| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0632/З |
| Дугаар | 128/ШШ2024/0808 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* б******* Б******* с******* ХХК
Хариуцагч: Нийслэлийн Татварын газар
Маргааны төрөл: Нийслэлийн Татварын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Т******* б******* б******* с******* ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу эрх шилжүүлсний татвар н*******охгүй талаарх агуулга бүхий албан бичгийг гаргаж өгөхийг Нийслэлийн Татварын газарт даалгах -ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Т******* Б******* Б******* С*******" ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44/03 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийг нэгтгэж авахаар буюу компанийн өөрчлөн зохион байгуулалт хийхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийн эзэмшилд байгаа Нийслэлийн засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/421 тоот захирамж бүхий эрхийн улсын бүртгэлийн Э-, Э- дугаартай газруудын эзэмших эрхийг "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийн эрх үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан "Т******* Б******* Б******* С*******" ХХК-д шилжүүлэхээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль ("ААНОАТТХ)-ийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг үндэслэн татварын тодорхойлолтыг авахаар Нийслэлийн татварын газарт 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №444/83 тоот ("Хүсэлт") албан бичгээр хүргүүлсэн байдаг. Нийслэлийн Татварын Газрын Даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэг үүсгэн байгуулагчтай зэргэлдээ компаниуд нь ААНОАТТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасан зохицуулалтын "эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд" гэх нөхцөлд хамаарахгүй тул тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу хувьцаа шилжүүлэх замаар олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуй нэгжийн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2- т заасан орлогод тооцно ("№ тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг") гэх хариуг хүргүүлсэн байдаг. 2. "Т******* Б******* Б******* С*******" ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №440/117 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, компанийн эрх үүрэг, хариуцлагыг нэгтгэх замаар шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар ААНОАТТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасан зохицуулалтын дагуу хувьцаа шилжүүлэх замаар олсон орлогыг эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй тухай тодорхойлолт олгоогүй Нийслэлийн татварын газрын шийдвэрийг эс зөвшөөрч гомдол ("Гомдол") гаргасан. Энэ дагуу Татварын Ерөнхий Газрын Даргын 2024 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн №01/1314 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр танай тохиолдолд ААНОАТTX- ийн 30 дугаар зүйлд заасан эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцаа үүсэхгүй, харин ААНОАТТХ-ийн 10.1.2-т зааснаар эрх эзэмшигч аж ахуйн нэгж өөрчлөгдөх буюу эрхийг шууд хэлбэрээр борлуулсан, шилжүүлсэнд хамаарч, албан татвар н*******охоор байна. Нийслэлийн татварын газраас хүргүүлсэн албан бичиг нь хуульд нийцсэн байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүйг мэдэгдье ("№01/1314 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг") гэх хариуг хүргүүлсэн байдаг. Захиргааны акт нь агуулгын хувьд хуульд үндэслэх зарчимд нийцсэн буюу эрх зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээнд нийцэх ёстой. Гэтэл маргаан бүхий № тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг болон №01/1314 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хувьд дараахь байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу эрх зүйн үндэслэлгүй бөгөөд ЗЕХ-ийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байна. 1. ААНОАТТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48 дахь хэсэгт зааснаар "эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшиач этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл н*******ол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно" гэж зохицуулсан. "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК болон "Т******* Б******* Б******* С*******" ХХК нар нь "Т******* Б******* Х" ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн охин компаниуд бөгөөд эцсийн емлегчеер нэг иргэн буюу Ц.Б бүртгэлтэй болно. Үүнээс үзвэл, газар эзэмших эрх эзэмшигч этгээд буюу "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэг үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий "Т******* Б******* Х" ХХК-аар телеелүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, н*******ол ашгийг хүлээн авах эрхтэй этгээд болох Ц.Б нь эцсийн эзэмшигч мөн болно. 2. ААНОАТТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт заасны дагуу эцсийн эзэмшигч буюу Ц.Б нь дээрх газруудын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшдэг этгээд болох ба "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийн хувьд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-аас Ц.Б хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах буюу "Т******* Б******* Б******* С*******" ХХК хооронд нэгдэх хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн болно. Ийнхүү ААНОАТТХ-ийн 30 дугаар зүйлийн дагуу тус тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт заасан төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлогод тооцохгүй. 3. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын н*******лыг тодорхойлох аргачлал"-д заасан жишээний дагуу Иргэн Ц.Б газрын эрхийн 100 хувийг "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК болон "Т******* Б******* Х" ХХК-аар дамжуулан эзэмшдэг тул эцсийн эзэмшигч мөн. Эцсийн эзэмшигч өөрийн үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийг өөрийн 100 хувийг "Т******* Б******* Х" ХХК-аар дамжуулан эзэмшдэг "Т******* Б******* Б******* С*******" ХХК-д нэгтгэж, газрын эрхийг шилжүүлсэн.
Үүний үр дүнд эцсийн эзэмшигч Ц.Б 100 хувийн эзэмшилд өөрчлөлт орохгүй тул ААНОАТТХ-ийн 30.8-д заасны дагуу эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй. Үүнээс үзвэл, № тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг болон №01/1314 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг бүхий захиргааны акт нь хууль бус байна. Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалт, 106.3.45 дэх заалт, ЗЕХ- ийн 48 дугаар зүйлийн 48.16 дэх заалтын дагуу Нийслэлийн Татварын Газрын Даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Нийслэлийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/421 тоот захирамж бүхий эрхийн улсын бүртгэлийн Э-, Э- дугаартай газруудын эзэмших эрхийг "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийг нэгтгэсэн буюу Компанийн тухай хуульд заасны дагуу нэгтгэх замаар, өөрчлөн байгуулагдсан "Т******* Б******* Б******* С*******" ХХК-д шилжүүлэх хүсэлтэй байгаа тул ААНОАТТХ-ийн 30 дугаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана; 106.3.1-т зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогто*******вол түүнийг хүчингүй болгох. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар 106.3- д зааснаар Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана; 106.3.4. захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно. гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж өгсөн нэхэмжлэлдээ: Тус захирамжид "Нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэлийн эхний хуудаст "Т******* б******* Б******* С*******" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: "Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, захиргааны акт гаргуулахыг даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Харин нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэлийн төгсгөлд "... Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/421 тоот захирамж бүхий эрхийг "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК-ийг нэгтгэсэн буюу Компанийн тухай хуульд заасны дагуу нэгтгэх замаар, өөрчлөн байгуулагдсан "Т******* Б******* Б******* С*******" ХХК-д шилжүүлэх хүсэлтэй байгаа тул ААНОАТТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг үндэслэн татвар н*******охгүй талаарх тодорхойлолт бүхий захиргааны акт гаргахыг даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба үүнээс үзэхэд, нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй байна" гэжээ.
Гэтэл дээр дурдсан нөхцөл байдал буюу нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй байх нөхцөл байдал тогто*******охгүй бөгөөд 2024 оны 06 сарын 24-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эхлэл болон төгсгөл хэсэгт гурван үндсэн агуулга бүхий і) хууль бус болохыг тогтоолгож, іі) хүчингүй болгож, захиргааны акт гаргуулахыг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гагцхүү төгсгөл хэсэг бүхий нэхэмжлэлийн шаардлагын її) захиргааны акт гаргахыг даалгах хэсэгт заасан "захиргааны акт"-ын агуулгыг дэлгэрүүлэн тайлбарласан буюу ААНОАТТХ- ийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг үндэслэн татвар н*******охгүй талаарх тодорхойлолт бүхий захиргааны акт гаргахыг даалгах гэж тусгасан байх тул нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй байх нөхцөл байдал тогто*******охгүй байна. Түүнчлэн тус захирамжид "Нэхэмжлэл гаргагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ойлгомжтой, оновчтой тодорхойлох шаардлагатай, тодруулбал тус хуулийн зохицуулалтаас үзэхэд, захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосны үндсэн дээр даалгах байдлаар хуульчилсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа хуульд нийцүүлэн томьёолох шаардлагатай" гэжээ. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тус захирамжид заасны дагуу "Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № moom хариу хүргүүлэх тухай албан бичгийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргуулахыг даалгах" байдлаар томьёолж байгааг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т******* Б******* К******* ******* С******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Т******* Б******* К******* ******* С******* ХХК-ийг Т******* б******* б******* с******* ХХК руу нэгтгэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр гарсны дагуу бид 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн татварын газарт газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар төлөхгүй байх тухай тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан. Гэтэл Нийслэлийн татварын газраас танай бизнес нэгтгэсэн гэх энэ тохиолдол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг хэрэглэхгүй. Иймд албан татвар н*******уулна гэсэн хариу ирүүлсэн. Үүний дараа бид 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Чимэдсүрэнд хандаж гомдол гаргасан. Гомдлын хариуг 06 дугаар сард өгөхдөө мөн 30 дугаар зүйлийн 30.8-д хамаарахгүй тул албан татвар н*******уулна гэсэн байдаг. Ийнхүү бид Нийслэл дэр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид яагаад албан татвар н*******уулахгүй гэж үзэж байна вэ гэвэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д тухайн хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч буюу эцсийн өмчлөгч гэдэг нь Татварын ерөнхий хуульд заасан тухайн албан татвар төлөгчийн 30 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшиж байгаа этгээдийг эцсийн өмчлөгч гэж нэрлэж байгаа. Т******* б******* группийн хувьд Т******* б******* х ХХК нь 5 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нэг хувьцаа эзэмшигч нь Ц.Б 60 хувийн хувьцааг эзэмшдэг буюу Т******* б******* х ХХК-ийн цор ганц эцсийн өмчлөгч юм. Т******* б******* х ХХК нь 29 охин компанитай бөгөөд үүний хоёр охин компани болох Т******* Б******* К******* ******* С******* ХХК, Т******* б******* б******* с******* ХХК-иуд бизнес нэгдэл хийсэн байдаг юм. Энэ тохиолдолд эцсийн өмчлөгч буюу Ц.Б 60 хувийн хувьцаанд өөрчлөлт ороогүй. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр гэж заасны дагуу саналын эрх, хувьцааг өөрчлөөгүй мөн эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоо гэдэг нь бүх охин компаниуд гэж ойлгож болно. Хувьцаагаа шилжүүлэх, нэгдэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд байгуулахад хувьцаа, хувь оролцоо, бүтцээ өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан шилжүүлсэн гэж үзэхгүй гэдэг заалт юм. Иймд эцсийн өмчлөгч Ц.Б охин компани хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд байгаа хоёр компани бизнес нэгдэл буюу дээрх заалтад хамаарах процессыг бид хийсэн. Нэгтгэх процесст оролцсон нэг компанид байгаа газар эзэмших эрх нь нэгтгэгдэж буй компани руугаа шилжиж байгаа юм. Эцсийн эзэмшигчийн хувь, оролцоо огт өөрчлөгдөөгүй учраас бид газрын эрх борлуулсан гэж үзэхгүй байгаа учраас ямар нэгэн албан татвар төлөхгүй гэж үзсэн. Энэ кэйстэй яг ижилхэн кейс 2023 онд манай компанид тохиолдсон. "Т******* б******* смарт э*******" ХХК нь "Т******* б******* холдинг" ХХК-ийн 100 хувь охин компани. Нэгтгэж авч байгаа "Т******* б******* б******* с*******" ХХК-ийн нэгдэл байсан. Тухайн үед бид мөн адил Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д дагуу албан татвар н*******охгүй гэдэг бичиг авахаар Баянгол дүүргийн татварын хэлтэст хандахад дээрх хуульд заасны дагуу албан татвар н*******охгүй гэсэн хариу өгсөн тул "Т******* б******* смарт э*******" ХХК-ийн эзэмшдэг газрыг "Т******* б******* б******* с*******" ХХК руу өнгөрсөн онд шилжүүлсэн байдаг. Иймд бид хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан боловч Нийслэлийн Татварын газар хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл болон газар эзэмших ашиглах эрхийг албан татварыг хэрхэн яаж но*******уулах вэ гэдэг талаар Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаал гарсан. Уг тушаалын 1 дэх хавсралтаар газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээг тооцох татварын н*******лыг тодорхойлох аргачлал, 2 дахь хавсралтаар газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсний орлогод албан татвар н*******уулах журмыг баталсан. Дээрх хавсралтуудаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийг үлгэрчилсэн байдлаар тайлбарласан байдаг. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д зааснаар орлого шилжүүлсэн, орлого олсон гэж үзэхгүй гэдэг тохиолдлыг энэ жишээгээр тайлбарласан байгаа. Яг адилхан тохиолдол мөн Сангийн сайдын тушаалаар тодорхой болсон асуудал байхад хариуцагч бичиг өгдөггүй учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газарт холб*******уулан гаргасан "Т******* Б******* Б******* С******* ХХК-ний нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.
Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот албан бичгийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага тавьж хангуулахыг хүссэн байна.
Тус аж ахуйн нэгжийн хувьд "Т******* б******* х" ХХК-ний өмчлөгчийн "Т*******б******* к******* энд с*******" ХХК, "Т******* б******* б******* с*******" ХХК-нууд нь тусдаа үйл ажиллагаа явуулах бие даасан хуулийн этгээд бөгөөд зэрэгцэн оршиж байгаа компаниуд болно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8" Эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй." гэсэн зохицуулалт нь зэрэгцэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан 2 компанийг нэгтгэж үйл ажиллагаar шилжүүлж байгаа тохиолдолд үйлчлэхгүй, харин аль нэг хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх,... хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан байна. Мөн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөж байгаа Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалаар баталсан "Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсэн орлогод албан татвар н*******уулах журам"-д "татвар н*******уулахгүй" байх тохиолдлыг тодорхой зааж өгсөн. Иймд Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн № тоот албан бичиг нь хуулийн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу татвар н*******охгүй гэдэг асуудлаар Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газарт хандахад дээрх зүйл, заалтад хамаарахгүй гэдэг хариу авсан. Нэхэмжлэгчийн хувьд Ц.Б гэдэг нэг хувьцаа эзэмшигчтэй байж болох ч компанийг нэгтгэх, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах зэрэг нь хуулиар зохицуулагдсан асуудал байдаг. Энэ тохиолдолд хаана татвар н*******уулах, хаана татварыг чөлөөлөх ёстой вэ гэдгийг Татварын ерөнхий хуулиар зохицуулсан. Энэ хэргийн тухайд Ц.Б хэдий 60 хувийн хувьцаа эзэмшигч боловч газар эзэмшихтэй холбоотой асуудалд Ц.Б гэдэг хүний хувь, оролцоо нь хэр байдаг, Ц.Б "Т******* б******* х" ХХК-иар дамжуулан үргэлжилсэн хэлхээ холбоогоороо "Т******* Б******* К******* ******* С*******" ХХК гэх мэтчилэн оруулаад өгсөн бол үүнийг үргэлжилсэн хэлхээ холбоо гэж ойлгож болно. Жишээ нь нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагчтай компани байлаа гэхэд Компанийн тухай хуулиараа үүсгэн байгуулагч боловч хуулийн этгээд тусдаа татвар төлөгч болно. Татвар төлөгчийн нэр дээр байгаа газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг компаниа татан буулгаад хувь хүний нэр дээр шилжүүлэхэд хүртэл хувь хүн орлого олсон, давуу байдал үүсгэсэн гэдгээрээ татвар н*******уулах зарчмын хувьд татвар н*******уулна. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа гэнэт дураараа компаниа нэгтгэсэн мэт дурдаж байна. Хамгийн гол нь компанийг байгуулахад оруулсан хөрөнгө, хувьцаа зэрэг нь ямар үнэлгээтэй болох бусдад шилжүүлэх үйл ажиллагаа явуулаад ашиг, орлого олсон эсэх зэргээр татвар н*******уулах асуудлыг зохицуулах юм. Мөн хувьцаа борлуулах, хувь хэмжээг өөрчлөх, газар эзэмшиж, ашиглаж байгаа эрхээ шилжүүлэх асуудлууд нь тус тусдаа асуудал. Иймд ганцхан Ц.Б 60 хувийн хувьцаа эзэмшдэг эцсийн эзэмшигч гэдгээр хамаагүй нэгтгэх зэрэг процессыг хийх асуудал биш. Үргэлжилсэн хэлхээ холбоо гэдэг нь нэг компани байгуулаад тэр компаниараа үйл ажиллагаа явуулж байгаа, шаардлагатай бол дахиад тэр компаниараа дамжуулж үүсгэн байгуулсан охин компаниудыг хэлнэ. Тусдаа байгуулсан 2 компанийг хооронд нь охин компани гэж ойлгож болохгүй. Учир нь анхны компаниар дамжиж хөрөнгө оруулснаар охин компани гэдгээр дамжиж явдаг. Татварын ерөнхий газар болон Нийслэлийн Татварын газраас хариу өгөхдөө тусдаа байгуулагдсан хуулийн этгээд байна. Ц.Б хэдий 60 хувийн хувьцаа эзэмшдэг эцсийн өмчлөгч боловч "Т******* б******* х" ХХК-иар дамжуулан компаниудаа байгуулсан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг хэрэглэх үндэслэлтэй байсан. Харин тус тусдаа хөрөнгө оруулалтаар өөр, өөр компани байгуулаад дараа нь нэгтгэн охин компани гэж тайлбарлан хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д хамаарна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү агуулгаар бид нэхэмжлэгчид хариу өгсөн. Төрийн байгууллага босоо удирдлагатай тул бид Татварын ерөнхий газраас чиглэл авч, тодруулж хуулийг нэг мөр хэрэгжүүлэхийн тулд заавар зөвлөгөөгөө авч энэ асуудлыг шийдвэрлэсэн. Мөн компани т******* гишүүнтэй. Гишүүн болгоны эрх, үүрэг аливаа но*******ол ашиг, үйл ажиллагааны чиглэлд компаниас гарах, орох, гишүүн нэмэх зэрэг бүгд хамааралтай байдаг учраас эдгээр гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байдаг учраас ганцхан Ц.Б шийдвэрлэн газраа энэ компанийн нэр дээр авч, татвар н*******уулах эсэхэд хуулийг ийнхүү тусад нь жишээ болгон зааглах ямар ч шаардлагагүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь анх 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, захиргааны акт гаргуулахыг даалгах. тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан өгсөн нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Татварын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргуулахыг даалгах гэжээ.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Татварын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Т******* б******* б******* с******* ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу эрх шилжүүлсний татвар н*******охгүй талаарх агуулга бүхий албан бичгийг гаргаж өгөхийг Нийслэлийн татварын газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:, 10.1.2-т төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого; гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, газар эзэмших эрх шилжүүлсэний орлогод татвар н*******уулахаар байна.
Харин Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д Эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй. гэж заасан байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д "эцсийн эзэмшигч" гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл н*******ол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг. гэж заасан.
Т******* б******* к******* энд с******* ХХК болон Т******* б******* б******* с******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрүүд[1], 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн компани нэтгэх гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд Т******* б******* к******* энд с******* ХХК-ийг Т******* б******* б******* с******* ХХК-д нэгтгэсэн байна.
Т******* б******* к******* энд с******* ХХК-ийн болон Т******* б******* б******* с******* ХХК-ийн аль алиных нь хувьцааг бүхэлд нь буюу 100 хувь Т******* б******* х ХХК эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн лавлагаа, тус компаниудын дүрэм зэрэг баримтуудаар тогто*******ож байна.
Т******* б******* х ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг иргэн Ц.Б эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн лавлагаа, Т******* б******* х ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудаар тогто*******ож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд, Т******* б******* к******* энд с******* ХХК-ийг Т******* б******* б******* с******* ХХК-д нэгтгэснээр үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгч, эзэмшигч болох Ц.Б хувьцаа эзэмшлийн хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээ өөрчлөгдөөгүй болох нь тогто*******ож байна.
Иймд нэхэмжлэгчийг Газар эзэмших эрх шилжүүлсний орлого олсон гэж үзэхгүй ба эцсийн дүндээ үргэлжилсэн хэлхээ холбоонд байгаа хуулийн этгээдүүдийн эцсийн эзэмшигчийн хувьцааны хувь, хэмжээ өөрчлөгдөөгүй буюу хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй байна.
Үүнээс үзэхэд, Нийслэлийн Татварын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот албан бичгээр Нэг үүсгэн байгуулагчтай зэргэлдээ компаниуд нь хуулийн дээрх зохицуулалтын эрх эзэмшигчээс эцсийн эзэмшиг хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд гэх нөхцөлд хамаарахгүй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу хувьцаа шилжүүлэх замаар олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан орлогод тооцно. гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Нийслэлийн Татварын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасан үндэслэл бий болсон гэж үзэж нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Эрх шилжүүлсний албан татвар н*******уулахгүй байх агуулга бүхий захиргааны акт гаргахыг даалгуулах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* б******* б******* с******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Татварын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Т******* б******* б******* с******* ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу эрх шилжүүлсний татвар н*******охгүй талаарх агуулга бүхий албан бичгийг гаргаж өгөхийг Нийслэлийн Татварын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т******* б******* б******* с******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ