| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0545/З |
| Дугаар | 128/ШШ2024/0821 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2024/0821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Х*******
Хариуцагч: Нийслэлийн засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О*******
Гуравдагч этгээд: “Г банк” ХК /РД: *******/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшижаргал /РД: Н/ нарын хооронд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01107-А/1265/2023 дугаартай захирамжийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, Эийн гудамж тоот хаягт байрлах, Э-220 бүртгэлийн дугаартай, 12,147 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг “Г банк” ХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01107-А/1265/2023 дугаартай захирамжийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, Эийн гудамж тоот хаягт байрлах, Э-220 бүртгэлийн дугаартай, 12,147 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг “Г банк” ХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/283 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 12147 м.кв газрыг Б******* ХХК-д ноолуурын үйлдвэрийн зориулалтаар анх эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгасан байна.
2.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32018/08476 тоот шүүгчийн захирамжаар Б******* ХХК, Г банктай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ8 тоот зээлийн гэрээний 14,000,000,000 /Арван дөрвөн тэрбум/ төгрөгийн зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 12159 м.кв газрыг гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж Г банк ХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1/18297 дугаар албан бичгээр маргаан бүхий газрыг Г банк ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэнээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1265 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Б******* ХХК-ийн нэр дээрх 12147 м.кв газар эзэмших эрхийг дуусгавар болгож, Г банк ХК-д шилжүүлсэн.
2.4. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Б******* ХХК нь 1992 оноос Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3-р хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, Эийн гудамж тоот хаягт байрлах, Э-220 бүртгэлийн дугаартай, 12,147 мкв талбайтай, ноолуурын үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрын эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Нийслэлийн засаг даргын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн № 01107-А/205/2021 дугаартай захирамжаар дээрх газрыг эзэмших эрхийг сунгаж, 2021 оны 05 сарын 20-ны өдөр № 00 дугаартай гэрчилгээ авсан байдаг ба 2024 оны 03 сарын 28-ны өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа авч үзэхэд дээрх газрын эзэмших эрх нь Б******* ХХК- ийн нэр дээр, хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан.
3.2. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай компанийн ажилтан газрын төлбөр хураамжийн асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад хариуцсан ажилтан М.Тэгшжаргалаас манай газрын эзэмших эрх Г банк ХК-ийн нэр дээр шилжүүлсэн талаар олж мэдсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр www.egazar.gov.mn сайтаар нэвтрэн орж, өөрийн газрын мэдээллээ шалгаж үзэхэд Нийслэлийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 01107-4/1256/2023 дугаартай захирамжаар Э-220 бүртгэлийн дугаартай газрын эзэмших эрхийг Г банк ХК-д шилжүүлсэн олж мэдсэн.
3.3. Монгол улсын Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: .2.1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; .2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; .2.3. албан татвар, хураамж төлсөн тухай баримт; .2.4. татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж заасан байдаг. Б******* ХХК нь Э-220 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг “Г банк” ХК-д шилжүүлэх гэрээг байгуулаагүй, нотариатаар баталгаажуулаагүй байхад Нийслэлийн засаг дарга 2023 оны 11 сарын 02-ны өдрийн № 01107-А/1256/2023 дугаартай захирамжаар, Монгол улсын Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .2-т заасныг зөрчиж газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.
3.4. Манай компанийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/17 дугаартай албан бичгээр Монгол улсын Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.3-т заасан харьяаллын дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас утсаар холбогдож, “…Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй байгаа учраас гомдлыг хүлээн авах газар байхгүй" тул гомдлыг буцаан хүргүүлж байгаа талаар мэдэгдэж, гомдлыг 2024 оны 05 сарын 08-ны өдөр шуудангаар буцаасан байдаг. Мөн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/18 дугаартай албан бичгээр Монгол улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт хандаж, гомдол гаргасан боловч Нийслэлийн засаг даргаас албан ёсны хариуг хуулийн хугацаанд ирүүлээгүй ба Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-05-/3255 дугаартай албан бичгээр тодорхой бус хариу ирүүлсэн.
3.5. 2024 оны 06 дугаар сарын 03-нд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тодруулахад "...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/18 дугаартай албан бичгийн хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-05-/3255 дугаартай албан бичгээр өгсөн..." гэсэн тайлбарыг хэлсэн. Манай компанийн зүгээс захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол шийдвэрлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргасан боловч эс үйлдэхүйгээрээ гомдлыг шийдвэрлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монгол улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3-р хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, Эийн гудамж тоот хаягт байрлах, Э-220 бүртгэлийн дугаартай, 12,147 мкв талбайтай газрын эзэмших эрхийг Г банк ХК-д шилжүүлсэн Нийслэлийн засаг даргын 2023 оны 11 сарын 02-ны өдрийн № 01107-А/1256/2023 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь 1992 оноос хойш Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлдвэрийн төвийн бүс, Эийн гудамж тоот хаягт байрлах, Э 220 бүртгэлийн дугаартай 12,147 мкв талбайтай, ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан. Хууль болон гэрээнд заасны дагуу тухайн газраа эзэмшиж, ашиглаж, хуульд заасан үүргээ биелүүлсээр ирсэн. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн компанийн ажилтан нь төлбөрөө төлөхөөр Газрын албанд очиж уулзахад тухайн газар эзэмших эрхийг нь “Г банк” ХК-д шилжүүлсэн маргаан бүхий акт гарсныг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Газрын тухай хуулийн дугаар зүйл зүйлийн .2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татварын хураамж төлсөн баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсвэл хэвлэмэл тодорхойлолтыг хавсаргасан байхаар заасан.
3.7. Гэвч захиргааны байгууллага нь уг хуулийн дугаар зүйлийн .2-т заасан талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлнэ гэсэн хуулийн заалтыг баримтлалгүйгээр буюу нэхэмжлэгч талаас зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “Г банк”ХК-д шилжүүлсэн нь хууль бус байна. Мөн хавсаргах баримт бүрэн хангагдаагүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуульд заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1256 дугаар захирамжийн “Г банк” ХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/283 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 12159 м.кв газрыг Б******* ХХК-д ноолуурын үйлдвэрийн зориулалтаар анх эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгаж баталгаажуулсан байна. Б******* ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Г банк” ХК-тай ЗГ8 тоот зээлийн гэрээ байгуулж, 14,000,000,000 /Арван дөрвөн тэрбум/ төгрөгийн зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 12159 м.кв газрыг 4660 м.кв үйлдвэрийн барилга байгууламжийн хамт барьцаалсан байна.
4.1. Зээлийн гэрээний маргаантай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32018/08476 тоот шүүгчийн захирамж гарсан тус захирамжаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1/18297 дугаар албан бичгээр маргаан бүхий газрыг Г ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1265 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Б******* ХХК-ийн нэр дээрх 12147 м.кв газар эзэмших эрхийг дуусгавар болгож, Г банк ХХК-д шилжүүлсэн. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2003 оны А/283 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах мөн 12,159 мкв газрыг Б******* ХХК-д эзэмшүүлж байсан. Үүний дараа 2021 оны А/205 дугаар захирамжаар хугацаа сунгаж баталгаажуулсан. “Б*******” ХХК болон “Г банк” ХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 14 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд газар эзэмших эрхийг барьцаалсан. Зээлийн гэрээний маргаантай холбоотойгоор 2011 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой шүүгчийн захирамж гарсан. Тухайн захирамжтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа газрын төлбөр төлөгдөөгүйн улмаас газрын эзэмших эрх шилжээгүй явагдсаар 2023 оны тухайн маргаан бүхий актаар “Г банк” ХК-д эрх шилжиж очсон. Нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэдэг тухайд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн мэдэгдээгүй. Уг эрх зүйн акт хууль бус байх үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт НЗД-ын 2023 оны 01107-А/1256/2023 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй /тухайн үед ХК болоогүй байсан/ "Б*******" ХХК, "Б******* холдинг" ХХК, Б.Ж******* нарын 4 иргэнд холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний төлбөртэй холбоотой маргасан. Ингээд талууд эвлэрч зээлийн гэрээний төлбөрийг тодорхой хугацаанд төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шилжүүлэхээр болж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08476 дугаар захирамж гарсан. Төлбөр төлөгч тал сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны Дугаар 181/ШЗ2019/02852 захирамж, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ГХ2018/00205 дугаар гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж талууд эвлэрсэн.
5.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тус эвлэрэлтэй холбоотой талуудын зээлийн гэрээнд барьцаалсан газрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр эрх шилжүүлэх албан бичгийг өгсөн уг албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйл Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй 3.1.4 "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1. захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч этгээд шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу газраа шилжүүлж байгаа учраас газрын төлбөрийг төлөөгүй. Газрын төлбөр төлөх нэхэмжлэгч талын үүрэгтэй. Нэхэмжлэгч талд удаа дараа газрын төлбөрөө төлнө үү, газраа шилжүүлье гэхэд төлдөггүй байсан учраас 2023 онд газрын төлбөрийг манай компани төлөөд, газар эзэмших эрх шилжүүлэх хуульд заасан бүрдлийг хангаад шилжүүлсэн. Газар эзэмших эрх шилжүүлэхэд хуулийн дугаар заалт нь ерөнхий заалт байдаг. Талууд гэрээгээр шилжүүлж байгаа тохиолдолд талууд хүсэлтээ өгдөг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу албадан шилжүүлж байгаа тохиолдолд нөгөө талын хүсэлтгүйгээр шилжүүлдэг ажиллагаа явагддаг.
5.3. Газрын төлбөрийг төлөөгүй байхад шилжүүлсэн, татварыг төлөөгүй хувьд шилжүүлсэн гэдэг. Албадан шилжүүлж байгаа тохиолдолд мэдээж нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгөө авч үлдэхийн тулд төлөхгүй байх сонирхолтой. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх боломж байхгүй. Шүүхийн шийдвэр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн бол заавал биелэгдэх ёстой. Уг шинжээр шүүхийн шийдвэр биелэгдээд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 онд дуусгавар болгосон байхад яагаад 2020 оны албан бичгээр манай газар эзэмших эрхийг шилжүүлсэн бэ гэсэн асуудал ярьдаг. Энэ нь зөвхөн татвар, төлбөртэй холбоотойгоор удааширсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан бичиг нь ямар нэг хэлбэрээр тодорхой хугацаа заагаагүй.
5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, нэгэнт албан бичиг гарсан, тухайн албан бичиг хэрэгжиж дууссан эсвэл ямар нэг байдлаар актын биелэлт биелсэн зүйл байхгүй учраас 2020 оны албан бичгээр газрыг 2023 онд шилжүүлж байгаа нь хууль зөрчсөн асуудал болохгүй. Сонсох ажиллагаа ямар тохиолдолд явагдах вэ гэдэгт Улсын Дээд шүүхээс дүгнэлт гаргасан. Үүнд сонсох ажиллагаа явагдсанаар тухайн этгээдийн эрх зүйн байдал дээрдэх, сонсох ажиллагааны үр дүнгээр захиргааны актын үр дагавар өөрчлөгдөх боломжтой тохиолдолд сонсох ажиллагааг хийнэ. Уг сонсох ажиллагааг хийгээгүй тохиолдолд хууль зөрчсөн гэж үзнэ гэж Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан байдаг. Манай тохиолдолд нэгэнт шүүхийн шийдвэрээр шилжиж байгаа учраас боломжгүй.
5.5. Нэхэмжлэгчээс уг маргаан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжээд байгаа биш, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэгэнт дуусгавар болсны дараа талууд харилцан тохиролцоод газраа шилжүүлж байгаа юм шиг яриад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд байгаа нь бүрэн үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 54.1.1-т заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул “Б*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
6. "Б*******" ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1265 дугаар захирамжийн Г банк ХК-д шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчээс “...Газрын тухай хуулийн дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад шилжүүлсэн, Засаг дарга хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуульд үндэслэх зарчмыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа газрын төлбөр төлөгдөөгүйн улмаас газрын эзэмших эрх шилжээгүй явагдсаар 2023 оны тухайн маргаан бүхий актаар “Г банк” ХК-д эрх шилжиж очсон, нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн мэдэгдээгүй....”, гуравдагчаас “...Нэхэмжлэгч талд удаа дараа газрын төлбөрөө төлнө үү, газраа шилжүүлье гэхэд төлдөггүй байсан учраас 2023 онд газрын төлбөрийг манай компани төлөөд, газар эзэмших эрх шилжүүлэх хуульд заасан бүрдлийг хангаад шийдвэр гүйцэтгэлийн дагуу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
11. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаар “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж (Хавтаст хэрэг 1-ийн 114-116 дахь талд)-аар “Г банк” ХК, “Б*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн гэрээний 17, 873,513,666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаар эвлэрлийн гэрээг үндэслэн баталгаажуулсан байна”.
12. Энэхүү захирамжийн захирамжлах хэсгийн 1-т “...Б******* ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-220******* дугаартай, гэрчилгээний 0000210 дугаартай, 8006/0012 нэгж талбарын дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 12159 м.кв газар...зэргээр хангуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай гэжээ.
13. Тус иргэний шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2019/02852 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ГХ2018/00205 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” зэрэг баримтуудаар дээр дурдсан Зээлийн гэрээний 17, 873,513,666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаанд эвлэрсэн эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан маргаан бүхий газрыг шилжүүлэх тухай мэдэгдлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/18297 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.
14. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1265 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 26-р хороо, 12174 м.кв, үйлчилгээний зориулалт бүхий газрыг Г банк ХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү шилжүүлж шийдвэрлэсэн үндэслэлээ дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, Баянгол дүүргийн газрын албанд хүргүүлсэн дээр дурдсан албан бичиг, холбогдох бусад баримтыг үндэслэн шилжүүлсэн гэж хариуцагчаас тайлбарладаг.
14. Түүнчлэн хэрэгт авагдсан Г банк ХК, Б******* ХХК, нэр бүхий 4 иргэний хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт, тооцож шилжүүлэх гэрээ”-ний 2.1-д Г банк ХК-ий өмчлөлд шилжүүлэх барьцаа хөрөнгүүдийг жагсааж, тус жагсаалтын 2-т нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол гудамж, ******* тоот 12159 м.кв 15 жил эзэмших эрхтэй газрын хамт шилжүүлнэ гэж тохиролцсон байх ба уг гэрээний гол нөхцөл нь уг гэрээний 2.1-т заасан хөрөнгүүдийг 2.1-т заасан үнийн дүнгээр худалдан авах, эцсийн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр банкинд төлбөрийг төлөх гэж тохиролцсон байдаг ба уг гэрээний дагуу ямар нэг төлөлт хийгдээгүй, уг гэрээтэй холбоотой ямар нэг маргаан байхгүй талаар талууд илэрхийлсэн.
15. Газрын тухай хуулийн дугаар зүйлд Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ийнхүү шилжүүлэхдээ ямар хүсэлт гаргаж, ямар баримтуудыг хавсаргах, хүсэлтийг хүлээн авсан Засаг дарга ямар ажиллагааг хийх талаар зохицуулсан байх ба нэхэмжлэгчийн гол маргааны үндэслэл болгож буй хуулийн үндэслэл нь уг Газрын тухай хуулийн дугаар зүйлд заасан ажиллагаа энэ тохиолдолд хийгдээгүйгээс буюу нэхэмжлэгчээс хүсэлт, холбогдох баримтыг гаргуулаагүй, мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан дээрх баримтууд, дараах үндэслэлүүдээр няцаагдаж байна.
16. Учир нь Газрын тухай хуулийн дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх харилцаа нь талуудын хооронд харилцан тохиролцож, хүсэлт гарган, холбогдох баримтыг хавсарган тухайн газрыг шилжүүлэх захирамж гаргах эрх бүхий захиргааны байгууллагад хандах талаар нарийн тодорхой зохицуулсан байна. Маргаан бүхий манай тохиолдолд уг хуулийн заалтын дагуу газрыг шилжүүлэх хүсэлт гаргах, холбогдох баримтуудыг хавсарган шилжүүлэх шаардлагагүй буюу энэ хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.
17. Өөрөөр хэлбэл өмнө нь дурдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаар “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж нь шүүхийн шийдвэрийн нэг хэлбэр бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа 2019 онд эхэлсэн бөгөөд уг ажиллагааны үргэлжлэл болж маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1265 дугаар захирамж гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
18. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 23.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны үргэлжлэл болон гарсан Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан гэж үзэхээр байна.
19. Түүнээс бус шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хүртэл тухайн газрыг шилжүүлэн өгөгч, шилжүүлэн авагч талууд хүсэлт гаргах байдлаар газрын эрхийг шилжүүлэх ёстой байсан гэж буруутгах үндэслэл болохгүй бөгөөд уг ажиллагааг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа энэ тохиолдолд хамаарахгүй, хариуцагч байгууллагаас заавал Газрын тухай хуулийн дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах ёстой байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
20. Нэхэмжлэгчийн хувьд иргэний эрх зүйн хүрээнд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт өөрийн эзэмшлийн газраа үүргээ биелүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх талаар тохиролцож эвлэрсэн, түүнийг нь баталсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс үүдэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, хэдийгээр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд хаяглаж явуулсан хэдий ч тус алба нь Нийслэлийн Засаг даргын харьяа алба бөгөөд өөр захиргааны байгууллагад хаягласан гэж буруутгах үндэслэлгүй.
21. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ