Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/00888

 


 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

           Дугаар 102/ШШ2024/00888

Улаанбаатар хот

     

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

       

Нэхэмжлэлийн шаардлага: 2.496.650 төгрөгийг гаргуулж, 0-УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторыг шинээр сольж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлага 0-УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторыг шинээр сольж өгөхийг даалгахаас татгалзаж, 2.496.650 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “М” ХХК нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Голомт “ банк ХХК-ийн 0 дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27.450 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 27.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА