| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0027/э |
| Дугаар | 2018/ШЦТ/22 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч Ц.Болормаа, түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийнд 1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хорооныхон овогт Чулуунсүхийн Болд- Эрдэнэд холбогдох, эрүүгийн 1836000000097 дугаартай 178/2018/0020/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1996 оны 02 сарын 22- ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл- 6, эцэг, эх, ах нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-05 тоотод оршин суух, аминдаа хувийн орон сууц 1, машин угаалгын газартай, сарын өрхийн орлого 2000000 төгрөг, ял шийтгэлгүй, ИВ:96022218 дугаарын регистртэй, Хорооныхон овогт Чулуунсүхийн Болд-Эрдэнэ
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын орон сууцны 21 тоот орон сууцанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Ц.Болормаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ нь хохирогч Ц.Болормаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн... Тухайн хэрэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын 2 дугаар орцны 2 давхарын 21 тоотод болсон байх ба гал тогооны өрөөнд Ч.Болд- Эрдэнийн унтаж байсан гэх газрыг Б үсгээр тэмдэглэв. Хажуу талын зочны өрөө рүү ороход улаан өнгийн хивс дэвссэн, зурагт, модон өлгүүр зэрэг байх бөгөөд үзлэгээр ягаан өнгийн орны дэвсгэр даавуу хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг 5-8 дугаар хуудас/
“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн 2017 оны 12 сарын 02-ны өдрийн тогтоолоор хэрэг учрал болсон гэх Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын 21 тоот байр Б.Түмэндэмбэрэлийн гэрээс орны нэг ширхэг дэвсгэр даавууг хураан авч, тэмдэглэл, үйлдэж, үзлэг хийж, А цэг дээр 7х4, Б цэг дээр 6.5х3 см хэмжээтэй бохирлогдсон байсныг тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, бохирлогдсон зүйлийг шинжилгээнд явуулах зорилгоор эхний хэсгийг 8.5х7.5 хэмжээтэй, дараагийн хэсгийг 11х10.5 см хэмжээтэй авав ... гэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 14-17 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын 21 тоотод оршин сууж байсан одоо Толхын ойлын байрны 2 дугаар орцны подвалын байран оршин суух, УА86032100 утас 95080748/ Хонхондой овогт Цэцэгмаагийн Болормаагийн өгсөн... Би эмнэлэгт хамт хэвтэж байсан Хишгээ, Ганаа нарын хамт караокед орохоор ярилцаад Захын хажууд байсан бааранд орж дуулж пиво ууж байгаад Итгэл вааранд 21 цагийн үед орсон. Тэнд бүжиглэж дуулж байгаад 23 цагийн үед Кровн орсон. Тэнд гурван залуутай таарсан. Нэг нь манай нөхрийн найз Энхүүш гэдэг залуу байсан нөгөө нь Болор, дэргэдэх залууг нь танихгүй. Тэгээд тэндээсээ гараад манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд ундааны саванд хийсэн архи гаргаж уусан. Би согтоод тэд нарыг гэрээсээ хөөгөөд явуулсан. Ч.Болд-Эрдэнэ манай гэрт унтаад үлдсэн байсан. Гэтэл шөнө намайг унтаж байхад хүчээр хурьцал үйлдсэн. Би эсэргүүцсэн боловч дийлээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд тооцож 2000000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон тул хорих ял шийтгүүлэх бодолгүй байна ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн... Бид нар Ц.Болормаа болон түүний найз нартай уулзаад тэдний гэрт очихоор болоод гэрт нь очсон. Цэвэр усны саванд хийсэн архийг уусан. Ц.Болормаа нэлээд согтоод “та нар явж амар” гэсэн бид гарч явсан. Гэрээс гарахад Ч.Болд-Эрдэнэ байхгүй байсан. Түүнийг нэлээд согтуу байсан босож чадахгүй байна лээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь босоод Ц.Болормаагийн гэрт ирэхэд нөхөр нь ирсэн, Ц.Болормаагийн зүүн талын нүд хавдсан байсан. Юу болсон талаар асуухад” та нарыг гаргачихаад том өрөөндөө унтаж байтал араас нэг хүн тэврээд авахаар нь түлхтэл намайг цохисон” гэсэн. Тэгээд Ч.Болд-Эрдэнийн гэрийг зааж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 26-27 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд Ч.Болд-Эрдэнийн өгсөн... 2017 оны 11 сарын 23-ны өдөр Жижгээ гээд манай найзын төрсөн өдөр болоод бид нар уулзаад Хишиг төв орж архи уусан. Дараа нь Кровн орсон. Тэндээсээ гараад Ц.Болормаагийн гэрт очихоор болсон. Тэнд очоод ундааны савтай архи уусан. Тэгээд тасраад унтчихсан. Нэг сэрсэн чинь Ц.Болормаагийн гэрт үлдсэн байсан. Нөгөө өрөөнд орж Ц.Болормааг дарж аваад бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Ц.Болормаа намайг цохиод авсан. Тэр үед нь би тохойгоороо нүд рүү нь санамсаргүй цохисон. Би хувцасаа өмсөөд гараад явсан. Хийсэн хэргээ хүлээж байна. Гэмшиж байна хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Гэрээнд заасан хугацаанд хохирол төлнө... гэх мэдүүлэг
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 30- ны өдрийн 590 дугаартай... Ц.Болормаагийн биед гэмтэл учирсан байна. Ц.Болормаагийн биед толгойн архаг өвчин сэдрэлт, зүүн нүдний дээд зовхинд 2х1 см, доод зовхи шанаанд 2х3 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Ц.Болормаагийн бид учирсан дээрхи гэмтэлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ц.Болормаагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “ Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуун 1 хувиас илүүгүй / зулгарал цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.Болормаагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Ц.Болормаагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинээр үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт/ хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ
Иймд шүүгдэгч Ч.Болд-Эрдэнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 56 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон болно.
Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч, хохирогчид хор уршигт тооцож 2018 оны 02 сарын 10-ны өдөр 400000 төгрөг, 2018 оны 02 сарын 15- ны өдөр 400000 төгрөг, 2018 оны 04 сараас 07 саруудад сар бүр 300000 төгрөг нийт 2 сая төгрөгийг хохирогч Ц.Болормаагийн Хаан банкны 5064552430 дугаартай дансанд шилжүүлэхээр тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-ийн 1.2-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Болд-Эрдэнийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2-ын 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 1736000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг ягаан цоохор өнгийн даавууны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ нь хохирогчид хор уршигт тооцож 2000000 төгрөг төлөхөөр эвлэрсэн тухай гэрээ байгуулан тохиролцсон тул түүний эзэмшлийн цагаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 5/68 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хорооныхон овогт Чулуунсүхийн Болд-Эрдэнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1- ийн 1.2-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийнд 1-д зааснаар шүүгдэгч Хорооныхон овогт Чулуунсүхийн Болд-Эрдэнийг ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2-ын 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг гэрээнд заасан хугацаанд арилгах арга хэмжээ авахыг даалгасугай.
3.Эрүүгийн 1736000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг ягаан цоохор өнгийн даавууны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ч.Болд-Эрдэнээс гэрээнд заасан хугацаанд 2 сая төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Болормаад олгож, шүүгдэгч Ч.Болд-Эрдэнийн эзэмшлийн цагаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 5/68 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА