| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/04592/И |
| Дугаар | 102/ШШ2022/03476 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2022/03476
| 2022 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2022/03476 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.197.682 төгрөг 1 мөнгийг хариуцагч Д.М
-2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 350.000 төгрөг
-2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.347.682 төгрөг 1 мөнгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.115 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 49.057 төгрөг 5 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 49.057 төгрөг 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА