| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/00584/И |
| Дугаар | 149/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 149/ШШ2025/00026
| 2025 оны ******* сарын 14 өдөр | Дугаар 149/ШШ2025/0002******* | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* дугаар баг, *******н № *******А тоотод оршин суух, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, ******* овогт ******* *******ийн /РД:МЗ70*******07/ хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 198******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр УБТЗ-ын үйлдвэрт хайрцаг хадагчаар ажилд орсон. Ажилд ороод хөдөлмөрийн дэвтэр нээхэд өвөө *******ын нэрээр овоглож нээлгэсэн. Тэгээд 2005 оноос эхлэн төрсөн эх Э.оор овоглож хөдөлмөрийн дэвтрээ нээлгээд үргэлжлүүлж ажилласан. Одоо 2025 онд өндөр насны тэтгэвэрт гарах болоод бичиг баримтаа бүрдүүлтэл хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт өвөө *******аар овоглосон болчихоод овог зөрөөд байна. Иймд миний № дугаартай хөдөлмөрийн дэвтэр, № дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* нь /РД:МЗ70*******07/ УБТЗ-ын Зүүнхараа дахь үйлдвэрээс 198******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон № дугаартай ******* ******* гэсэн хөдөлмөрийн дэвтрийн, № дугаартай ******* ******* гэсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр төрсөн, эх Э.оор овоглодог болох нь МЗ70*******07 гэсэн регистртэй 2*******2 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгосон Монгол улсын иргэний үнэмлэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № CVL24430000*******002795 дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, хамт ажиллаж байсан болон садан төрлийн холбоотой Э., Э., Д. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх ба түүнд Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь мод үйлдвэрээс 198******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон № дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон № дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт овгийг нь ******* гэж зөрүүтэй бичсэн болох нь тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.*******ийн шүүхэд гаргасан хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшиг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* нь /РД:МЗ70*******07/ УБТЗ-ын Зүүнхараа дахь үйлдвэрээс 198******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон № дугаартай ******* ******* гэсэн хөдөлмөрийн дэвтрийн, № дугаартай ******* ******* гэсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.