Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/03550

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 18 өдөр                 Дугаар 102/ШШ2022/03550                            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

  123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

            1. Нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэлийн шаардлага 234.809.000 төгрөгийнхөө 64.809.000 төгрөгөөс татгалзаж, 170.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “С” ХХК, П.О нар

              -2022 ондоо багтаагаад 50.000.000 төгрөгийг мөнгө болон бартераар

              -20.000.000 төгрөгт дүйцүүлэн ажил гүйцэтгэхээр

              -100.000.000 төгрөгийн 87.885.000 төгрөгт Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, “О” хорооллын 00 дугаар байрны 00 тоот, 56.7 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцыг “О” ХХК-д шилжүүлж, зөрүү 12.115.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.331.995 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1.007.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА