Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01109

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01109

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ч.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

          Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 33.708.467 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Иргэдийн төлөөлөгч Г.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

1.Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-д холбогдуулан гэм хорын хохиролд 33.708.467 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ц.М ын Дорнод аймгийн “Ч” хороот сумын “Г” багийн “Д” гэх газарт байдаг өвөлжөөнд байсан гэр бараа, воганчик, хонь, ямаа, адуу зэрэг бүхий эд зүйл нь шатаж цөөхөн тооны малаа хариулж явсан нь үлдсэн.

Энэ үйл явдал 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болсон бөгөөд 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар төмөр замын харьяа Д аймаг дахь Б тасгийн ажилчид түймрээс хамгаалах зурвас цурас тавих ажил үүрэг гүйцэтгэж яваад түймэр алдсаны улмаас учирсан хор уршиг юм.

Энэхүү түймрээс болж иргэн Ц.М ын эд хөрөнгөнд 33.708.467 төгрөгийн хохирол учирсныг гаргуулж өгнө үү,  гэжээ.

 

          3.Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

 4.Нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлага 33.708.467 төгрөгийнхөө 6.342.290 төгрөгнөөс татгалзаж, 27.366.177 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У хүлээн зөвшөөрч, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

        Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.М гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлага 33.708.467 төгрөгийнхөө 6.342.290 төгрөгнөөс татгалзаж, 27.366.177 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

        Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326.492 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 294.781төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

         106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

        1.Нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлага 33.708.467 төгрөгийнхөө 6.342.290 төгрөгнөөс татгалзаж, 27.366.177 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326.492 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 294.781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА

 

               ШҮҮГЧИД                                         Ч.БАЯРСҮРЭН    

 

                                                                              Ч.МӨНХЦЭЦЭГ