| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/02719/И |
| Дугаар | 102/ШШ2022/03266 |
| Огноо | 2022-09-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2022/03266
2022 оны 09 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2022/03266 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А.Нэхэмжлэгч “Ш” ХХК нэхэмжлэлийн шаардлага 132.170.527 төгрөгийнхөө 82.170.527 төгрөгөөс татгалзаж, 50.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Б
-2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 9.500.000 төгрөг
-2022 оны 04 дүгээр сард 500.000 төгрөг
-2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр16.500.000 төгрөг, 23.500.000 төгрөгийг
-2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг
-2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5.000.000 төгрөг
-2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5.00.000 төгрөг
-2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн “Хаан” банкны 5070-3593-80 дугаартай дансанд төлөхөөр, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд зөрүү төлбөр 82.170.527 төгрөгийг төлөхөөр,
Б.Нэхэмжлэгч “Ш” ХХК нэхэмжлэлийн шаардлага 132.170.527 төгрөгийнхөө 82.170.527 төгрөгөөс татгалзаж, 50.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.М
-2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрөөс 18.069.000 төгрөгийг суутгаж үлдсэн 31.931.000 төгрөгийг дараагийн гэрээт ажлын төлбөрөөс 1.931.000 төгрөгийг суутгахаар тооцоож, 30.000.000 төгрөгийг
-2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 7.500.000 төгрөг
-2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 7.500.000 төгрөг
-2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн “Хаан” банкны 5070-3593-80 дугаартай дансанд төлөхөөр, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд зөрүү төлбөр 82.170.527 төгрөгийг төлөхөөр,
В.Нэхэмжлэгч “Ш” ХХК нэхэмжлэлийн шаардлага 132.170.527 төгрөгийнхөө 82.170.527 төгрөгөөс татгалзаж, 50.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Бадамжав
-2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн эзэмшилд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 15.000.000 төгрөгт тооцуулан шилжүүлж
-35.000.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүрийн 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн “Хаан” банкны 5070-3593-80 дугаартай дансанд төлөхөөр, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагчийн цалингаас суутгаж, зөрүү төлбөр 82.170.527 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.140.508 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамж 407.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биөлүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА