Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/03846

 


 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 03 өдөр

           Дугаар 102/ШШ2022/03846

Улаанбаатар хот

 

  

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлага 5.146.000 төгрөгийг хариуцагч У.Г 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны өдөр 850.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 896.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.286 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 48.643 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 48.643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА