Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 149/ШШ2025/00010

 

 

 

 

 

*******0*******5 оны 01 сарын 0******* өдөр

Дугаар 149/ШШ*******0*******5/00010

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Юнескогийн гудамж *******8,МПМЦогцолборт байрлах Мобифинанс ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* утас:*******/-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхоны ******* байр ******* тоотод оршин суух ******* ******* /РД:, утас:, /-т холбогдох 915,169 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг *******0*******4 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Д.******* нь "Мобифинанс ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч *******0*******1 оны 04 сарын 07-ны өдөр 14000006*******4431 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.******* нь уг гэрээний үндсэн дээр *******0************** оны 10 сарын 18-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэйгээр зээлээр авсан төлж барагдуулаагүй болно. Зээлдүүлэгч нь зээлийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж холбогдсон боловч зээлийг төлөх талаар арга хэмжээ аваагүй. Д.*******гийн зээлийн гэрээний үүрэг *******0*******4 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 307,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,996 төгрөг, нийт 915,169 төгрөг төлөхөөр байна.Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 915,169 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******0*******4 оны 1******* дугаар сарын 16-ны өдөр 915,619 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Д.*******гаас 915,169 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба *******0*******4 оны 1******* дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага 915,619 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлсөн, нэхэмжлэгчээс ирүүлсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Иймд хариуцагч Д.*******д нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,514 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 13,*******57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ны 915,619 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,514 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 13,*******57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН