Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 149/ШШ2025/00046

 

 

 

 

 

2025 оны 0 сарын 28 өдөр

Дугаар 49/ШШ2025/0004*******

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хаан банкны салбарын хүсэлттэй

Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ХААН банкны салбарыг төлөөлж Г.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ХААН банкны салбарыг төлөөлж Сэлэнгэ аймаг ******* сумын дүгээр баг, ******* *******ын дугаар байрны № тоотод оршин суух, 985 оны 0******* дугаар сарын 0-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, ХААН банкны салбарт зээлийн багц хариуцсан мэргэжилтэн ажилтай, овогт /РД:ГН850*******008/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь *******ын дүгээр ангийн Түнхэлийн ******* ангид *******чин хийж байхдаа ХААН банкны Түнхэл тооцооны төвөөс 207оны ******* дугаар сарын 28-ны өдөр 5 сая төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцөлөөр авсан. Ажлаа хийж байхдаа зээлээ төлж байсан боловч ажлаасаа гараад зээлээ төлөхгүй 2575 хоног хэтэрсэн. Одоо 7*******3579 төгрөг төлөгдөөгүй байна.Зээл авах үедээ Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны № ******* тоот хаягт оршин сууж байсан боловч энэ хаягтаа одоогоор байхгүй байна. Эцэг Ц. нь нас барсан. Иймд Б.******* эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагч ХААН банкны салбараас шүүхэд хүсэлт гаргахдаа 207 оны ******* дугаар сарын 28-ны өдөр ХААН банк ХК Б. нарын хооронд байгуулагдсан № ЗГ/20742984*******82 тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлсөн баримт, Б.ийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн № 24/35 дугаартай итгэмжлэл зэргийг хавсаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ХААН банкны салбар нь Боржигон овогт ******* ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б. /РД:*******/ нь Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* *******ын ******* дугаар байр, № ******* тоотод оршин сууж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

Б.******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 003040094 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., *******, 8 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* *******ын ******* дугаар байрны № ******* тоотод оршин сууж байсан Боржигон овогт ******* ******* /РД:*******/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаарзүйлийн 55.4 дэх хэсэгт зааснаар Б.******* эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ХААН банкны салбараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар шүү хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 9.3-тзаасан хугацаа өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.