Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0844

 

******* 0 29 28/ШШ*******/**************

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,

Хариуцагч:   Байгаль орчин, аялал жуулчлал /Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О. нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В., Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгч ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20******* оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Горхи тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн нэртэй *******,5 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 20******* дугаар гэрчилгээг ХХК-нд олгожээ.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн дэх хэсэг, *******0 дүгээр зүйлийн *******0.*******. дэх заалт, Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн А дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 3 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан ******* дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч ХХК-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  ХХК нь 20******* оны дугаар сарын 05-ны өдрийн 20*******/************** дугаартай Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-ний дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн нэртэй *******,5 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар 20******* оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн 20******* дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгож, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрийн А тушаалаар ******* оны 0******* дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашиглах эрхийг сунгасан.

Бид хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн зөрчил огт гаргаагүй, газраа бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад дамжуулаагүй, тусгай хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй болно. Нөгөө талаар бидэнд газар ашиглах эрх дуусгавар болгох талаар урьдчилан болон шийдвэр гарсны дараа огт мэдэгдээгүй, захиргааны актын талаар хууль ёсны эрх ашгаа хамгаалах, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, тайлбарлах, гомдол гаргах хугацаа боломж огт олгоогүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдсөн болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн *******7 дугаар зүйлийн *******7..******* дахь заалтад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, өөрөөр хэлбэл тушаалд заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн *******0 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлгүй бөгөөд газрын төлбөрт 20******* оноос 2 оны 2 дугаар улирлыг дуусталх хугацаанд *******5.3*******0.000 төгрөг бүрэн төлсөн.

Манай компанийн зүгээс ******* оны 0 сард батлагдсан зураг төслийн дагуу газар дээрээ ажиллаж байхад Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газраас нэг хүн ирж биднийг хаанаас явж байгааг асууж, улмаар энэ хавийн газруудыг цуцлах тухай судалгаа хийгдэж байгаа танайхыг сайн мэдэхгүй байна яамнаас тодруулаарай гэсэн. Дээрх мэдээллийн дагуу манай компанийн зүгээс Байгаль орчин аялал жуулчлалын яам руу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ны хязгаарлалтын бүсэд ХХК /РД:/-д ашиглуулахаар олгосон гэтэл уг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэх албан бус мэдээлэл ******* оны 0 дүгээр сарын 27-ын өдөр ирээд байна. Бидний зүгээс уг газрын ашиглах эрхийг цуцалсан, хүчингүй болсон гэж үзэхгүй байгаа бөгөөд дээрх мэдээллийн дагуу манай компанид Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ны хязгаарлалтын бүсэд олгосон газар ашиглах эрх хүчинтэй эсэх талаар хариу ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт гаргасан.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ******* оны 02 дугаар сарын 5-ны өдрийн /73******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..******* дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 3 оны дугаар сарын 3-ний өдрийн **************3 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалаар ХХК-ийн *******,5 га талбайд аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрын ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье гэсэн хариу ирүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалыг хавсаргаагүй, тушаалаа авъя гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр өгөхөөс татгалзаад байгаа болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ******* оны 02 дугаар сарын 5-ны өдрийн /73******* дугаартай хариу албан бичгээс үзэхэд манай компанийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн *******0..******* дахь хэсэгт заасныг үндэслэсэн байна гэж ойлгож байна. Манай компанийн хувьд Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж газрын хянан баталгаа, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн ковид цар тахлын улмаас дээрх ажлууд тодорхой хойшлогдож байгаад 2 оноос зураг төслийн ажил эхэлж 3 оны 2 сард зураг төсөл ажил дуусаж, ******* оны 0 сараас зураг төслийн дагуу бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр ажиллаж байсан болно. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, урьдчилж ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл өгөлгүйгээр цуцалсан нь хууль бус байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэж, газар ашиглах эрхэнд үндэслэж хийгдсэн аялал жуулчлалын цогцолборын төслөө хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ХХК нь 20******* оны дугаар сарын 05-ны өдрийн 20*******/************** дугаартай Улсын тусгай хамгаалалтын гарын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ-ний дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн нэртэй *******,5 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар 20******* оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн 20******* дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар анх олгосон байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрийн А тушаалаар ******* оны 0******* дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар ашиглах эрхийг сунгасан.

ХХК-ийн зүгээс ******* оны 0 дүгээр сард ******* оны дүгээр сард бол одоо батлагдсан зураг төслийн дагуу газар дээрээ ажиллаж байхад Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газраас нэг хүн ирж энэ хавийн газруудын газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалж байгаа юм байна. Танайхыг яасныг мэдэхгүй юм байна гэсний дагуу ХХК холбогдох захиргааны байгууллага руу хүсэлт явуулсан.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу газар ашиглах эрхийн гэрчилгээ хэвээрээ байгаа эсэх талаар тодруулахад ******* оны 02 дугаар сарын 5-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан тоотоор Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д заасны дагуу 2 жил дараалж газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалаар ХХК-ийн *******,5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д заасны дагуу газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэхгүй байгаа. Учир нь хариуцагчийн зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу сонсох ажиллагаа, мөн сонсох ажиллагааны мэдэгдэл эдгээрийг хүргүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдээгүй гэж үзэж байгаа учраас маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлийг гаргаж байна. Нэгдүгээрт хариуцагч байгууллагаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2.*******-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд эдгээрт урьдчилан мэдэгдэж хугацаа хангах, захиргааны үйл ажиллагааны үндсэн журмыг нотолсон. Монгол Улсын Үндсэн хуулийн .2-т заасны дагуу төрийн байгууллага аливаа үйл ажиллагаанд хуульд үндэслэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд захиргааны актад эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй ******* ХХК-ийг Захиргааны ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******., 2*******.7.-т заасны дагуу мэдэгдэх сонсох ажиллагааг хариуцагч байгууллагаас хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-т хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж хүргүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллагаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар гэдэг нэртэй фэйсбүүк хаяг дээр мэдэгдсэн гэдэг. Тэгэхээр тухайн фэйсбүүкийг нэгдүгээрт энэ яамны албан ёсны цахим хэрэгсэл гэж үзэхгүй байна. Фэйсбүүк хаягаар мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй ******* ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг болон хуулийг ноцтой зөрчиж байна. Маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д заасныг үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 23 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн А дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалтын нутагт газар ашиг эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 3 оны 09 дүгээр сарын ******* дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэж захиргааны актыг гаргасан гэж байгаа. Тухайн газар дээрээ ямар байшин барилга барьсан, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт, зураг төсөл боловсруулсан талаараа хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. оны байдлаар нийт 5*******0,000,000 төгрөгийн үнэ бүхий гэр захиалах гэрээ хийгдчихсэн байдаг. Урьдчилгаа төлбөрт 3*******0,000,000 төгрөг үнэ бүхий хөрөнгө оруулалт гаргасан. Тухайн захиалж байгаа байгууллага маань цар тахал гээд хойшлоод яваад байсан. Санхүүгийн баримт болон нягтлан бодох бүртгэлийн зардлын тооцоог хэрэгт өгсөн байгаа. 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй. Харин бид нар эсрэгээрээ газраа ашиглаж байсан гэдэг нь хавтаст хэргийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй нь харагдаж байна. Тухайн хурлаар шийдвэрлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан ... 3 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20******* оны 0******* дугаар сарын 09-нйи өдрийн А/******* дугаар тушаалаар ХХК-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын йн хязгаарлалтын бүсэд *******,5 га газрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, сайдын оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрийн А дугаар тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалд Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... гэж заасныг удирдлага болгосон.

Монгол Улсын Дээд шүүхийн 20 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 5 дугаар тогтоолын .0-д Хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь ашиглуулахаар олгосон газраа 20******* оноос хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй болох нь хамгаалалтын захиргаанаас 3 оны 8 дугаар сарын 28-ны өдөр явуулсан газар дээр нь хээрийн судалгааг хийж гүйцэтгэсэн ажлын фото зургаар тогтоогдсон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/50******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй буюу алдаагүй акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаартай тушаал нь Газрын газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-г үндэслэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй. Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр дээрх тушаал гарсан байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 20 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг 5 дугаар тогтоолоор тайлбарласан. Үүнд Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Нэхэмжлэгч 20******* оноос хойш маргаан бүхий газар дээрээ хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Тусгай хамгаалалттай газрын 3 оны дугаар сарын 28-ны өдөр уг газар дээр хээрийн судалгаа хийж гүйцэтгэсэн ажлын фото зургуудаар тогтоогдсон байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/50******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй буюу алдаагүй акт байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч  ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

. Нэхэмжлэгч ******* ХХК-аас тус шүүхэд хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ... захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөрийг төлж байсан ... маргаан бүхий газарт холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн, зураг төслийг батлуулж, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа тул 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20******* оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Горхи тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн нэртэй *******,5 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 20******* дугаар гэрчилгээг 20******* оны ******* дугаар сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатай олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрийн А дугаар тушаалаар ******* оны 0******* дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар газар ашиглах эрхийг сунгажээ. Улмаар 20******* оны дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Х., Горхи-Тэрэлжийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга С. болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 20*******/************** дугаар гэрээг оны 0******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдов.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн дэх хэсэг, *******0 дүгээр зүйлийн *******0.*******. дэх заалт, Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн А дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 3 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан ******* дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20******* оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ны хязгаарлалтын бүсэд ХХК-нд ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 3 оны дугаар сарын 3-ний өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн *******.5 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

*******. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно. Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба *******0..*******-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заажээ.

5. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч Газрын тухай хуулийн *******0. дүгээр зүйлийн *******0..******* дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх-ыг шаардана. Тодруулбал, дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн *******0. дүгээр зүйлийн *******0..*******-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

*******. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, *******.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; *******.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах, мөн хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 2*******.2-т Энэ хуулийн 2*******.-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 2*******.*******-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 20*******/************** дугаар гэрээг байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглахын тулд дараах үйл ажиллагааг, тухайлбал, оны 05 дугаар сарын 3-ны өдөр Горхи тэрэлж БЦГ дахь Аялал жуулчлалын баазын төсөл хийлгэхээр 20/3 дугаар бүхий Байгаль орчны төлөв байдлын тайлан болон нарийвчилсан үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулан уг төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан-г батлуулж, мөн оны -р сарын -ны өдөр ******* ХХК-ийн Амралт, аялал жуулчлалын цогцолбор-ын иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх *******2 дугаар гэрээг байгуулж, 3 онд Амралт, аялал жуулчлалын цогцолбор-ын загвар зургийг боловсруулан батлуулж, мөн онд Аялал жуулчлалын төсөл-ийн шинжилгээг хийлгэж, уг төслийн ажилд нийт 83*******,8*******0,*******50 /найман зуун гучин зургаан сая найман зуун дөчин мянга зургаан зуун тавь/ төгрөг зарцуулсан талаарх тооцоолол, шилжүүлгийн баримт, одоогийн байдлаар тухайн газар дээр хашаа татсан, ******* ширхэг цомцог гэр баригдсан, 0 ширхэг гэрийн суурь ухсан, цомцог гэрийн мод, төмөр рам гэх мэт материалуудыг хураасан, усны нөөцийн сав газарт байрлуулсан, мөн газрыг тойруулан олон тооны Бургас модны суулгацууд суулгасан байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид мөн маргаагүй.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрөл болон шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулсан цаг хугацаанд Монгол Улсад Ковид-9-ын цар тахалтайгаар холбоотойгоор Өндөржүүлсэн бэлэн байдлын болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нийтэд илэрхий үйл баримт болох Засгийн газрын 0 оны дүгээр сарын 29-ний өдрийн 9*******, 2 дугаар сарын 09-ний өдрийн 209, 2 дугаар сарын 2-ний 22*******, 2 дугаар сарын 30-ны өдрийн 238, оны 0 дүгээр сарын 0*******-ний өдрийн 0, 02 дугаар сарын 0-ны өдрийн 27 дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгч компанийг зөвхөн Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 3 оны дугаар сарын 3-ний өдрийн **************3 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичигт хавсаргасан фото зургаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.

Тухайлбал, Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр хүчингүй болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

8. Маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн А дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 3 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан ******* дүгээр хурлын шийдвэр, тэмдэглэлээс үзвэл нэр бүхий 5 /тав/ аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд нэхэмжлэгч ХХК-ийн газар ашиглах эрхийн талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар уг шийдвэр, тэмдэглэлд тусгагдаагүй болох нь тогтоогдож байна.

9. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 2*******.2-т Энэ хуулийн 2*******.-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 2******* дугаар зүйлийн 2*******.-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2.-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заажээ.

Хэрэгт авагдсан Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын цахим хуудаст тавигдсан 8 дугаар сарын 8-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад Сонсгох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай баримт нь тухайн газар дээр хээрийн судалгааг хийсэн гэх цаг хугацаанаас өмнөх хугацаанд байршсан, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.*******-т заасан хэлбэрийн алинаар явуулсан болон тухайн захиргааны актын талаар сонсох ажиллагааг явуулсан бол нэхэмжлэгчээс ямар санал гаргасан талаарх тэмдэглэл зэрэг нотлох баримтыг хариуцагчаас ирүүлээгүй тул хуулийн дээрх заалтуудыг захиргаа хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хариуцагчаас мэдэгдэх сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар буюу хүчингүй болгох үндэслэлийн талаар нэхэмжлэгчид огт мэдэгдэж, тайлбар мэдээлэл аваагүй байтал газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгосон нь хууль бус гэж маргах нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

0. Түүнчлэн, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж маргадаг.

Энэ талаар хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын даргын ******* оны 0******* дүгээр сарын 0-ны өдрийн /******* дугаар албан бичигт ... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 3 оны дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр ХХК-нд газар ашиглах эрх хүчингүй болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч шуудангийн хаяг эзэнгүй үндэслэлээр 3 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хамгаалалтын захиргаанд буцаж ирсэн. Тус компанийн шуудангийн хаягийг www.opendata.mn цахим хуудаснаас авсан байна. Харин тус яаманд хандсан ******* оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн 02 дугаартай албан бичигт ******* оны 02 дугаар сарын 5-ны өдрийн /73******* дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн болно гэж, Монгол шуудан ХХК-ийн 3 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Магадалгаанд ... хаягаар 2 удаа очсон эзэнгүй, мэдэгдэл үлдээгээд хариу ирээгүй, шууданч Оюундолгор гэж, мөн ******* оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар Тодорхойлолт-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ******* оны 02 дугаар сарын *******-ны өдөр ХХК, хотхон, байр, тоот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, утас 98**************5 хаягаар илгээсэн RD*******MN бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу ******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *******:03 цагт нарийн бичиг д гардуулсан байна гэж тус тус дурдан хүргэлтийн дэвтрийн хуулбарыг хавсаргажээ.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд анх ******* оны 03 дугаар сарын 2-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосныг ******* оны 0******* сарын -ний өдөр хангаж, нэхэмжлэлийг дахин гаргажээ. Нэхэмжлэгч энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ******* оны 02 дугаар сарын 5-ны өдрийн /73******* дугаар албан бичгийг ******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* цаг 03 минутад Монгол шуудан ХХК-ийн шууданчаас гардаж авсан гэжээ. Үүнээс үзвэл анх маргаан бүхий тушаалын талаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу ******* оны 03 дугаар сарын 2-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн болохыг дурдах нь зүйтэй.

. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаас Газрын тухай хуулийн *******0..*******-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаан /Ковид-9 цар тахлын үе/-тай байсан эсэхийг харгалзан үзэж, бүрдүүлсэн бичиг баримтыг нягтлан шалгаагүй, газар ашиглах эрхийн хугацаа дууссан эсэх талаар шалган тогтоогоогүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/50******* дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0******* дугаар зүйлийн 0******* дугаар зүйлийн 0*******., 0*******.3, 0*******.3., 0*******.3.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Захиргааны ерөнхий хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2.5, *******.2.8, 2******* дүгээр зүйлийн 2*******.*******, Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..*******-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 3 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/50******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.НЯМДЭЛГЭР