Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/03178

 


 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 22 өдөр

    Дугаар 102/ШШ2022/03178

Улаанбаатар хот

 

 

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.012.400 төгрөгийнхөө 1.012.400 төгрөгнөөс татгалзаж, 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч З.Э 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 100.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 200.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.148 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39.574 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 39.574 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА