Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/00879

 


 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

       Дугаар 102/ШШ2024/00879

Улаанбаатар хот

     

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                                  биелүүлснийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6.375.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  хүлээн авч хянаад    

 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч Г.И-ы нэхэмжлэлийн шаардлага 6.375.000 төгрөгийг хариуцагч Д.Б төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.950 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58.475 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 58.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

            

      ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА