| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01437/И |
| Дугаар | 102/ШШ2024/01271 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01271
|
|
|
|
2024 оны 03 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2024/01271 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ц ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн НД-н газар материалаа өгөхөд Батлан хамгаалах яамны 0 дүгээр ангид 1984-1989 оныг хүртэл ажилласан баримт байхгүй байна гээд хүлээн аваагүй тул НАХЯ-ны 0 дүгээр ангид 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл намайг техникчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын тодорхойлолт, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0801/0 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай Архивын лавлагаа, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08/0 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай Архивын лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн а/0 дугаартай Хилийн цэргийн тусгай архивын лавлагааг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд 1984-1989 оныг хүртэлх ажилласан жилийн тушаал, шийдвэр архивын газарт хадгалагдаж үлдээгүй байгаа тул шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хандсан” гэж тайлбарлав.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Г.Ц 1983 онд НАХ яаманд ажилд ороод 1985 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай тушаалаар сантехникийн монтажийн хэсгийн мастер няраваар,1986 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/0 дугаартай тушаалаар мөн хороонд сантехникийн техникчээр томилогдон ажиллаж байгаад 1989 онд ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0801/0 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай Архивын лавлагаа, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08/0 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай Архивын лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/0 дугаартай Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа, гэрч О.А, Д.Э нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц НАХ яамны 0 дүгээр ангид 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл мастер нярав, сантехникийн техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА