Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01018

 

 

 

 

 

                                                               

 

 

 

 

2024 оны 02 сарын 28 өдөр

      Дугаар 102/ШШ2024/01018                  Улаанбаатар хот

     

      

    

   Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

         106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлага 34.954.650 төгрөгийнхөө 5.825.750 төгрөгнөөс татгалзаж, 29.128.750 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Д.Г 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, сар бүрийн 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4.128.775 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож,зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.723 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 332.723 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА