсөн нэхэмжлэлийн шаардлага үүсэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль зүйн үндэслэлгүй шаардлага гаргасан учраас Үнэлгээний хорооны хамгийн сайн тендер гэж үзсэн шийдвэрийг үндэслээд өөрсдөдөө гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага гаргаж байгаа.
Эдгээр шаардлагууд хууль зүйн хувьд, хэрэгжих нөхцөлийн хувьд үндэслэлгүй шаардлага байна. Хууль зүйн үндэслэлгүй шаардлагууд гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломж байхгүй. Үнэлгээний хорооны чиг үүргийг гүйцэтгээд, хамгийн сайн тендер нь “******* лизинг” ХХК гэж үзэх боломжгүй. Татгалзсан байгаа нөхцөл байдалд үнэлгээг хийх, шүүх энэ үнэлгээг хийх, хэрэгжүүлэх ямар ч боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл, флаш диск болон цахим системд авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо…эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, …хүлээн авна”, 60.2-т “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж тус тус заасан.
2.1. Нэхэмжлэгч “******* лизинг” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргасан, уг гомдлын хариу /...аль багцын талаар дурдаагүй байх тул гомдлыг буцааж байна гэх/-г Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3965 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсний дараа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, мөн энэ өдөр “*******” ХК болон “ ” ХХК-иудын хооронд /2024/ дугаар “******* ордын MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-4 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэгэнт урьдчилан шийдвэрлэх эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг буцаасан байх тул урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлага хангагдах боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй.
2.2. Иймээс гуравдагч этгээдийн зүгээс гаргасан “нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангаж гомдлоо гаргаж чадаагүй нь шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх шатанд гомдлоо шийдвэрлүүлж чадаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ,
3.1. Захиалагч манай компанийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан /Уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил 2022 онд хийж гүйцэтгэсэн гэрээг шаардлагад нийцэхгүй, мөн уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг албан бичгээр ирүүлээгүй гэж үнэлсэн/ нь хууль бус,
3.2. “ ХХК-ийн ирүүлсэн материал нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан /хөрс хуулалт, олборлолтын ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг зөрүүтэй илгээсэн, өөрийн ажилтнуудын 2024 оны 3, 4 дүгээр саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн мэдээллийн лавлагаа нь бүдэг гаргацгүй, уншигдахгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд дэх эзэмшигчийн мэдээлэл болон www.tender.gov.mn-ээр дамжуулан шивсэн техникүүдийн мэдээлэл илт зөрүүтэй, цахим системд алдаатай мэдээллийг байршуулсан байхад тухайн мэдээллийг бүрэн хянан үзээгүй/ нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
4. Өмнөговь аймгийн “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/36 дугаар тушаал /мөн захирлын 2024 оны А/44 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан/-аар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар /20240101011 дугаартай “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг явуулж, багц 4-т “******* ******* ******* *******” ХХК, “ ” ХХК, “******* лизинг” ХХК-иуд оролцсоноос “ ” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж үзэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, нэхэмжлэгч “******* лизинг” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзаж, зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[6]
5. “******* ******* ******* *******” ХХК-иас гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/4401 дугаартай албан бичгийн дагуу тус Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил” тендер шалгаруулалтын багц 4-т ирүүлсэн тендерийн баримт бичгийг дахин үнэлгээ хийж, “ ” ХХК-ийн ирүүлсэн материал нь тендерийн баримт бичиг болон ажлын даалгаварт шаардсан шаардлага хангасан гэж үнэлэн өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үнэлгээний хорооны энэ шийдвэртэй холбогдуулан талууд маргаагүй.
6. “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “******* лизинг” ХХК-ийг шалгаруулаагүй хэсэг, мөн “ " ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна”, 21.1.3-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх”, 21.3-т “Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заажээ.
6.2. “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/” гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичиг /цаашид Тендерийн баримт бичгийн гэх/-ийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа /цаашид ТШЗ гэх/-ны 13.1-д “Тендер нь хуулийн 21.1-д нийцүүлж бэлтгэсэн ажил гүйцэтгэх техникийн болон үнийн санал байна” гээд 13.2-т “оролцогчоос бэлтгэж ирүүлэх баримтуудыг жагсаасны дотор 13.2.1-д ТШЗ-ны 14-т заасны дагуу бэлтгэсэн маягтууд”, 13.2.5-д “тендерт оролцогчийн чадавх, туршлага ТШЗ-ны 17, 18, 19-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахыг нотлох баримт бичиг”, 13.2.7-д “ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв”, 14.1-д “Оролцогч V бүлэгт заасан маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтад бөглөж, илгээнэ”, 17.1-д “Захиалагч ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлага тогтооход хуулийн 15 дугаар зүйлийг баримтална”, 19.1-д “Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана”, 21.6-д “Хууль болон Өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол оролцогчийн санал болгосон үнэ нь гэрээний хэрэгжилтийн явцад тогтмол байх бөгөөд тохируулга хийхгүй. Тохируулга хийх нөхцөлтэй үнэ санал болгосон тендерийг шаардлага хангаагүй гэж үзнэ. Өгөгдлийн хүснэгтэд үнийн тохируулга хийхийг зөвшөөрсөн тендер шалгаруулалтад тогтмол үнэ санал болгосон тендер ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй ба үнийн тохируулга нь гэрээний хэрэгжилтийн явцад тэгтэй тэнцүү гэж үзнэ” гэжээ.
6.3. Хуулийн дээр дурдсан зохицуулалтуудын дагуу захиалагч байгууллага нь тендерт тавигдах шаардлага, шалгуур, бүрдүүлэх баримт бичгийг урьдчилан тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой заах, тендерт оролцогч нь уг баримт бичигт тавигдсан шаардлагын хүрээнд баримт бичгээ бүрдүүлэх үүрэгтэй байх ба оролцогч нь баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй тохиолдолд тендерээс татгалзах үүрэгтэй байх тул “Таван толгой” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тэмдэглэл /Зөвлөмж/-ээр “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багц 4-т/-ын гүйцэтгэгчээр “ ” ХХК-ийг шалгаруулж, зөвлөмжөө захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
6.4. Хэдийгээр, нэхэмжлэгч нь тусгайлан өгсөн мэдэгдэлтэй маргаагүй боловч тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-тэй маргасан, уг шийдвэрээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлийг хэлэлцэж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс “...2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээг уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гэрээ биш гэж үзсэн, мөн уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой талаар хүлээн зөвшөөрсөн тухай албан бичгийг хүргүүлсээр байхад шаардлага хангахгүй гэж үзсэн нь хууль бус...” гэж маргадаг.
6.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж заасан.
6.6. ТШЗ-ын 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана”, Өгөгдлийн хүснэгтийн 19.1-д “Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь 2024 онд санхүүжих дүнгийн 15 хувь буюу 20,105,842,495 /хорин тэрбум нэг зуун тавин сая найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх. Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар /гэрээг хавсралтын хамт иж бүрдлийн хамт ирүүлэх ба нэмэлт гэрээ хийсэн бол хамтад нь хавсарган ирүүлнэ/, Гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ. /Ижил төстэй ажилд гурваас доошгүй уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг харгалзан үзнэ/”, “Ажлын даалгаврын шаардлага нөхцлийг хүлээн зөвшөөрч буй тухай албан мэдэгдэл ирүүлнэ” гэж, мөн захиалагчаас баталсан “…Ажлын даалгавар”-ын 2.3-т “Уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизм” гээд 2.3.1-д “Шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой байна” гэж тус тус зааснаас үзэхэд тендерт оролцогч дээрх шаардлагыг хангасан байдлаар тендерийн бичиг баримтуудаа боловсруулан ирүүлэх ёстой байсан, нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байна.
6.7. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн “Хишиг ” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ХНАГТ/22-11-01 дугаартай, “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”[7]-нд Гэрээний зүйл хэсэгт: “…өөрөө буулгагчаар хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хийж гүйцэтгэх, Захиалагч нь гэрээнд заасны дагуу ажлын төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна”, Ажил гүйцэтгэлийн төлбөр хэсэгт: “…1 мото.цагийн ажлын төлбөр нь 100,000 төгрөг болно…” гэж хэмжих нэгж нь мото.цагаар тусгагдсан, уг гэрээний хавсралт болох “Ажил гүйцэтгэх техникийн жагсаалт, ажлын үнэлгээ, зардлын хэмжээ” гэх баримтад хэмжих нэгжийг мото.цагаар тусгасан, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар зэргээс дүгнэхэд уг гэрээг ижил төстэй ажлыг 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ буюу туршлагын шаардлагыг хангасан нотлох баримт гэж үзэх боломжгүй, хариуцагч талын “ХНАГГ/22-11-01 дугаар гэрээний үндсэн нөхцөл болон “Хишиг ” ХХК-иас ирүүлсэн тодорхойлолтод хаана байрлах, ямар нэртэй хэдий хэмжээний талбайтай нүүрсний уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй, 11,685 мото.цаг ажилласан гэж байгаа боловч объект нь тодорхой биш байсан тул тус гэрээг ТББ-т заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ биш гэж үнэлсэн” гэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хийж гүйцэтгэх гэрээнд зайлшгүй 1м3 тутмын үнийг зааж өгдөг бөгөөд уг үнэнд тоног төхөөрөмж, кемп гээд хэд хэдэн зардлууд багтсан байх шаардлагатай юм. Харин мот/цагаар үнэлгээ гаргах аргачлал нь техникүүдийг ажилласан цагаар түрээслэх нөхцөлд хэрэглэгддэг арга юм” гэх тайлбарууд үндэслэлтэй.
6.8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манай компани 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01-12, 05/01-16 дугаар албан бичгүүдээр[8] ажлын даалгавартай танилцаж, 19.2-т заасан шаардлага нөхцлийг зөвшөөрсөн болохоо мэдэгдсэн” талаар тайлбарлах боловч уг албан бичгүүдийг дээр дурьдсанаар шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой эсэхээ баталсан албан мэдэгдэл буюу шаардлага хангасан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул тус компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.
6.9. Мөн нэхэмжлэгчээс “ ХХК-ийн ирүүлсэн материал нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан /хөрс хуулалт, олборлолтын ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг зөрүүтэй илгээсэн, өөрийн ажилтнуудын 2024 оны 3, 4 дүгээр саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн мэдээллийн лавлагаа нь бүдэг гаргацгүй, уншигдахгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд дэх эзэмшигчийн мэдээлэл болон www.tender.gov.mn-ээр дамжуулан шивсэн техникүүдийн мэдээлэл илт зөрүүтэй, цахим системд алдаатай мэдээллийг байршуулсан байхад тухайн мэдээллийг бүрэн хянан үзээгүй/ нь хууль бус” гэж маргадаг.
6.10. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 19.2-т “Жич: Үнийн саналын хамт хөрс, хуулалт олборлолтын ажлын өртөгийн задаргааг нэгж үнээр болон, нийт үнээр ирүүлнэ. Уг задаргаанд ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадлашгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх бүх үзүүлэлтийг оруулсан байна. Хөрс хуулалт, олборлолтын тоо хэмжээ өндөр жилүүдэд нэгжийн үнийг анхны нэгж өртөгөөс хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцож болох бөгөөд хэрвээ жил бүр өөр нэгж үнээр үнийн санал ирүүлэх бол дэлгэрэнгүй задаргааг ирүүлнэ. Анхны нэгж үнэ гэж тендерт оролцогчийн ирүүлсэн 2024 оны олборлолтын суурь нэгж үнийг тооцно” гэжээ.
6.11. Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д хариуцагчийн эрхээр нэвтэрч, “ ” ХХК-ийн ирүүлсэн материалыг судлан үзэхэд ажлын өртөгийн задаргааг ТШЗ-ын 16.1.1-д заасан маягтын дагуу нэгж үнээр болон, нийт үнээр гарган илгээгдсэн байхын зэрэгцээ уг цахим системд авагдсан материалууд /7, 8, 32, 33 дугаар хуудас дахь/ нь тод, гаргацтай, уншигдах боломжтой байх тул Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 19.2-т “Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно. ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасныг хариуцагч зөрчиж ирүүлсэн бүх материал тод байх шаардлагад нийцээгүй, уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцож, тендерээс татгалзах үндэслэл бүрдсэн байхад татгалзаагүй түүний үйлдэл нь хууль бус” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
6.12. Тендерт оролцсон “******* эй ******* *******” ХХК-ийн гомдлоор захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянасан Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/4401 дугаартай албан бичигт “...ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд ирүүлсэн 2022 онд “Би си эйч ресурс" ХХК-тай байгуулсан 22/Г-08 дугаартай “Уулын ажил гүйцэтгэх” гэрээнд “Би си эйч ресурс" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан талаар гомдолд дурдсан байх тул тухайн асуудлыг дахин нягтлан үзэж Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж. холбогдох арга хэмжээг авч ажиллана уу…” гэж заасны дагуу хариуцагчаас тодруулга хүсч, “ ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 24/215 дугаар албан бичгээр Тодруулгын хариуг “Би си эйч ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хамт хүргүүлснээр Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тендерийн баримт бичгийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцсэн байгаагаас үзэхэд өмнөх тендер шалгаруулалтыг хүчингүй болгоогүй, харин ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд ирүүлсэн гэрээнд “Би си эйч ресурс" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан эсэх асуудлыг дахин нягтлан үзэх үүргийг өгч хариуцагчийн өмнөх шийдвэр хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавихыг даалгасан үйл баримт тогтоогдож байна.
6.13. Сангийн яамны даалгасан шаардлагыг хэрэгжүүлж гаргасан Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /Зөвлөмж/-тэй нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасны дагуу гуравдагч этгээдээс тодруулга авч, цахим систем дэх баримтанд үндэслэн “ ” ХХК, “Би си эйч ресурс" ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээг шаардлага хангасан гэж үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны үйл ажиллагааг буруутгах боломжгүй.
6.14. Захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичигт ижил төстэй ажилд уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг харгалзан үзэх зорилгоор ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээг дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлэхээр шаардсан.
6.15. “ ” ХХК, “Би си эйч ресурс" ХХК-иудын хооронд 2022 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан 22/Г-08 дугаар “Уулын ажил гүйцэтгэх” гэрээний 6.1-д “…нэг жилийн хугацаатай байна”, Гэрээ дүгнэсэн актад “гэрээ байгуулсан огноо: 2022.11.05, гэрээ дүгнэж акт үйлдсэн огноо: 2023.02.25” гэж тэмдэглэгдсэн, гуравдагч этгээдийн гаргасан “бидний илгээсэн материалын Маягт 4 ба 6 нь ТББ-ийн жишиг тендерийн материалаас авсан жишээ маягт бөгөөд бид уг маягтыг бөглөхдөө техникийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар зэрэг хэрэгт авагдсан[9] болон цахим систем дэх баримтуудаас үзэхэд уг гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан байх ба уг гэрээ нь дүгнэгдсэн, гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурсан Б.Чинбат нь тухайн цаг хугацаанд тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан болох нь Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01/391 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Тодруулгад хариу хүргүүлсэн албан бичиг, “Би си эйч ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 23-081 дугаартай тушаал зэрэг хавтаст хэрэгт авагдсан[10] болон цахим систем дэх баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхүйц баримт болохгүй гэж үзэхээр байна.
6.16. Мөн нэхэмжлэгчээс “ ” ХХК нь өөрийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл нь 2024 оны 3,4-р саруудад төлөгдөөгүй, өр төлбөргүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн байхад Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нийцсэн эсэхийг хянаж үзээгүй” гэж тайлбарлан маргасан.
6.16.1. ТББ-ийн Өгөгдлийн хүснэгтийн 19.1-д “Инженер техникийн ажилтнууд нь тухайн аж ахуйн нэгжид ажилладаг даатгуулагчийн төрлийн код 01, 22, 27 төлөгдсөн үндсэн ажилтан гэж үнэлгээнд харгалзан үзэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгах тул НД-8 маягтаар гаргасан тайланг ирүүлэх шаардлагагүй. Тухайн инженер, техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ”, 16.1.2-т “Ерөнхий шаардлагыг магадлахад шаардагдах бусад баримт бичиг: Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Тендер нээсний дараа нэг цагийн дотор цахим лавлагааг татаж шалгана. /Нийгмийн даатгал болон татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана” гэж заажээ.
6.16.2. Цахим систем дэх “ ” ХХК-ийн хүний нөөцтэй холбоотой баримтуудыг үзвэл тус компанийн инженер, техникийн зарим ажилтнуудын 2024 оны 3,4-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх боловч хүний нөөцийн мэдээллийн жагсаалтад бүртгэгдсэн инженер, техникийн ажилтнууд 3 жилээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй, тухайн албан тушаалдаа 3-25 жил ажилласан туршлагатай гэж Санал болгож буй мэргэжилтний намтарт тэмдэглэгдсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сан дахь тодорхойлолтоор “ ” ХХК нийгмийн даатгалын шимтгэлийн өглөггүй гарсан нь тогтоогдож байх тул хариуцагч дээрх баримт бичигт заасан эрхийнхээ дагуу төрийн мэдээллийн цахим системээр шалгаж тухайн инженер, техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн, гуравдагч этгээдийн “…лавлагаа авах үед Нийгмийн даатгалын байгууллагаас шивж бүртгэж оруулаагүй байсан нь бидний буруу биш” гэх тайлбар үндэслэлтэй байна.
6.17. “Тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд дэх эзэмшигчийн мэдээлэл болон www.tender.gov.mn-ээр дамжуулан шивсэн техникүүдийн мэдээлэл зөрүүтэй, гаргацгүй, цахим системд алдаатай мэдээллийг байршуулсан байхад тухайн мэдээллийг бүрэн хянан үзээгүй” гэх үндэслэлийн тухайд:
6.17.1. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т: “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл: “Шаардана” гээд А. Ухаж ачих, тээвэрлэх техникүүд гэх хэсэгт экскаватор тоо/хэмжээ 7, үүнээс 5-аас доошгүй нь өөрийн эзэмшлийн байх, автосамосвал 50 тн дээш даацтай, нийлбэр даац 3,500 тн багагүй, 60 хувиас багагүй нь өөрийн эзэмшлийнх байх шаардлага тавьжээ.
6.17.2. Шүүх хуралдаанд, худалдан авах ажиллагааны цахим системд байрших гуравдагч этгээдээс маягт 4-ийн дагуу бөглөж ирүүлсэн үндсэн тоног, төхөөрөмж, техникүүдийн мэдээлэл /санал болгосон машин механизмын/-ийг татаж үзэхэд бүрэн уншигдах боломжтой байхын зэрэгцээ уг мэдээллийг Ажлын даалгаврын 2.3-т заасны дагуу хариуцагчаас тендер нээсэн өдөр цахим системээр дамжуулан Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас шалгасан байдлыг судлан үзэхэд өөрийн эзэмшлийн 7 экскаватортай, санал болгосон автосамосвалууд /70,0 тн, 60,0 тн, 60,1 тн/-аас 67 хувь нь эзэмшлийнх, нийлбэр даац нь 3,784 тн болох нь тогтоогдож[11] байх тул “...дээрх шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулсан” гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.
6.18. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн нэхэмжлэгч компанийг шалгаруулаагүй болон гуравдагч этгээдийг шалгаруулсан нь үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “******* *******” ХХК-ийг шалгаруулаагүй хэсэг, мөн “ ЭрхэтМайнинг" ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тухай маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох эрх хэмжээтэй.
7.1. Тухайн тохиолдолд хариуцагч тендерийн Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичиг болон техникийн даалгаварт шаардсан шаардлага хангасан хуулийн этгээдийг тендерт шалгаруулсан, мөн шаардлага хангаагүй хуулийн этгээдийг тендерт шалгаруулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн илгээсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй, Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн гарсан бусад актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
7.2. Өөрөөр хэлбэл, “******* лизинг” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэхээргүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” болохыг тогтоон зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд, мөн гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах хууль зүйн үндэслэл бий болохгүй тул “*******” ХК болон “ Эрхэт” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан /2024/ дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
8. Иймд нэхэмжлэлийн “*******” ХК болон “ Эрхэт” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан /2024/ дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, “******* *******” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож, зөвлөмж /шийдвэр/ гаргахыг “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах, “******* лизинг” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг "*******" ХК-д даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан.
9.1. “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөвлөмж, "*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар албан бичиг нь тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд үндэслэсэн, албан бичиг /мэдэгдэл/-д дурдсан асуудлыг хариуцагч “*******” ХК шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн агуулгатай Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт-ын шинжийг агуулаагүй байх тул “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн “Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХК-ийн гүйцэтгэх удирдлага Ч.Гүнждагва-д хүргүүлсэн зөвлөмжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “ " ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
10. Иймд нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* лизинг” ХХК-ийн “Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХК-ийн гүйцэтгэх удирдлага Ч.Гүнждагва-д хүргүүлсэн зөвлөмжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийг болон "*******” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “ " ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр /албан бичиг/-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 21.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* лизинг” ХХК-ийн “Тендерийн Үнэлгээний хорооны хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “******* *******” ХХК-ийг шалгаруулаагүй хэсэг, мөн “ " ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “*******” ХК болон “ ” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан /2024/ дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, “******* *******” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож, зөвлөмж /шийдвэр/ гаргахыг “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах, “******* *******” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг "*******" ХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1]Хавтаст хэрэг (I)-ийн 29-35 дугаар хуудас
[3] Хавтаст хэрэг (III)-ийн 81-82 дугаар хуудас
[4] Хавтаст хэрэг (III)-ийн 151 дүгээр хуудас
[5] Хавтаст хэрэг (II)-ийн 81-143 дугаар хуудас
[6] Хавтаст хэрэг (I)-ийн 90-93, 177-185 дугаар хуудас
[7] Хавтаст хэрэг (II)-ийн 13-20 дугаар хуудас
[9] Хавтаст хэрэг (I)-ийн 203-216 дугаар хуудас
[11] Хавтаст хэрэг (II)-ийн 151-158, 194-196 дугаар хуудас