| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/00443/И |
| Дугаар | 149/ШШ2025/00004 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 149/ШШ2025/00004
| 2024 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 14*******/ШШ2025/00004 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би, Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, Мандал сум ******* дүгээр баг ******* ******* тоотод оршин ******* ******* /РД:*******, утас:**************274077/-т холбогдох 1,345,281 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 0******* дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 42115741 тоот гэрээ байгуулан **************274077 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ*******;* байгуулан Ниа\үе1 Ү*******0,В1аск утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-08 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,0*******6,653 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 248,628 төгрөг буюу нийт 1,345,281 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мобиком ХХК-иас нэхэмжилж байгаа 1,345,281 төгрөгтэй санал нийлж байна. Ямар нэгэн маргаан байхгүй.1,345,281 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулж 1,345,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас 18,2*******.5 төгрөг, төрийн сангийн 100130400*******41 тоот данснаас 18,2*******.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ны 1,345,281 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас 18,2*******.5 төгрөг, төрийн сангийн 100130400*******41 тоот данснаас 18,2*******.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН