Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00071

 

 

 

 

 

25 оны сарын 11 өдөр

Дугаар 19/ШШ25/00

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, - тоотод оршин суух, 199 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 6 настай, эмэгтэй, ******* овогт ******* /РД:МЗ9*******/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, - тоотод оршин суух, 19 оны 0 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 8 настай, эрэгтэй, ******* овогт ******* *******д /РД:МЗ2/ холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Л.*******тай 1998 онд танилцаад оноос эхлэн нэг гэрт хамт амьдрах болсон. оны 0 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. оны дугаар сарын *******-нд том хүү Н., 20******* оны 0 дүгээр сарын -ний өдөр хүү Н., 20******* оны 0 дүгээр сарын -ний өдөр охин Н., ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр хүү Н. нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд сүүлийн жилүүдэд Л.******* нь маш их хэрүүл маргаан үүсгэж харддаг болсон. Гэртээ ч тайван байж чадахгүй байна. Мөн сүүлийн үед надад гар хүрч зоддог болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү Н. өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* бид хоёр 1998 онд танилцаад онд гэр бүл болоод гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд хүүхэдтэй болсон. Эхнэр Ц. хэлж ярьж байгаа нь үнэн. Би уул нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэж бодоод эхнэрээсээ зөндөө гуйсан. Сая 25 оны ******* дүгээр сард эхнэртээ гар хүрч шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авсан. Бага хүү ээ өөрийнхөө хайр халамжаар дутаахгүй л гэж бодож явдаг. Эхнэртэйгээ хамт байхаар энэ хүнийг зовоогоод байгаа болохоор одоо болъё доо гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрнө. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 00 төгрөгийг төлсөн баримт, Ц. иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.ийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Н. эрүүл бойжиж байгаа гэсэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн № 19/ЭТ2/00*******0 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтыг хавсаргаж өгсөн.

Хариуцагч Л.******* нь хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас бичгийн нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.

Шүүх хуульд заасны дагуу 0 настай хүү Н.ийн саналыг өмгөөлөгч С.Сувдааг байлцуулан асууж нотлох баримт бүрдүүлсэн..

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Л.*******аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.******* нь шүүх хуралдаанд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Л.******* нар нь 1998 онд танилцаад оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч оны 0 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас оны дугаар сарын *******-нд хүү Н., 20******* оны 0 дүгээр сарын -ний өдөр хүү Н., 20******* оны 0 дүгээр сарын -ний өдөр охин Н., ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр хүү Н. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, Л.*******, Ц.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.ийн № 322000 гэсэн бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Н. эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч О. тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд гэрлэгчид нь сүүлийн жилүүдэд хоорондын таарамжгүй харьцаатай болсон байх ба Ц.******* нь 2 оны ******* дугаар сарын 0-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж 2 оны ******* дугаар сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтыг зохион байгуулсан боловч өргөдөл гаргагчаас эвлэрэн хэлэлцэх боломжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож өгнө өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Л.*******, Ц.******* нарт дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Мөн хариуцагч Л.******* нь 25 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн үед өөрийн гэртээ эхнэр Ц.*******д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодсон зөрчилд холбогдож 25 оны дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн № 25/ЗШ/91 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5. дүгээр зүйлийн дэх хэсгийн .1-д зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас хүүхдээ хэнийх нь асрамжинд үлдээх нь зохистой талаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй боловч хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхэд ээжийн асрамжинд өсч бойжиж байгаа байдал, хүү Н.ээс асууж авсан санал зэргийг харгалзан үзэж хүү Н. төрсөн эх Ц. асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Ц. хариуцагч Л.*******аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Л.******* нар нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэсэн бөгөөд хэрэв эд хөрөнгийн тал дээр маргаан гарвал хэн аль нь шүүхэд хандан нэхэмжлэл гарган эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц. улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Л.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 8665 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 10*******30 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6, 1. дахь хэсэгт заасныг баримтлан ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ын төрсөн эх Ц. асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

. Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн хүү Н. 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Н. 11-16 нас /суралцаж буй бол 18 насанд/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Л.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 8665 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төрийн сангийн 10*******30 тоот дансанд оруулсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН