Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/03455

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/03455

Улаанбаатар хот

 

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       

        1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 00 дугаар хороо, 0-Г байрны 00 тоот, 18 метр квадрат талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Э, Ц.М, Э.А, Э.Э нарыг тогтоож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ю.Б, хариуцагч А.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дугаарын бүртгэлтэй, “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

        2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Э.А, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Э.Э нарыг эх Ц.М асрамжид үлдээсүгэй.

 

        3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Э.А 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Э.Э нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг А.Э сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

        4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар А.Э гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.М даалгасугай

 

6.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

        7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

     

         8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 352.950 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгохоор олгосугай.

        

        9.Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн зардалд төлсөн 580.500 төгрөгийг хариуцагч А.Э гаргуулж, Хан-Уул, Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.

 

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

         

         11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА