| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00018/И |
| Дугаар | 149/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 149/ШШ2025/00047
| 2025 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 149/ШШ2025/00047 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хаан банкны салбарын хүсэлттэй
Я. эрэн сурвалжлуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ХААН банкны салбарыг төлөөлж Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ХААН банкны салбарыг төлөөлж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 4******* дугаар байрны № 52 тоотод оршин суух, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, ХААН банкны салбарт зээлийн багц хариуцсан мэргэжилтэн ажилтай, овогт гээс /РД:/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я. нь Сэлэнгэ аймгийн ******* суманд ажиллаж байхдаа ХААН банкны ******* тооцооны төвөөс 202******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 6586796 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй *******0 сарын хугацаатай онлайн цалингийн зээлийн нөхцөлөөр авсан. Тухайн үе ******* суманд ажиллаж амьдарч байсан боловч ажлаасаа халагдсан. Албан ёсны хаяг нь ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамж № ************** тоот боловч уг хаягтаа байхгүй байна. 99751959 дугаарын гар утастай бөгөөд утсаар нь холбогдоход хаягаа хэлж өгдөггүй Улаанбаатар хотод түрээсийн байранд амьдарч байна гэдэг. Одоогоор 5714249 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Я. эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагч ХААН банкны салбараас шүүхэд хүсэлт гаргахдаа 202******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ХААН банк ХК Я. нарын хооронд байгуулагдсан № ЗГ/51114*******14 тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлсөн баримт, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн № 24/40 дугаартай итгэмжлэл зэргийг хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ХААН банкны салбар нь ******* овогт ******* ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Я. /РД:/ нь *******-******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамж, № ************** тоотод оршин сууж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Я. эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 1001*******0400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.******* дахь хэсэгт заасныг баримтлан Сэолэнгэ аймаг ******* суманд ажиллаж *******-******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамж, № ************** тоотод оршин сууж байсан ******* овогт ******* /РД:/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Я. эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ХААН банкны салбараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүү хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.*******-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.