| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/00467/И |
| Дугаар | 102/ШШ2024/01272 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01272
| 2024 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/01272 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгч П.Б
Хариуцагч Ц.Ч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.Чт холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.
Би малчинаар ажилласан байдлаа тогтоолгохын тулд нэхэмжлэл гаргасан бөгөөд дахин энэ асуудлыг тодруулж, нийгмийн даатгалын байцаагчтай уулзах шаардлагатай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.
Хариуцагч Ц.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тайлбар байхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан боловч нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзаж асуудлаа тодруулах шаардлагатай байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хүсэлтийг хүлээн авч батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П.Б, хариуцагч Ц.Чт холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн ирүүлсэн 7 хуудас баримтыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА