| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/03597/И |
| Дугаар | 102/ШШ2022/03172 |
| Огноо | 2022-09-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/03172
| 2022 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2022/03172 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.502.539 төгрөг 95 мөнгийг хариуцагч Д.Э, Т.М нар
-2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг
-2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 625.000 төгрөг
-2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 625.000 төгрөг
-2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 625.000 төгрөг
-2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 627.539 төгрөг 95 мөнгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.990 төгрөг 62 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 35.495 төгрөг 31 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35.495 төгрөг 31 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА