| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00015/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6-36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д-а лам овогт Ш-н Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-р нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10/арван/ сарын хугацаанд 500 000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б-р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-с 0000 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1 200 000 төгрөг гаргаж улсын төсөвт оруулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө нэг ширхэгийг устгаж, Орхон сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа 0.928 м3 хус мод, 0.365 м3 улиас модыг тус бүр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шүүгдэгч Ш.Б-р нь байгаль экологид учруулсан хохирол 380 244 төгрөгийг төлж барагдуулсныг дурьдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч Ш.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА