| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00014/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 14
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Прокурорын яллах дүгнэлтээс шүүгдэгч Н.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д заасан заалт зөрчсөн гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Т-ж овогт Ч-н Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.А-г адуу овогт Н-н Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
5.Шүүгдэгч Н.Б-д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугаөй
6.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Б-с 1,058,396 төгрөг, иргэний хариуцагч Д.-с 1,358,396 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бямбасүрэнд, Ч.Баяндүүрэнгээс 69790 төгрөг, иргэний хариуцагч Д. Д-с 1.069.790 төгрөгийг гаргуулж хохирогч Х.О-д, Ч.Б-с 312900 төгрөг, иргэний хариуцагч Д.Д-с 312.900 төгрөг гаргуулан Б.Ат тус тус олгож Х.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 960.000 төгрөгт холбогдох хэсгийг, Б.Ан нэхэмжлэлийн шаардлагаас 1500.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Ж.Бн, Х.Оэ нар цаашид гаргах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-н, Н.Б-х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12-47 ОРХ улсын дугаартай ММЗ-4505 маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг өмчлөгч Давгадоржийн Дугарсүрэнд буцаан олгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА